Ерөнхийлөгчийн урилгыг тоолгүй “Алтан бүс”-д очсон бөхчүүд зэмлэл хүлээсэнгүй

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 19-ний “Монгол бахархал өдөр”-өөр улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Б.Пүрэвдагва тэргүүтэй 16 бөх БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт зохион байгуулсан “Алтан бүс” барилдаанд оролцсон. Барилдаанд Өвөрмонголын аварга Цагаанзаан түрүүлж манай бөхчүүд ганзага хоосон  буцаж ирсэн бөгөөд бөхчүүдийн хэнэггүй гэмээр  эл үйлдэл жирийн үзэгчдээс, иргэдээс ихээхэн шүүмжлэл хүртсэн.

 

“Алтан бүс” барилдаан  бооцоо өндөр гэдгээрээ  монгол бөхчүүдийг  татдаг нь нууц биш. Хэдийгээр Бразил, ОХУ, АНУ, БНХАУ зэрэг  есөн орны монгол туургатан бөхчүүд барилдсан  гэдэг ч гол өрсөлдөөн Монгол бөх, Өвөрмонгол бөхчүүдийн дунд өрнөсөн байдаг. Өмнөх барилдаануудад монгол бөхчүүд түрүүлж ирсэн уламжлал тасалдсан. Чингис хааныхаа төрсөн өдрийг үл тоон яагаад өмнөд хөрш рүү  барилдахаар явсан талаараа бөхчүүд ямар нэгэн тайлбар хийгээгүй. “Монгол бахархалын өдөр”-ийн барилдаан  улсын аварга, арслан цолтнууд ховор өнгө гундуухан болсон нь үнэн. Тэдгээр бөхчүүдийн ӨМӨЗО-д очиж барилдсан талаар тайлбарыг Монголын Үндэсний бөхийн холбооны Ерөнхийлөгч Р.Нямдорж өгсөн байна. Тэрбээр “ Энэ асуудлыг бид  анхаарсан.

 

Ерөнхийлөгчийн Тамгын газарт ч мэдэгдсэн. Бөхчүүдэд  ч сануулсан. Цаанаа улстөрийн асуудал байж магадгүй учраас төрд хандсан юм. Чингис хааны төрсөн өдөр буюу Монгол бахархалын өдөртэй давхцан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт Чингисийн онгоны ойролцоо “Алтан бүс” олон  улсын барилдааныг зохион байгуулсан шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас 16 бөхөд урилга өгсөн  юм билээ. “Монгол бахархалын өдрийн барилдаанд оролцох тухай. Манай бөхчүүд анзаараагүй юу, чухам яагаад барилдахгүй өмнөд хөршийг зорьсныг мэдэхгүй юм. Ямартаа ч Монгол бахархалын өдрийн барилдаанд оролцоогүйдээ бөхчүүд маань их гэмшиж байгаа. Дахиж ийм үйлдэл гаргахгүй болов уу гэж ойлгогдсон” гэсэн байр суурь илэрхийлжээ. Тэгэхээр эрхэм бөхчүүд дур мэдэн Өвөрмонголыг зорьж, Чингис хааныхаа төрсөн өдөр, Монгол бахархалын өдрийг үл тоожээ. Ерөнхийлөгчийн Тамгын газар гэдэг Ерөнхийлөгчийн Ажлын алба. Ерөнхийлөгчийн өмнөөс бүх үйл ажиллагааг зохион байгуулдаг инстицуц. Бөхийн холбоондоо битгий хэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын хүсэлтийг ч үл тоосон бөхчүүд ямар нэгэн сахилгын шийтгэл, сануулга ч үгүй өнгөрчээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 23 )

jui [ 41.85.161.170 ]      |     2018 оны 1-р сарын 10 -нд, 02:00 минутанд

Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Та банк хориглоно та санхүүгийн асуудалтай байна уу, гацсан, эсвэл та өөрийн төслийг холбох шаардлагатай санхүү байна,  гэрийн зээл. Бид асар их хурд, найдвартай байдал нь жилийн 3% -ийн ханшаар хувь хүн болон худалдаачдад зээл санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081

