Сүүлийн 26 жилд 180-хан хүн сонгожээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 09

 

Монголчууд бид ардчилсан сонгууль өгч эхэлсэн цагаас буюу 1992 оноос хойш 2016 он хүртэл 24 жилийн дотор УИХ, Засгийн газарт ердөө 156 хүн багтсаасан сонголтодоо үнэнч ард түмэн аж. Энэ 156 хүнээс ердөө 30 орчим нь Монгол Улсын Засгийн газарт 24 жилийн турш багтжээ гэсэн суадалгааг явуулж байсан. Энэ цагаас хойш байдал арай өөрөөр эргэж, өнгөрөгч 2016 оны сонгуульд шинээр нэлээд хэдэн гишүүн орж ирсэн билээ. Гэхдээ энэ тоо 180 дөнгөж гарч байгаа гэх мэдээлэл бий. Тэгэхээр айсуй сонгуулийн өмнө 1992-2020 он хүртэлх 28 жилийн дотор УИХ, Засгийн газарт ердөө л 180 гаруй хүн багтжээ гээд бичиж таарна.

            Яагаад ийм олон жилд хэдхэн хүнийг тойрон сонгосоор ирсэн бэ гэхээр энэ нь ардчилсан зарчим алдагдсан, ардчилал мөн чанараараа хөгжиж байгаа орны дүр зураг биш гэдгийг судлаачид тайлбарласан нь бий. Манай улсад бүртгэлтэй улстөрийн нам 20 гаруй бий гэдэг ч мөн жилүүдэд зөвхөн МАН, АН хэмээх хоёр намыг ээлжлэн сонгосоор ирсэн түүхтэй. Монголын улстөрийн нэн шинэ үеийн түүхэнд буюу сүүлийн 30 шахам жилийн түүхэнд өөр ямар ч намыг засгийн эрхэнд гаргасан түүх үгүй юм.

А.Толбо

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top