Шотландад лалын шашны тухай киног хориглов

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 09

Шотландын нийслэл Глакго хотын нэгэн кинотеатр лалын шашныг үндэслэгч, зөнч мэргэн Мохаммедын амьдралын талаар өгүүлсэн “Илгээлт” хэмээх киног гаргах гэж байснаа больжээ. Кинотеатрын удирдлагууд шийдвэр гаргасан шалтгаанаа “Олон нийтийн зүгээс эсэргүүцэл үзүүлсэн” гэж тайлбарласан байна. Харин энэ шийдвэрийг Их Британийн лалын шашинт иргэд шүүмжилж байгаа юм. Хатан хааны дэргэдэх урлагийн зөвлөл мөн уг киног үзээд гаргаж болохгүй зүйлгүй гэж дүгнэсэн байна.

Олон нийт хоригийн учрыг олох гэж хичээсээр нэг сэжим гаргаж ирсэн нь асуудлыг улс төржүүлж ч магадгүй байдалд оруулсан байна. 1976 онд бүтээгдсэн “Илгээлт” киноны найруулагч Мустафа Аккад хэмээх сири гаралтай АНУ-ын иргэн байсан аж.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top