Н.Энхбаярын ”ФЭН КЛУБ”

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 09

Монгол Улс олон намын тогтолцоотой орон. Гэвч хоёр гол намыг эс тооцвол бусад нь ганц хүний нам гэж хэлэгддэг. АН, МАН хоёроос бусад намыг зөвхөн лидер гэх ганцхан хүнээр нь л төлөөлүүлэн төсөөлөх боломтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тэдний тухайд нэг л хүний улс төрийн эрх ашгийг хангахын төлөө байгуулагдсан, эс бөгөөс нэг л хүн нь өөрөө байгуулсан ийм хоёрхон л зүй тогтол бий.  Нэг хүн нь өөрөө байгуулсан намуудын жишээ гэвэл, Б.Жаргалсайханы БНН, Б.Эрдэнэбатын “Эх орон” нам, Л.Гүндалайн “Ард түмнээ хайрлая” нам, Ц.Шинэбаярын Хамуг Монгол хөдөлмөрийн намыг нэрлэж болно. Харин нэг л хүний улс төрийн эрх ашгийг хангахын төлөө байгуулагдсан намын тоонд МАХН, МҮАН, ИЗНН-ыг дурдаж болох юм. Шинэхэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа хүчтэй явуулж буй ХҮН-ын тухайд ганц хүний нам гэж хэлэгдэхээргүй боловсон хүчний нөөц бүрдүүлж байгаа хэдий ч С.Ганбаатар гэх ганц лидерийн төсөөлөлтэй нам болох гээд нурж унасан.

Уг нь нам бол олон хүний үзэл бодлын нэгдэл байдаг. Улс төрийн нам гэдэг нь хэн нэгэн улстөрчийн фэн клуб биш. Үзэл баримтлал дээр нэгдээгүй, ганц хүний эрх ашигт дагаар орох, эсвэл тухайн лидерийн л үзэл баримтлалд шүтэх хэлбэрээр нэгдэж бий болсон намууд улс төрд тогтвортой оршин тогтнож чаддаггүй. Бусад намтай нэгдэх нийлэх, салах, эсвэл татан буугдах, дахин шинээр байгуулагдах үзэгдэл бол тэдний үргэлжийн хэв шинж. Лидер нь л хаашаа гуйвна, нам нь дагаж ганхана. Ийм жишээг бид Монголд олонтаа харсан шүү дээ. М.Энхсайхан Монголын Үндэсний Шинэ нам гэж байгуулаад, тэр нь хэрхэн нэгдэж нийлж, салж сарниж яваад МҮАН болж, улмаар АН-тай нэгдэж дуусах, С.Оюуны байгуулсан Иргэний зориг нам бас хэдэн намтай салж нийлж явсаар ИЗНН байснаа эцэстээ АН болж төгсөх энэ зам бол ийм намуудын туулдаг  энгийн л жишиг гэлтэй. Сонгуулийн хууль жижиг намуудад ашиггүй батлагдсанаас үүдэлтэй энэ мэт нэгдэл, эвсэл цаашид ч үргэлжлэх нь дамжиггүй.

ИЗНН оршин байсан бүх хугацаандаа зөвхөн С.Оюуны улс төрийн эрх ашгийг хангасан гэхэд хилсдэхгүй. Тэрээр энэ намын бүх цаг үеийн дарга нь байв. Ганц хүний намын хамгийн илэрхий шинж тэмдэг бол дарга нь хэзээ ч солигдох ёсгүй. Бас огцрохгүй. Дэд дарга нь харин хэн ч байж болох бөгөөд хэд ч байж бас болдог. Тиймээс даргыг нь солих боломжтой эсэхээр нь л тухайн намыг тодорхойлчихож болно гэсэн үг. Б.Жаргалсайхан, М.Энхсайхан, Л.Гүндалай, Б.Эрдэнэбат, Н.Энхбаяр наргүйгээр намыг нь төсөөлөх гээд оролдох нь өнөөдрийн нөхцөлд боломжгүй. Н.Энхбаяр жишээ нь 2013 онд МҮАН-ыг М.Энхсайханаас салгах оролдлого хийсэн ч амжилт олоогүй. Тэрээр МҮАН-ын даргаар Н.Батцэрэгийг солих санал ил шулуухан тавьсан байдаг. Хэдийгээр нэг эвсэлд багтдаг ч нөгөө намынхаа дотоод хэрэгт оролцох нь улс төрийн соёлын хувьд ч тааламжгүй зүйл. Үүнийг дуулсан  М.Энхсайхан Н.Энхбаяраас зэнзийрхэн холдож нүүгээд АН-ын хаяанд очиж бууснаар АН эрх барьж байх хугацаандаа МАН-тай хүртэл тохиролцохоос өөр аргагүй болж байсан түүхтэй.