Tommy [ 66.181.160.36 ]      |     2018 оны 1-р сарын 10 -нд, 01:39 минутанд

Haanaa barildana hen hunii dur shuudee nymdorjoo

Tommy [ 66.181.160.36 ]      |     2018 оны 1-р сарын 10 -нд, 01:39 минутанд

Haanaa barildana hen hunii dur shuudee nymdorjoo

SH.SHARVAA. [ 67.247.14.171 ]      |     2018 оны 1-р сарын 09 -нд, 17:04 минутанд

Uuniig manai eronhiiilogch sain oilgoson.manai hun ch martahgui l bolvuu.za harj l baya.ooroo Mongoliin toloo gesen mundag hun mundag boh shuu dee.edgeer humuusiig zugeerch ongoroohgui baihaa.

Бөх [ 202.9.40.127 ]      |     2018 оны 1-р сарын 09 -нд, 15:45 минутанд

Хэн хаана барилдах нь хэнд ч хамаагүй.

Амьсгаа [ 103.57.95.205 ]      |     2018 оны 1-р сарын 09 -нд, 14:35 минутанд

Ер нь бөхөөр яаадгийн ямар ч нэмэр бгүй хэдэн зуун жил барилдаал байдаг улс нь хөгжсэн юм бгүй нэг эрдэмтэн хэлээ биздээ монголоор дүүрэн нэг л том цүнх үүрсэн эсвэл нэг л дуулсан хүмүүс кккк

ss [ 202.21.109.134 ] 2018 оны 1-р сарын 09 -нд, 15:39 минутанд

bitgiii shaa

Zochin [ 103.57.93.50 ]      |     2018 оны 1-р сарын 09 -нд, 14:01 минутанд

Ted mongonii toloo l jvaa biz.

Hi [ 193.83.62.190 ]      |     2018 оны 1-р сарын 09 -нд, 13:32 минутанд

Boozoo l bizde

Bayanzvrh [ 112.72.11.104 ]      |     2018 оны 1-р сарын 09 -нд, 06:36 минутанд

Мөнгөнд нүдээ ухаж өгөх хүмүүс их байна.

ХОГЖГОР [ 27.123.214.104 ]      |     2018 оны 1-р сарын 09 -нд, 06:31 минутанд

ХӨӨСӨН МАНТУУНУУД ОЧООД ХАНДАА ХАГА ДАРУУЛААД ХООСОН АЦАА ЧИРЭЭД Л ИРЦГЭЭЖ ДЭЭ. БААСНЫХ НЬ БАРИЛДАХ ВЭ ДЭЭ. БААХАН ШАЛ АРЧИЖ БАЙГААД ИРЖЭЭ.

тоншуул [ 203.91.118.180 ]      |     2018 оны 1-р сарын 09 -нд, 06:14 минутанд

Монгол хүнд эх оронч үзэл гэж байдаг юм уу...мөнгө өгнө гэвэл үндэсний бахархал, газар,шороо,эцэг өвөгдийн үлдээсэн баялаг,алт,эрдэнэс бүгдийгээ үзэн ядаад байдаг ХЯТАД-уудадаа өгдөг шүү дээ...хөгийн ард түмэн, нөгөө хайрлаад байдаг хэдэн тэнэг бөхчүүдийг нь хараад байгаарай...

зочин [ 202.179.25.213 ]      |     2018 оны 1-р сарын 09 -нд, 06:13 минутанд

Мөнгө цагаан Нүд улаан гэж Эзэн Чингисийн байна уу Ээж аавын байна уу Бөхчүүлд ямар хамаа байнаа Тээ Мөнгө л олж байвал яадгийн Манай Монгол бөхчүүл ийм болохоороо л Ухаантай Гоё харагддаг байгаа юм ш дээ

