Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Бүгд Найрмадах Турк улсад ажлын айлчлал хийлээ

2018 оны 01 сарын 08

Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий прокурорын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсад 2017 оны 12 дугаар сарын 18-наас 21-ний өдрийн хооронд ажлын айлчлал хийлээ. Монгол Улсын Ерөнхий прокурорыг Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий прокурор ноён Мэхмэт Акаржа, Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч İsmail Rüştü CİRİT, Хууль зүйн сайд Абдулахмит Гул болон Хууль зүйн академийн Ерөнхийлөгч Илмаз Акчил нар хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. Айлчлалын үеэр хоёр улсын прокурорын байгууллага хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, Монгол Улсын прокурорын байгууллагын боловсон хүчнийг сургах, харилцан туршлага солилцох, хамтран сургалт явуулах асуудлаар ярилцан тохиролцлоо. Айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, Улсын Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Цэцэгмаа нар багтсан байна. 

Айлчлалын эхний өдөр Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Бүгд Найрамдах Турк Улсын үндэслэгч Мустафа Кемаль Ататюркийн  бунханд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

 Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий прокурор ноён Мэхмэт Акаржа Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.   

  Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий прокурор ноён Мэхмэт Акаржа нар хоёр орны прокурорын байгууллагын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.

 Бүгд Найрамдах Турк Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч ноён İsmail Rüştü CİRİT Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланг хүлээн авч уулзав.  Уулзалтад Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий прокурор ноён Мэхмэт Акаржа, Улсын Ерөнхий прокурорын орлогч ноён Халил Адигүзел нар байлцав. 

Баруун гар талд нь Улсын Ерөнхий прокурорын орлогч ноён Халил Адигүзел, зүүн гар талд нь Бүгд Найрамдах Турк Улсын Хууль зүйн академийн ерөнхийлөгч ноён Илмаз Акчил нар байгаа нь
Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Бүгд Найрамдах Турк Улсын Хууль зүйн академид зочилж тус академийн үйл ажиллагаатай танилцан, академийн хүндэт зочдын сэтгэгдлийн дэвтэрт сэтгэгдлээ бичиж үлдээв.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top