Намаас лидерийг нь суйлах боломж аль нэг намд байж болдог. Харин лидерээс нь намыг нь суйлах, хулгайлах ямар ч боломжгүй. Ийм оролдлого бүр бүтэлгүйтдэгээс гадна хэрүүл тэмцэл, өсөрхөл болж төгсдөг. Хамгийн тод жишээгээр Иргэний зориг нам, БНН хоёр нэгдээд С.Оюун, Б.Жаргалсайхан гэх хоёр хүний хэн нь дарга болох вэ гэдгээс үүдэлтэй хэрүүлээс болоод л салсан тохиолдлыг хэлж болно. Одоо энэ хоёр улстөрч нэг нэгнээ үздэггүй билээ.

Тэгвэл ганц хүний нам дотроос лидерээ ганцаардуулах, намаа түүний гараас мулталж авах гэсэн оролдлого ер нь хийгдэж байсан юм болов уу. Өнгөрсөн түүхээс харахад нэг ч ийм оролдлого бүртгэгдээгүй. Компанийн ажилтан нь захирлаа эсэргүүцэж, би оронд чинь захирал болно гэж дайрсан түүх байдаггүйтэй л адил юм. Шулуухан хэлэхэд, манай зарим нам зөвхөн нэг компанийн л хүрээнд гишүүнчлэлтэй байдаг нь нууц биш. “Эх орон” нам “Эрэл” компанийн хэдэн ажилтнаас бүрддэг бол БНН-ын гишүүдийн олонхийг “Буян” компанийн ажилтнууд бүрдүүлдэг гэх яриа бий.

Энэ бүхний дүгнэлт нь ганц хүний нам бол зөвхөн лидер гэх ганц л хүний дур зорго, эрх ашигт захирагддаг гэсэн дүгнэлт. Түүнтэй тэрсэлдэх үзэл санаа, сөрөг байр суурь, зөрөх үг үйлдэл байх боломжгүй гэсэн санаа. Тийм тохиолдолд тус нам даргаа солино гэж байхгүй, харин даргатай зөрчилдсөн гишүүд нь намаа орхидог хуультай. Тэгвэл Н.Энхбаярын гэх тодотголтой МАХН-д яг ийм дүр зураг бий болоод байна.

Энэ нам дотор хагарал, зөрчил хангалттай хуримтлагджээ. Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар нэгэнт Н.Энхбаяраас нүүр буруулж, төрхөмдөө хэдийнээ буцсан. Н.Энхбаярын оймсны хүүхэд гэгддэг УИХ-ын гишүүн О.Баасанхүү намынхаа эсрэг төдийгүй даргынхаа эсрэг зоригтой дуугарч, түүгээр ч зогсохгүй өөрийгөө намын дарга гэж зарлаад байна.

МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбоо болон Бүх ард түмний их хуралдай гэсэн хоёр ч төрийн бус байгууллага МАХН-ын дэргэд бий. Гэтэл эдгээр байгууллага нь МАХН-ын үйл ажиллагааг зогсоох, татан буулгах талаар олон нийтэд мэдээлж, улсын дээд шүүхэд хандсан тохиолдол гарсан. Гэвч энэ бүх оролдлого нь Н.Энхбаяргүй МАХН гэж байхын төлөөх тэмцэл, эсэргүүцэл хараахан биш юм. Харин эсрэгээрээ Н.Энхбаяр гэх ганцхан хүнд гомдсон гоморхол, өөрийг нь үнэлээгүйд өсөрхсөн, эрх ашиг нь хангагдаагүйд бухимдсан зэргээс үүдэлтэй сөрөг тэмцэл юм. Өөрөөр хэлбэл, МАХН-ын дотоодод өрнөж буй энэхүү зөрчил тэмцэл нь тус намыг задлахгүй. Харин Н.Энхбаярын фэн клубийн гишүүдийн тоо л хасагдана гэсэн үг. Гэвч намыг булааж, эсвэл задалж чадахгүй ч гэсэн тэд өөрсдийн боломжтой хэлбэрээр Н.Энхбаярт хохирол учруулж чадаж байна. МАХН-ыг Н.Энхбаяргүйгээр өөртөө нэгтгэх санаархал МАН-д байдаг нь одоо нэгэнт ил болоод буй. Гэвч эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг. Н.Энхбаяр өөрийн "фэн клуб"-ээ эрхбиш нэг эрх мэдэх нь гарцаагүй биз ээ.

