Будда Христийн халз тулаан

2018 оны 01 сарын 09

 

Аливаа улс оронд олон шашны урсгал өөр өөрийн орон зайг эзлэн оршдог бөгөөд аль нэг нь давамгайлж байдаг нь жам ёсны зүйл. Харин ардчилал хөгжин буй ядуу буурай оронд шашнуудын далд өрсөлдөөн бий болдог аж. Манайд энэ үзэгдэл бууриа засаад багагүй хугацааг өнгөрүүлсэн төдийгүй нэлээд эртнээс манай улстөрийн нөлөө бүхий эрхмүүд Мүүнийн шашинтай холбоотой дуулиан тарьсаар өнөөдөртэй золгожээ. Товчхон дурдахад БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр нараас эхлээд МАХН-ын дэд дарга С.Ганбаатар хүртэл багагүй түүх үргэлжилнэ.. 

Сонгогчдын боловсрол тийм ч сайнгүй, мөнгөний сонгууль хийгээд дадчихсан манай нийгэмд аливаа шашны урсгал улстөрд бүлэглэлээ үүсгэх нь буруу байж таарна. Сүүлийн үед МАХН-ыг хоёр хуваагаад байгаа УИХ-ын гишүүн О.Баасанхүү христийн шашинтай бөгөөд түүний бүлэглэлийг “Христийн нам” хэмээн нэрлэх болжээ. Энэ нь тийм ч ор үндэсгүй зүйл биш байж болох. Яагаад гэхээр өнөөдөр эдийн засаг хямралтай, нийгмийн байдал тогтворгүйн хэрээр христийн шашны бүлэглэлүүд Монгол Улсад олноор бууриа засч, христэд итгэсэн итгээгүй тэдний өглөг түшин очих иргэд олон болжээ.

Ганцхан жишээ дурдахад нийслэлийн хэмжээнд нийт 372 сүм хийд, шашны байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 228 нь буюу 61.3 хувь нь Христийн сүм байна гээд бодчих. Ийм талбайг ашиглах бодол хэтэвч нимгэн гишүүнд төрж яагаад болохгүй гэж. Магадгүй христийн шашинт О.Баасанхүү нар нийгмийн энэ байдлыг овжиноор ашиглаж байхыг үгүйсгэх аргагүй. Тэр ч бүү хэл МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн Төрийн ордонд мэдээлэл хийхдээ  “МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан биднийг захын наймаачид, христийн шашны итгэгчид гэж хэлсэн” гэснээс харвал МАХН хэмээх айл шашны үзэл бодлоосоо болоод хоёр салсан юм биш биз гэх хардлага өөрийн эрхгүй төрнө. Намынхаа гал тогооны ажлыг залгуулж байгаа хариуцлага бүхий хүн туурга тусгаар болоод буй нөхдөө ийн зүхэхийг бодоход зүгээр ч нэг хэрэг биш болов уу.

Тэр тусмаа О.Баасанхүү мөнгөгүй улстөр хийхийн зовлонг бие сэтгэлээрээ туулсан хүн. Хэтэвч нимгэн залуу баячуудтай тохой залган суухын зовлонг сайн мэдэх эрхэм гишүүн маань шүтэж мөргөж ирсэн ертөнцийн эзнээ улстөрийн зорилгод ашиглаж байгаа юм биш биз гэх хардлага төрж байна. Хуучин кадр Н.Энхбаяр бол буддын шашинтайгаар барахгүй буддаг түгээх хэвлэлийн томоохон орон зайтай болсон хүн. Тэгэхээр О.Баасанхүү, Н.Энхбаяр хоёрын улстөрийн үзэл бодол нийлдэг ч шашны үзэл таарахгүй байх магадлал бий. Улстөрийн зовлон дундуур хөтлөлцөж гарч ирсэн ах дүү хоёрын муудах шалтгаан нь, намаа хоёр хуваах хэмжээнд хүрсэн нь шашин байхыг үгүйсгэхгүй. Нүдэн дээр л тулалдаж байна. Хэрвээ их улстөр шашны талцалд хүрвэл энэ улс орон юунд хүрэх вэ гэдгийг эрх биш мэдмээр юм. Даяаршлын туган дор асар их мөнгө урсаж байна, энэ их мөнгөний чамгүй хэсгийг дэлхийд түгсэн шашны урсгалууд дагуулж ирдэг. Энэ нь баян хоосны ялгаа бий болчихсон жижигхэн үндэстэнд ихээхэн сөрөг нөлөөтэйг хаа хаанаа ойлгох цаг болжээ. 

