О.Оюунцэцэг Аса аваргад хайраа илчлэв үү?

2018 оны 01 сарын 08

Өөрийн нэрийн брэндээ Австрали улсад гаргаж тун амжилттай яваа нэгэн бол О.Оюунцэцэг. Дэлхийн өнцөг булан бүрт өөрийн брэндийн  дэлгүүрээ нээх хүсэлтэй явдаг тэрээр өсвөр насандаа Их Аварга Дагвадоржид сэтгэл алдарч явжээ. Энэ тухайгаа тэрээр “Би өсвөр настай байхдаа Асашорюү Дагвадорж аваргад дурлаж байлаа... Одоо бол дурсгалтай нэг хамт зургаа л авахуулчихад л болж байгаа юм даа!

Ямар түрийвч хийж өгөлтэйн биш тоож барихгүй байлгүй. Амьдаар нь харж байгаагүй шдээ хэхэ “хүндлэл”” хэмээсэн байх бөгөөд үүнийг нь олж уншсан Их Аварга “Паа поо, Шууд бурхан дээрээ тавьж хонуулаад даллагын уутандаа хийгээд баяж баяж гэж шивнээд... өөрөө багтахаар шүү” хэмээн хошигножээ. Үүний хариуд Оюунцэцэг бүсгүй түрийвч хийж өгөхөө амласан бол энэхүү завшааныг ашиглан цөөнгүй охид эмэгтэйчүүд аваргад хайраа илчлээд амжжээ.

 

Image may contain: text

 

No automatic alt text available.

 

 

 

 

Б.Болор

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top