Д.Эрдэнэбатын зөв үү, буруу юу

2018 оны 01 сарын 09

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “нүүрс түлж агаар бохирдуулж байгаа хүнийг торгох хэрэгтэй, агаар бохирдуулахыг гэмт хэрэг гэж үзэх ёстой” хэмээн хэлсэн үг цахим орчинд тэнүүчилж явна. Дүүрэг, нийслэлийн ИТХ, Багануурын Засаг даргаас улстөрийнхөө карьерийг эхлүүлсэн энэ эрхэм сүүлийн 20 орчим жил улстөрийн халуун тогоонд буцалж, ингэхдээ хоёр удаа УИХ-ын гишүүнээр, нэг удаа Засгийн газрын гишүүнээр ажиллаж амных нь хий арилсан нөхөр. Гэтэл ийм үг хэлээдхэв. Засгийн эрхийг багаараа гартаа оруулан ажиллаж байсан нөхөр хэнд хандаж ямар үг хэлчихэв ээ. Таны нүүрс түлвэл торгож шийтгэх гээд байгаа иргэд чинь нүүрсээ ч түлж чадахаа больж, элдэв хог хаягдал шатааж байгаа дүр зураг ч та нарын эмхлэн байгуулсан нийгэмд бий.  

            Нүүрсийг адлаад, нүүрс түлсэн иргэдийг бүр ихээр адлаж байгаа гишүүн маань уг нь Багануурын нүүрсний уурхайд засварчинаар ажлынхаа гарааг эхэлсэн юм билээ. Нүүрсний уурхайд ажлынхаа гарааг эхлүүлж байсан Д.Эрдэнэбатын хэлснээр бол нийслэлийн гэр хорооллын иргэд бүгдээрээ торгуулах болж байна. Иргэдийнхээ амьдралын, аж төрөх асуудлыг шийдэж өгөөгүй байж торгох шийтгэх тухай ярьж суудаг Төрийн түшээ байх уу. Уг нь зарчмын хувьд агаар бохирдуулж байгаа хүнийг торгох шийтгэх гэдэг зөв боловч манай нөхцөлд арай л тэнгэр харсан асуудал мөн байх.

А.Толбо

www.zindaa.mn

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jui(41.85.161.170) 2018 оны 01 сарын 10

Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Та банк хориглоно та санхүүгийн асуудалтай байна уу, гацсан, эсвэл та өөрийн төслийг холбох шаардлагатай санхүү байна,  гэрийн зээл. Бид асар их хурд, найдвартай байдал нь жилийн 3% -ийн ханшаар хувь хүн болон худалдаачдад зээл санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081

0  |  0
.зочин(66.181.178.105) 2018 оны 01 сарын 10

хурцыг хараад гөлөг болсон гэсэн

0  |  0
zochin(182.160.35.176) 2018 оны 01 сарын 09

zov

0  |  0
AX(103.229.122.29) 2018 оны 01 сарын 09

Хамгийн их утаатай Баянхошуунаас эхлэн Эрэлийн барилгуудыг маш яаралтай барьж эхлэх хэрэгтэй. 12 сараар, 24 цагаар барилгаа угсрах боломжтой юм байна

0  |  0
УБ-ЫН ШИНЭЧЛЭЛ(202.9.44.68) 2018 оны 01 сарын 09

ТӨР ЗАСАГ НЬ ДОРИВТОЙ АЖИЛ ХИЙХГҮЙ БНА, УБ ХОТЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙГ УХААЛАГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ГЭР ХОРООЛОЛУУДЫГ ХОТЫН ЗАХЫН ДЭД БҮТЭЦИЙГ САЙЖРУУЛАН ЦЭГЦТЭЙ ЗАМБАРААТАЙ ТОХИТОЙ ГУДАМЖ ХАШААТАЙ ШИНЭЭР БАЙРЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ, ХОТЫН ТӨВД АЛБАН ГАЗАР, ХУВЬ ИРГЭДЭД УТАА ГАРГАДАГ ЯНДАНГУУДАД ТАТВАР НООГДУУЛДАГ БОЛГОЖ ТЭР ТАТВАРЫН МӨНГӨӨР ЯНДАНГИЙН УТААГ ЦЭВЭРШҮҮЛДЭГ ТӨХӨӨРӨМЖ ТАВИХ ЦААШЛААД МАШИН ТЕХНИКТ УТААГ ХЭР ХОРТОЙ БАЙГААГ ШАЛГАЖ ХЭВИЙН ХЭМЖЭЭНЭЭС ИХ БОЛ ТАТВАР ТӨЛДӨГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ГЭР ХОЛООЛОЛЫН БАЙРШЛЫГ ХОДЫН ЗАХАД БАЙРШУУЛЖ ХУУЧИН БАЙСАН ГАЗАР НЬ САЙН ТӨЛӨВЛӨСӨН ОРЧИН ҮЕИЙН БАРИЛГА БАЙШИНГ БАРИХ