Тэгэхээр байж боломгүй ч байж байгаа албан бус мэдээлэл дэлгэх нь зүйд нийцнэ. Итгэгчид танхимд цуглаад, эхний ээлжинд төрийн гурван өндөрлөгийг Ертөнцийн эзэнд буюу Есүс христэд даатган залбирдаг гэжээ.  Тэгэхээр нь Х.Баттулга, М.Энхболд, У.Хүрэлсүх гурав христэд ямар хамаатай юм бэ гэвэл сүмийн хэтийн зорилго нь өөрсдийнхөө итгэгчдээс айсуй сонгуульд нэр дэвшүүлэх хэмээн хариулсан байх юм. Манайд христэд итгэгчдийн тоо 150 мянгад хүрсэн гэх албан бус тоо бий. Энэ бол гурван сая хүн амтай улс оронд эмзэглэж, бүр бухимдмаар тоо. Хөлс хүчээ асган зовж олсон хоолоо идэхдээ хаа хамаагүй “Эзэнд баярлалаа” хэмээн залбирч суух гэр бүл цөөнгүй болсон энэ үед бол аймшигтай том тоо шүү. Элгээрээ хэвтсэн эдийн засэг энэ хэвээрээ үргэлжлээд байвал христэд итгэгчдийн тоо өдрөөс өдөрт өсөх хандлага байгааг ч ажиглагчид хэлсэн. Сонгуульдахдаа тулвал Увсын Б.Чойжилсүрэнгээс арай дөмгүүр мөнгө өгчихийг хэн байг гэхэв. Ямартай ч будда Н.Энхбаяр, христ О.Баасанхүү нарын шашны үзэл бодлоос болон МАХН хэмээх айлын гишүүд нэгэн туурганд багтахгүй болов уу гэж хардахаас өөр арга алга.  

 

А.Толбо

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Түүхийн эргэлт шүү д(202.72.245.200) 2018 оны 01 сарын 10

ШАШИН БОЛ ЯГ ХҮНТЭЙ АДИЛХАН ЗАМНАЛЫГ ТУУЛДАГ БУДДИЗМ АХИМАГ НАСАНДАА УУЖУУ ТАЙВАН БЯСАЛГАЛЧ ҮЕДЭЭ КРИСТЫНХ ИД НАСАНДАА ХҮЧТЭЙ ЭРЧТЭЙ ЛАЛ ӨСВӨР НАСАНДАА БУЖИГНАСАН ЭВДЭГЧ СҮЙРҮҮЛЭГЧ ҮЕДЭЭ БАЙНА ТИЙМЭЭС АЗИ ТАЙВАН УУЖУУ АМЬДАРЧ ЕВРОП АМЕРИК ХИЙЖ БҮТЭЭЖ АРАБ ХООХОНДОО ЗОДОЛДСОН ҮЕДЭЭ Л БАЙНА ДАА БҮХ ЮМ ЦАГИЙН ДАГУУ Л ЯВНА ЛАЛУУДЫГ ТҮРҮҮЛЖ СОЁЛЖУУЛАХ ГЭЭД ХЭРЭГГҮЙ МЕРКЕЛЬ ШИГ АЛДАА ГАРГАНА

0  |  0
jui(41.85.161.170) 2018 оны 01 сарын 10

Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Та банк хориглоно та санхүүгийн асуудалтай байна уу, гацсан, эсвэл та өөрийн төслийг холбох шаардлагатай санхүү байна,  гэрийн зээл. Бид асар их хурд, найдвартай байдал нь жилийн 3% -ийн ханшаар хувь хүн болон худалдаачдад зээл санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081

0  |  0
saraa(202.9.41.35) 2018 оны 01 сарын 09

гэхдээ энэ шашинд авах сайн тал их бий монголын олон хүнийг сайн сайхан болгосон.Гэхдээ бас дотор нь авах гээхийн ухаанаар хандар зүйл их бийй шүү

0  |  0
fsfs(122.201.22.219) 2018 оны 01 сарын 09

minii bodohod xrict shvtdeg uls ornuud hogjil sain budda shvtdeg uls ornuud nen yduu bh ym ymar uchirtai ym bol

0  |  0
МГЛ(202.9.42.204) 2018 оны 01 сарын 09

Христ бол сайн санааны гэхээсээ илүү Дэлхий нийтийг хамарсан нэгдмэл улс төрийн тогтолцоо бий болгох зорилготой санхүүгий асар чадамжтай бүлэглэлүүдийн нэгдэл

0  |  0
ӨӨӨ(202.179.26.220) 2018 оны 01 сарын 09

Энэ ТОЛБО гэж сэтгүүлч хүн үү эсвэл зүгээр гудамжнаас орж ирээд энэ зиндаад юм нийтлээд байгаа хүн үү. Ямар ч логик дараалал юу ч алга зүгээр л өөрийнхөө жижигхэн тархины өнцөгөөс л бодсоноо шууд буулгасан юм байлгүй дээ хө

0  |  0
Христчин(192.162.242.10) 2018 оны 01 сарын 09

Энэ толбо гэдэг нөхөр ямар эрваа юм бэ? Наад ”эргэцүүллээ” Америкийн Конгрест очиж тавиа.эсвэл Лалын дайчдад

0  |  0
Христчин(192.162.242.10) 2018 оны 01 сарын 09

Энэ толбо гэдэг нөхөр ямар эрваа юм бэ? Наад ”эргэцүүллээ” Америкийн Конгрест очиж тавиа.эсвэл Лалын дайчдад

0  |  0
zochin(202.179.26.158) 2018 оны 01 сарын 09

hen yamar shashin shuteh ni uuriin hereg Hel chini zagatnaad hun muu heleh geed baij yadaad bgaa bol huneel muu hel BItgii uur zuilruu orj tenegteed bai Ene tolbo gedeg yum uuruu ch yu shutdeg yum bile hend ch hamaaguishdee

0  |  0
Хөх Монгол(202.179.26.128) 2018 оны 01 сарын 09

Христчин гайхалуудыг их хурал яам тамгын газраас нэн даруй шүүрдэн үгүй хийвэл таарна. Балай үхээрүүд христээ шүтээд хог цэвэрлээд түүгээд явж байвал цохино.

0  |  0
Зочин(211.216.148.175) 2018 оны 01 сарын 09

Чи юу ч мэдэхгүй байж битгий дураараа бич. Ядахад сулаад бичээч. Аливаа зүйлд буурь суурьтайгаар хандаж бай.

0  |  0
Зочин(202.179.31.101) 2018 оны 01 сарын 09

Христийг ойлгоогүй байж худлаа ярихаа боль. Тийм сайн Будда байсан бол Түвд орон ямар байх байсан бол гэж үзэв үү. Тийм энэрэнгүй Будда байсан бол өдөр болгон Гандан хүний зовлонгоор мөнгө авч суух уу. Зиндаа суугаагүй банди нар аавдаа авгай авахыг заагаад хэрэггүй шүү дээ. Нэг хүний намаас болих нь зөв шүү дээ. Баасанхүүгийн зөв, Хүний шүтэх эс шүтэх эНэ Толбо гэдэг бацаанд ямар хамаатай юм бэ. Наана чинь нам чрьж байхад ойлгохгүй, шашин ярьж тэнэгтэхээ боль

0  |  0
Top