Пёнчаны олимп кибер халдлагад өртөх аюултай байна

Өмнөд Солонгосын Пёнчан хотод ирэх сарын 9-25-нд болох өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах ажилд оролцож буй байгууллагуудын нууц мэдээллийг хакердахыг завдсан хэрэг гарчээ. Олон улсын хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар “Пёнчан-2018”-тай холбоотой компаниуд руу хакерууд вирустэй и-мэйл илгээсэн байна. Энэхүү хэргийг аль улсаас үйлдсэнийг тогтоож чадаагүй байгаа гэнэ.

Пёнчаны олимпоос гадна спортын олон томоохон арга хэмжээ кибер халдлагад өртөж болзошгүй байгааг Калифорнийн их сургуулийн судлаачид анхааруулжээ. Өвлийн олимпийн зохион байгуулалт дээр ажиллаж байгаа хүмүүсийн компьютер руу нэвтрэх гэсэн оролдлого удаа дараа гарчээ.

2014 онд Сочигийн өвлийн олимпийг бойкотлоно гэж хэт даврагчид заналхийлж байсан бол Пёнчаны олимп ийнхүү кибер халдлагад өртөх аюултай байгаа нь Өмнөд Солонгосыг түгшээж байна. Сочигийн олимпоор “Исламын улс” бүлэглэл халдлага үйлдэнэ гэж заналхийлж, зарим орон ОХУ-руу тамирчдаа илгээхээс татгалзаж байсан ч өвлийн олимп тун амжилттай зохион байгуулагдсан билээ. Үүнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний нөлөө их байсан гэж ажиглагчид үздэг. Путин хэт даврагчидтай хэлэлцээр хийж чадсан гэх таамаг ч байдаг билээ. Харин эх орондоо анх удаа өвлийн олимпийг зохион байгуулж байгаа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин кибер гэмт хэрэгтнүүдтэй хэрхэн учраа олох бол.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )