Д.Хаянхярваа: Утааны асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 08

УИХ дахь МАН, АН-ын бүлэг даваа гариг бүр хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын талаар байр сууриа нэгтгэдэг уламжлалтай билээ. Үүний дагуу УИХ дахь  МАН-ын бүлэг үндсэн хоёр асуудлаар хуралдсан байна.Бүлгийн хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-дахь МАН-ын бүлгийн хурлын дарга Д.Хаянхярваа хэлэхдээ "Бүлэг өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал дээр голчлон төвлөрлөө. Үлдэж буй хугацаанд Засгийн газар ямар ажил хийж хэрэгжүүлэх үү гэдгээ ярилцлаа. Энэ асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний хөгжлийн газраас мэдээлэл хийсэн. Гурван тулгуурт эдийн засгийн өөрчлөлт, 900 хоногт хийх ажлын талаар голчлон ярилцсан. Хэлэцлсэн асуудлын дагуу гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Үндсэндээ ХАА, аялал жуучлал болон ажилгүйдэлтэй холбоотой асуудлаар  цаашид Засгийн газар анхаарна. Мөн уул уурхай салбар бидний анхаарлын төвд байна. Үлдэж буй хугацаанд маш тодорхой ямар ямар төслүүд дээр анхаарал хандуулж ажиллах уу гэдгийг намрын чуулган хаахаас өмнө саналаа гаргаж бүлгээрээ авч хэлэлцэнэ.

Хоёрдахь асуудал болох агаарын бохирдол. Ойрын өдрүүдэд агаарын бохирдлын асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Бохирдлын төвшин өндөр байгаа нь үнэн. УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар  энэ асуудалд анхаарснаар  тодорхой ойлголтод хүрсэн. Тиймээс хаврын чуулганаар утааны асуудлыг ямар байдлаар хэрхэн бууруулах уу гэдэг чиглэлээр  саналаа боловсруулж чуулганаар авч хэлэлцье гэж Ерөнхий сайд хэлсэн. Үүнийг бага хөрөнгөөр шийдэхгүй. Тиймээс хөрөнгө санхүүгээ яаж шийдэх үү гэдэг хувилбаруудаа ярина. Үүнд тодорхой цаг хугацаа орох нь ойлгомжтой. Цагаан сар гэхэд агаарын бохирдлыг бууруулна гэж ард  түмэнд худлаа амлалт өгөхгүй" гэсэн юм. 

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
азаа(27.123.214.116) 2018 оны 01 сарын 09

муу тарвага минь хавар утаа яриад яах юм тэртээ тэргүй хавар утаа алга болно сурсан зангаараа мурьж бна уу

0  |  0
Иргэн(122.201.22.133) 2018 оны 01 сарын 08

”БУРХАНТЫН ХӨНДИЙ”-д нутагладаг бурханлаг ард түмэн минь ”ХАЯН ЯРВАА” гэх энэ БУЗАР нөрхийг яах гэж МОНГОЛ ТӨРД илгээв дээ... Та нар минь ухаараач ээ...

0  |  0
Хаянн(66.181.160.12) 2018 оны 01 сарын 08

Ийм хөгийн лалараар өөрсдийгөө төлөөлүүлж байдаг Дарханы ард түмнийг ойлгохгүй юм

0  |  0
Irgen(223.38.61.37) 2018 оны 01 сарын 08

Battulga urid ni amidarch baigaagui genet utaa garch irj bgaa yam shig yam ayrina bilee

0  |  0
МАЛ(103.26.195.206) 2018 оны 01 сарын 08

Агарных бохирдол утааны асуудлаар Еренхийлегч Х.Баттулга хатуухан уг хэлэхэд энэ нехер ХАЯНХЯРВАА арай л боогоод ухчихээгуй! Еренхийлегч ч огцор, УИХ -н гишууд бид ч огцоръе! Хамтдаа хариуцлага хулээе! гээд суржигнээд байсан! Чи огцроод л хариуцлага хулээлээ гэж бодвол естой ХУЦВАА л байна! Огцорно гэдэг бол одоогийн ажилдаа тэнцэхгуй байгаа учит ажлаасаа зайлуулагдаж байна гэж ойлго! Мал минь! Харин хийж естой ажлаа хийж чадаагуйд чинь хариуцлага тооцвол чи мэтийн малоудачно шоронгийн шал угаах ажилтай болно! Мэдэв уу?!!

0  |  0
Top