 

Д.Дамдинжав

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (122.201.24.106) 2018 оны 01 сарын 14

ДЭМЖИХ БОЛНО

0  |  0
Зочин (122.201.24.106) 2018 оны 01 сарын 14

Экс ерөнхийлөгч өө тэр тусам дэмжинэ энэ төрд байгаа байсан луйварчид шиг л эх орноо зараагүй хүн гэдэгийг монголын ард түмэн гэрчлэн экс дээ амжилт хүсье ! Цээгий

0  |  0
Зочин (122.201.24.106) 2018 оны 01 сарын 14

Экс ерөнхийлөгч өө тэр тусам дэмжинэ энэ төрд байгаа байсан луйварчид шиг л эх орноо зараагүй хүн гэдэгийг монголын ард түмэн гэрчлэн экс дээ амжилт хүсье ! Цээгий

0  |  0
zochin(202.70.34.98) 2018 оны 01 сарын 12

yuniih n lider baihav dee ene hunii gaigaas bolj ulstor iim bolson odoo bolio hereggui hiih yumaa tsagt n togs zov hiij chadaagui zavaan baidalruu oruulchaad odoo iim uhdeluud hereggui ee ter uedee hiih baisiin hor hov buh yumiig ene novsh hiisen daan ch uuniig dagaj huilirah dagagchuud gj yumnuud ih bhiimoo erguu ovgon odoo buts

0  |  0
Зочин (150.129.141.184) 2018 оны 01 сарын 11

Экс ард түмэнтэй хүн

0  |  0
Зол(150.129.141.184) 2018 оны 01 сарын 11

100/ХУВЬ АРД ТҮМЭН ЭКС Н ЭНХБАЯР ЛИДЁРИЙН ТАЛД ЭНЭ ХҮНИЙ ҮЕД ТӨР ТӨР ШИГ ТӨР БАЙСИЙМАА ЭЛБЭГДОРЖ ЛАЛАР Л МОНГОЛ ТӨРИЙГ БУЗАР ЛУЙВАР НАЙМААЧИДИЙН МАФЖИСАН БОЛГОЖ ЧАДСАН ГӨЛӨГ ДАА

0  |  0
гомбо.(202.9.47.177) 2018 оны 01 сарын 09

2 намыг төр барьж байгаа үед ард түмэн сайн сайхан амьдарч чадахгүй насыг барж байна.25 жилийн өмнө Элбэг дорж ард түмнийг иймэрхүү байдалаар амьдаруулах гэж тэмцэж явсан юм байна л даа.

0  |  0
zochin(66.181.186.116) 2018 оны 01 сарын 09

2 namiinhan ard tumnig samarch bna. odoo 3 dahi huchin heregtei bolj bna. ih hural tarsanii daraa MAXH mandan badarnaa. Tenerees tiim zarilgiig nadaar damjuulan hurguuj bna.

0  |  0
МАХН(66.181.161.71) 2018 оны 01 сарын 09

МАХН-ЫН ГАНХАХ ЭХЛЭЛ НЬ УРВАГЧ УЛААН ТЭРБИШДАВГА ХОЁРООС ҮҮДЭЛТЭЙ ИЙМ ТҮГЖИЛҮҮДИЙГ ДЭЭШ НЬ ГАРГАСАН НЬ ИХ БУРУУ ҮЙЛДЭЛ ДЭЭР НЬ ХҮН ЧАНАР ГЭДЭГ АРАНШИН ЭДГЭЭР УРВАГЧИДАД ДААНЧ БАЙХГҮЙ НЬ ХАЧЛАНТАЙ ОДОО БААСАНХҮҮ ГЭЖ НЭГ ХӨГИЙН УТСАН КҮКЭЛДЭЙ БАЙНА ИЙМЭРХҮҮ ХҮН ТӨРХТЭЙ ХҮН ХОГООР ДҮҮРСЭН БАЙНА ЭНЭ НАМУУД Ч ТЭР УИХ Л Ч ТЭР

0  |  0
Фэн(66.181.190.111) 2018 оны 01 сарын 09

Одоо үед Энхбаяр хэн ч биш болсон

0  |  0
Зочин(202.179.24.225) 2018 оны 01 сарын 09

ОДОО БОДОЖ БАЙХАД ЭНХБАЯР Л АРАЙ ИЛҮҮ БАЙСАН ЮМ БАЙНА ДАА. БУСАД НЬ Ч ДЭЭ.

0  |  0
Top