Хоёр Солонгос дээд хэмжээнд хэлэлцэж эхлэв

Хойд болон Өмнөд Солонгосын төлөөлөгчид дээд хэмжээний хэлэлцээр хийж эхэлжээ. “Рёнхап” агентлагийн мэдээлж байгаагаар хэлэлцээр өнөө өглөө хоёр улсын хилийн цэг Панмунжомд эхэлсэн байна. Өмнөд Солонгосын төлөөлөгч нарыг Үндэстний нэгдлийн сайд Чо Мён Гюн, Хойд Солонгосын төлөөлөгчдийг Эх орны эв нэгдлийн хорооны дарга Ли Сон Гвон нар тэргүүлж байгаа аж.

БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Жон Ун Өмнөд Солонгостой эвлэрэх бүхий л нөхцөл байдлыг судалж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Тэрбээр энэ сарын 1-нд ард түмэндээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ БНСУ-тай харилцаагаа сайжруулах нь чухал гэж онцолсон билээ. Түүний энэхүү мэдэгдэл олон улсын анхаарлыг татсан юм. Түүнчлэн Ким Пёнчаны олимпт баг тамирчдаа оролцуулах хүсэлтээ илэрхийлснийг Өмнөд Солонгос тун таатайгаар хүлээж авсан билээ. Өнөө өглөө эхэлсэн дээд хэмжээний хэлэлцээрээр хоёр улс дээрх асуудлаар ярилцах юм.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

jui [ 41.85.161.170 ]      |     1-р сарын 10 -нд, 01:59 минутанд

Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Та банк хориглоно та санхүүгийн асуудалтай байна уу, гацсан, эсвэл та өөрийн төслийг холбох шаардлагатай санхүү байна,  гэрийн зээл. Бид асар их хурд, найдвартай байдал нь жилийн 3% -ийн ханшаар хувь хүн болон худалдаачдад зээл санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081

Зочин [ 66.181.161.14 ]      |     1-р сарын 09 -нд, 12:09 минутанд

Болоодоо.

Go to top of page