Мурат бас дахин Мурат

2018 оны 01 сарын 08

 

 Үе үеийн парламентад үндэсний цөөнхийн төлөөлөл болсон гишүүд үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн түүхтэй. А.Тлейхан, Х.Баделхан, Г.Солтан гээд Монгол Улсын түүхэнд үлдэх үүрэг гүйцэтгээгүй ч үндэсний цөөнхдөө дархалагдан үлдэх магадлал бүхий улстөрчид мөн. Харин Баян-Өлгий аймгаас Д.Мурат нэртэй хоёр дахь нөхөр УИХ-д орж ирсэн даруйд нутгийн бүсгүйг дарамталсан гэх хэрэгт шалгагдаж эхэлжээ. Одоогоор Д.Муратыг шүүх буруутайд тооцоогүй учраас түүнийг шууд буруутгах аргагүй. Гэхдээ түүнд удаа дараа зодуулж, дарамтлуулсан гэх нутгийн бүсгүй Б.Бахытгүлийн ярьж байгаагаас үзвэл тэрбээр УИХ-ын гишүүн асан А.Муратаас дутахгүй хэрэг өдүүлжээ гэж хэлж болохоор. Юутай ч ач зээгээ тойруулан жаргаж суух насандаа өөрийнхөө хүүтэй нас чацуу бүсгүйд ичимдэг эрхтнийхээ зургийг явуулан дарамталж байгаагаас харвал “шар сэмжилсэн” гэхээсээ илүүтэй гаж донтон ч гэж болохоор. Удаа дараа тэр бүсгүйг зодсон гэдгээс анзаарвал садист ч гэж болохоор нэг ийм гишүүнтэй гэдгээ монголчууд бид Б.Бахытгүлийн ачаар сая л мэдэж авлаа. Дотуур өмдөө мартахын дэргэд бол чамгүй том асуудал дэгдэж мэдэхээр харагдана.

 Тэгэхээр баян-өлгийчүүд Мурат нэртэй этгээдийг УИХ-д сонгох хэрэггүйг харуулсан хэрэг болж байна. УИХ-ын гишүүн асан А.Муратын хувьд туршлага сууж явсан парламентчдийн нэг яах аргагүй мөн. Гэсэн хэдий ч тэрбээр өдгөө парламент бүү хэл Монгол Улсад сураг тасраад удаж буй. Удаж буй шалтгаан нь тэрбээр хил дамнуулан хар тамхи наймаалсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдон сураг алдарсан. Үүнээс харвал үнэний магадлал бий. Яагаад гэхээр хар тамхи наймаалж, хориотой наймаа хийгээгүй бол тэр шалгуулдаг газраар нь шалгуулаад гэм буруугүй гэдгээ тогтоолгох байсан. Гэвч сураггүй болсон нь энэ хэргийг үйлдсэн гэх хэрэгт албан бусаар тогтоогдсон гэж болно.

Нэгэнтээ Монгол Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа ЭСЯ-ны консулын газрын ажилтнууд Монгол Улсад нэвтрэх визийг дамлан худалддаг, энэ хэргийн гардан гүйцэтгэгч, зохион байгуулагчаар УИХ-ын гишүүн асан А.Мурат ажилладаг гэх мэдээллээс үндэслэн Консулын машинаар хар тамхи зөөвөрлөдөг байсан гээд түүний тухайд олон нийт хангалттай мэдэх болсон учраас дэлгэрэнгүй дурдаад яахав. Тэгвэл өдгөө бусдад ичимдгээ харуулсан, удаа дараа дарамталсан, зодсон гэх олон ял тулгуулахдаа тулаад буй Д.Муратын тухайд ч хар мэдээлэл илүү жин дарах юм билээ. Хамгийн сүүлийн мэдээлэл гэвэл өнгөрөгч сонгуулиар тэрбээр мөнгө тарааж, сонгогчдын саналыг хууль зөрчиж авсан асуудал мандаасан. Тэр хэрэг нь бүр анхан шатны шүүхээр гурван удаа, мөн давж заалдах шатны шүүхээр гурван удаа нийт зургаан удаагийн шүүх хурлаар хэлцэгдэж байж чимээ намдаасан. Чимээ намдаасны цаана ихээхэн мөнгөний асуудал ч өдгөө яригдаж байдаг.