дорж [ 202.5.196.42 ]      |     2018 оны 1-р сарын 09 -нд, 06:05 минутанд

энэ тухай биш. бөхийн өргөө гэж халтайсан хир тоосондоо дарагдсан өнгө үзэмжгүй юм байх. эзэн байна уу үгүй юу. уг нь чулуугаар фасадыг нь өнгөлсөн барилга байх. энэ олон жилд гар хүрсэнгүй юу даа.санаачлага байвал нөгөө хэдэн бөх бэлддэг сургууль,секц,дугуйлангийн хүүхэд залуус,бөхчүүдээ дайчлаад хагас өдөрт шинэ юм шиг болгож болно доо. эсвэл бөхийн өргөө учир бааздуухан байх ёстой юм уу.ёстой нэг хэрэг алгаа хэрүүл хицгээхдээ тэнгэрт гартал явж зарга үүсгэцгээнэ. харин соёл,гоо сайхны жижиг асуудал нүдэн дээр нь байхад сохор,дүлий. яана даа яана. нөгөө олон дуучид ийм халтар байшинд тоглг

зочин [ 103.10.23.4 ]      |     2018 оны 1-р сарын 09 -нд, 05:06 минутанд

Монгол бөхийн хийморь лундаа заяа гэж байдаг юм ш дээ. Их эзэн хааныгаа дурсан хүндэтгэж бөхийг барилдааныг Монгол туурагтаны гал голомт Монгол төрийн тэргүүн нь урьж байхад арай ч дээ бөх биш бөхөнцөрүүд юм даа. Үүнээс өөр баяр наадам байвал ч яахав. Бид чинь бас бахархах түүхтэй хөгжих зорилготой юм байгаа биз дээ.

мгл [ 66.181.177.82 ]      |     2018 оны 1-р сарын 09 -нд, 04:55 минутанд

барилдах эрхийг нь 1 жилээр хасая,махан толгойлсон бөхчүүд мөнгө хараад нутгаа ч зарж магадгүй,өмөөрөн бичиж байгаа хүмүүс өөрсдөө л байх

зоч [ 27.123.212.141 ] 2018 оны 1-р сарын 09 -нд, 07:37 минутанд

хэн хаана яаж,барилдах нь өөрсдийн нь эрх байх биз. гонгиноод байхын хэрэг юун билээ

Zochin [ 103.10.23.196 ] 2018 оны 1-р сарын 09 -нд, 07:47 минутанд

Hamgiin gol n turiin tergvvn n uriad,deer n mongol baharhaliin udur shvv dee tvvnees bish naadhaar chini ch yahav dee er n tendee shuurishaad amidraad tendee barildaad bj bh n deer bhdaa

Zail [ 67.180.252.10 ]      |     2018 оны 1-р сарын 09 -нд, 04:49 минутанд

Hend hamaatai yum be? Uhsenii chine chingis haanii tursun udur!

Zail [ 67.180.252.10 ]      |     2018 оны 1-р сарын 09 -нд, 04:49 минутанд

Hend hamaatai yum be? Uhsenii chine chingis haanii tursun udur!

Ezaya [ 66.181.184.65 ]      |     2018 оны 1-р сарын 09 -нд, 04:47 минутанд

Hulgai hiij hun altsan bish yaahaw dee ywag l dee hend ch ar geree tejeeh mungu heregtei shdee.

buh [ 103.229.122.1 ]      |     2018 оны 1-р сарын 09 -нд, 04:43 минутанд

tsoliig ni huraa eronhiilogch oo

247 [ 103.57.92.36 ]      |     2018 оны 1-р сарын 09 -нд, 04:34 минутанд

Нямдорж гэдэг гөлөг дандаа ингэж нохой жороолж байх юм. Энэ лалраас бөхийн өргөөгөө авах цаг болсон до

хг [ 66.181.178.81 ]      |     2018 оны 1-р сарын 09 -нд, 04:28 минутанд

Хэн хаанаа явж барилдах нь тухайн хүний эрхийн асуудал. Бөхчүүд Нямдоржын хувийн өмч тэрний компаний ажилчин биш. Хол очиж хуц гэж хэлмээр байна.