0  |  0
Boorch bold(27.123.214.108) 2018 оны 01 сарын 09

Ingej yarij suugaa erguu dagznuudiig odoo yaxav

0  |  0
Иргэн(43.228.129.78) 2018 оны 01 сарын 09

эзэн нь тодорхой байгаа яагаад хариуцлага тооцохгүй ядаж ярих ч үгүй байгаан? Тэр үйлдвэр нь ашиглалтанд орсон бол ядаж утаагүй түлшээ гаргачаад нүүрс битгий түл гэж ярь

0  |  0
зочин(27.123.212.134) 2018 оны 01 сарын 09

энэ нөхрийг гэр хороололд хэд хонуулах хэрэгтэй өдий насалчаад хүн даардаг гэдгийг мэдэхгүй хаана амьдарч байсан нөхөр вэ

0  |  0
Иргэн(43.228.129.78) 2018 оны 01 сарын 09

Нүүрс түлэхгүй өөр түлэх юм нь байгаа юм уу? Нүүрс түлж байгаа нь хэд байна нүүрс ч авч түлж чадахгүй нт хэд байна? дугуй засвараас хуучин дугуй хямд авч хувааж түлж байна, тоосго ажилсан маслонд дэвтээж шатаадаг гэж байна түлж дулаацаж болох бүх л зүйл шатааж түлж байна эдгээр хүмүүсийг эх орноосоо урвасан гэх үү? Та нар өөрсдөө утаагаар бизнес хийсэн олон тэрбум төгрөгөөр тоголсон хүмүүсээ яаж шийтгэх үргүй зарсан мөнгөө төлүүлэх талаар яагаад ярихгүй байгаан? наад захын жишээ 2- цахилгаан станцыг сайжруулсан түлшний үйлдвэр болгоно гэж хэдэн тэрбумыг салхинд хийсгэсэн хийсэн эзэн нь тодорхо

0  |  0
ЭЗ(103.9.90.231) 2018 оны 01 сарын 09

Цахилгааны хөнгөлөлтийн цагийг урагш хойш нь 2, 2 цагаар сунгавал бас хэрэг болно шүү

0  |  0
зочин(119.40.103.162) 2018 оны 01 сарын 09

АН-ын эрээ цээрээ алдсан нөхдүүдийн нэг бол энэ Эрдэнэбат гэдэг хүн дээ, Төрийн ажил нурж л байвал болоо, гэсэн сэтгэлээр хандаж байгаа хүн шүү дээ, Нөгөө доллар 1000 төгрөг болно, гэдэг луйварчин чинь энэ шүү дээ

0  |  0
Зочин(66.181.191.58) 2018 оны 01 сарын 09

Түүхий нүүрсийг орлох шахмал нүүрсээр ард иргэдээ хангасны дараа наад үгээ хэлэх байж дээ.Бага нуурын нүүрсний уурхайд ажиллаж байсан хүний амнаас ийм үг гарлаа гэж үү.Их хуралд суусан хүмүүс амьдралаас ингэж тасарч байгаа юм даа.Их хурлын гишүүнээс болохоор нь гэр хороололд амьдруулбал таарна.

0  |  0
Баадай(66.181.164.229) 2018 оны 01 сарын 09

Гэр хорооллын айлуудад бүгдэд нь газ эсвэл 24 цагийн цахилгааны хөнглөлттэй цахилгаан халаагууртай болгосны дараа бол яаж ч торгож болох юм

0  |  0
zochin (66.181.164.214) 2018 оны 01 сарын 09

sorog hvchindee olzlogdson ba daa erdenebat min. zondoo olon hvn tegj helj bsan tednii talaar yu ch yarigdahgvi l bsan

0  |  0
ИРГЭН(202.179.26.147) 2018 оны 01 сарын 09

ХОЁРХОН ЖИЛИЙН ДАРАА ЧАМТАЙ УУЛЗАНА.АРД ТҮМНИЙГ ДОРД ҮЗДЭГ ТЭНГЭРИЙН ХҮН ГУАЙ

0  |  0
иргэн(202.179.26.147) 2018 оны 01 сарын 09

Наад шудрага цариалсан ялгаагүй л луйварчин ёстойл тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр их солиордог болсон байна.Хурцыг хараад гөлөг шиг болж байсан хүн шудрага хүн мөн үү

0  |  0
zochin(112.72.11.102) 2018 оны 01 сарын 09

Ergyy gylyg uurii 1 sar ger horoolold bailgaj yzeh yumsan ternii daraa engej yarihiin harah yumsan

0  |  0
Top