Мөн үүнээс гадна Баян-Өлгий аймгийн “Эрчим” ХХК-ны захирлаар ажиллаж ахуй цагтаа тэрбээр 1 кв.м. талбайн дулааны үнийг хөрш зэргэлдээ Ховд, Увс аймгаас 2-4 дахин өндөр тогтоож, халаалтын зардлыг 2.4 дахин өсгөж төсвийн мөнгөөр баяжсан зэрэг ноцтой мэдээлэл гарч байсан. Энэ бол монополь эрх эдлээд зогсохгүй тодорхой хууль тогтоомж зөрчсөн тухай ч ичимдэгний хэргийг дагаад сөхөгдөж таарна. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг дээ. Баян-Өлгий аймгийн “Эрчим” ХХК-ийг хувьчилж авсан тэрбээр алсдаа Баян-Өлгий аймгийг албан бусаар “хувьчилж” авах зорилго өвөрлөж байгаа учраас хөрш зэргэлдээ Казахстан улстай ч албан бус харилцаа тогтоосон байж болохыг эх сурвалж дурдана билээ. Үүний захын нэг жишээ нь түүний хүү Баян-Өлгий аймагт орон сууцны хороолол бариулахаас эхлээд тус нутагт байх бүхий л бизнест гар хөлөө дүрэхийг эрэмлзэх болсон гэнэ. Үүгээр ч зогсохгүй зарим нэгний бизнест халдсан гэх яриа ч бий.

Энэ хэрээр А.Мурат нэр бүхий гурван ч банкнаас их хэмжээний зээл авсан, түүнийгээ төлөөгүй удсан зэрэг баримтыг ч дэлгэхээр зэхсэн гэдгийг давхар дайя. Өөрийн гэсэн өвөрмөц ёс заншилтай үндэсний цөөнхийг төрд төлөөлж байгаа хүн бол өндөр хариуцлага үүрэхээс гадна ёс зүйг дээдэлдэг байх учиртай хэмээсэн нь дэмий ч нэг үг биш биз ээ. Түүнчлэн бүхий л мэдээллийг жагсаах юм бол А.Мурат нь УИХ-д баян-өлгийчүүдийг төлөөлөх хүн мөн үү биш үү гэдэг нь аяндаа харагдаж таарна.

А.Толбо

www.zindaa.mn

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Pedkanar (27.123.214.109) 2018 оны 01 сарын 09

za dulani une bol talij bga 1mkb d 1000 dogrog 75 mkb ail gehed 75000 deresen tsahilgan shal hudla bichnee terig bas heli ter KEREI bas shalgarai. SUAT XXK bas shalgarai tern bs buur aimar yum abna toluur tabj chadhgui bj bj

0  |  0
Bt(66.181.185.25) 2018 оны 01 сарын 09

Казахуудыг УИХ-д суулгахаа больёо.

0  |  0
Irgen(174.21.106.162) 2018 оны 01 сарын 08

Er ni ene aimgaas yagaad dandaa kazak humuus UIHd baidgiin.

0  |  0
Иргэн(124.144.167.108) 2018 оны 01 сарын 08

Муратууд ч балагтай юмаа?! Хулгайч Мурат, Хуухэнчин Мурат, Боов Мурат, Боожгой Пурэвдорж гээд залгах юм байналдаа?!

0  |  0
Бөөсөг(66.181.185.142) 2018 оны 01 сарын 08

Залуу хүүхэнд бөөсгөө гаргаж үзүүлээд яваад байсан байна,энэ таваарш

0  |  0
зочин(66.181.160.62) 2018 оны 01 сарын 08

мурат нэртэнгүүд муридаг юм байна даа

0  |  0
Zochin(202.179.27.40) 2018 оны 01 сарын 08

Ih hurald iim balai tenegvvd olon baigaa tvrvvcheesee nvgel ni ilerch baina tenger nirgeesei

0  |  0
зочин(66.181.165.36) 2018 оны 01 сарын 08

ёстой балай шившгээ барсан 2 новш бэ монгол улсад ҮХЦ гэж бна уу хууль хүчний байгууллага гэж бна уу арга хэмжээ аваачээ

0  |  0
OUYNAA(103.26.193.218) 2018 оны 01 сарын 08

9994-3209 ZALGAARAI ZALUUCHUUDAA SANHUUGIIN TUSLALTSAA AVNA HOGJILTEI ZALUUCHUUDTAI TANILTSMAAR BN OYUNAA

0  |  0
OUYNAA(103.26.193.218) 2018 оны 01 сарын 08

9994-3209 ZALGAARAI ZALUUCHUUDAA SANHUUGIIN TUSLALTSAA AVNA HOGJILTEI ZALUUCHUUDTAI TANILTSMAAR BN OYUNAA

0  |  0
OUYNAA(103.26.193.218) 2018 оны 01 сарын 08

9994-3209 ZALGAARAI ZALUUCHUUDAA SANHUUGIIN TUSLALTSAA AVNA HOGJILTEI ZALUUCHUUDTAI TANILTSMAAR BN OYUNAA

0  |  0
Зочин(59.153.114.213) 2018 оны 01 сарын 08

Энэ тэнэг Баянөлгийчүүдийн нүүрийг яаж харнаа.Нутагтаа очих нүүргүй болж дээ.шаар чинь

0  |  0
Top