ШУДАРГА БАЙ Л ДАА [ 202.21.100.210 ] 2018 оны 1-р сарын 09 -нд, 05:18 минутанд

УГ НЬ Ч ТИЙМ ШҮҮ. ГЭХДЭЭ УУЧЛААРАЙ, ЁС ЗҮЙ, ЖУДАГ ЭНЭ ТЭР ГЭЖ ГАЙХУУЛААД БАЙДАГ БИШ БИЛ ҮҮ? НЭР ХУГАРААР ЯС ХУГАР ГЭДЭГ ДЭЭ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ТӨРИЙН НААДМААС УЛСЫН ЦОЛ ОЛГОГДДОГ. ЭНЭ 16 БӨХЧҮҮДЭЭС ТЭГЭЭД ТИВ, ДЭЛХИЙ, ОЛИМПОД АЛДРАА ДУУРСГАДАГ НЬ ХЭД БАЙНА АА??? ТИЙМ БОЛОХООР ЧИ Ч БАС БИТГИЙ ХУЦ

мягмар нар [ 203.91.117.8 ] 2018 оны 1-р сарын 09 -нд, 07:06 минутанд

ганц нэгээрээ явахгүй ,,,,олуулуу очоод шившиг болж дээ,төр улсаа бодолгүй мөнгө бодсон нөхдүүдэд ,үндэсний бөхийн холбоо сана уулга өгөх ,сургамж өгөх,улс төрийн агуулалга ,үндэсний аюулгүй байдалаа бодох талаар сугуульд сургахгүй бол ингээд мөнгөнд ташаараад эх орноо мартах вий,,.

555 [ 122.201.20.178 ]      |     2018 оны 1-р сарын 09 -нд, 04:28 минутанд

нэр бүхий 16 бөхийн иргэншилыг цуцалж өвөр монголд шилжүүлэх хэрэгтэй.мөнгөнөөс эх орноо худалдахаас сийхгүй бөх нэртэй урвагч нарыг цаазаар авсан ч багадана

үнэн өгүүлэгч [ 103.17.109.131 ]      |     2018 оны 1-р сарын 09 -нд, 04:20 минутанд

Манай хэдэн махан толгойт түрүүлж бооцоо авахдаа биш тэрнээс өндөр дүнтэй найраа хийх гэж явсан нь үнэн. Өвөрлөгч бөхчүүд түрүү бооцооноос илүү хахуул өгч байж түрүүлсэн нь тодорхой шдэ.

МАГАДГҮЙ Л ЮМ [ 202.21.100.210 ] 2018 оны 1-р сарын 09 -нд, 04:50 минутанд

МОНГОЛ БӨХӨД НАЙРАА МЭРГЭЖЛИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРСЭНИЙ БАТАЛГАА ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХ НЭЭ ДЭЭ

бөх [ 122.201.22.215 ] 2018 оны 1-р сарын 09 -нд, 07:54 минутанд

Улсын цол авсан бөхчүүд улсын мэдлийнх байх ёстой. Эс тэгвээс улсаас өгсөн цолоо хураах хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй. Монгол улсаас улсын начин .... аварга гэсэн хүндтэй цол авчихаад улс эх орноо гэх сэтгэлгүй бөх байгаад яах вэ. Энэ бол маш энгийн логик шүүдээ. Бөхийн холбоо энэ талаар дүрмэндээ өруулах хэрэгтэй. Улсаас зөвшөөрөл авч байж гадаадад барилдах ёстой.Зүгээр нэг махтай шөлтэй бөх барилддаг нэг нөхөр бол хаана барилдах нь хамаагүй гэж бодход улсын цолтой бөхчүүд бол арай болохгүй байх. Улсын цол авлаа улсад энгийн иргэнээс илүү их нэр хүндтэй, нэр хүндийг нь худалдаж идээд явдаг шүүдээ.Энэ эрхээ эдэлдэг хэрнээ ямар үүрэг хүлээж байгаа вэ гэдгээ бодох хэрэгтэй. Манай монгол бөхчүүд маш их ухаантай хүмүүс байдаг.

Би тархины булчингүй [ 66.181.179.198 ] 2018 оны 1-р сарын 09 -нд, 12:20 минутанд

Шийтгэх л хэрэгтэй МБХ гэж байдаг юм бол эрх хасах гэх мэтээр

Чиний бөх ч гэждээ [ 122.201.21.86 ] 2018 оны 1-р сарын 09 -нд, 16:42 минутанд

Одооны бөхчүүд гэждээ чааваас цувдайгаа чирсэн том дуутай юу ч хийж бүтээдэггүй байж хайрлаж хүндэлж ирсэн үзэгч олноо баясгаж явах учиртай гэдгээ ч ойлгохгүй яваа сүгнүүд л болж

Go to top of page