Зургаан найруулагчийн ”БУМЕРАНГ” кино энэ сарын 26-наас дэлгэцнээ гарна

2018 оны 01 сарын 09

Хүн төрөлхтөн үйлийн үрээс зугтах боломжгүй гэдэг. Таны бодож сэтгэж, ярьж хэлж, хийж байгаа үйлдэл бүхэн ямар нэгэн байдлаар хэлбэрээ өөрчлөн, эрт орой хэзээ нэгэн цагт эргэн ирдэг байна.

Амьдралын хууль гэгддэг ҮЙЛИЙН ҮР сэдвээр зургаан найруулагч тус бүр богино хэмжээний зургаан кино хийж, "Бумеранг" нэртэй нэгэн цогц бүтээл дор нэгджээ. 

"Бумеранг" антологи кино нь энэ сарын 26-ны өдрөөс кино театруудын дэлгэцнээ гарч эхлэх бөгөөд үзэгч та нэг дор зургаан өөр мэдрэмжийг энэхүү бүтээлээс /Нийт үргэлжлэх хугацаа: 110 минут/ авах нь ээ.

Ч.Батбаяр, Б.Ганболд, Ч.Ганзориг, Ш.Доржсүрэн, П.Дэлгэрбаяр, Б.Чингүүн нарын зургаан найруулагч киноны зургаан өөр жанрыг сугалж, 

  • ЭЦЭГ /Ч.Батбаяр-био/
  • ЭРХ ЧӨЛӨӨ /Б.Ганболд-эротик/
  • ҮР /Ч.Ганзориг-романс/
  • ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ /Ш.Доржсүрэн-комеди/
  • ХАР УЛААН ЦАГААН /П.Дэлгэрбаяр-драм/
  • КАРМА /Б.Чингүүн-триллер/  гэсэн богино хэмжээний зургаан киног туурвиж, "Бумеранг" антологи киног бүтээжээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
khajidsuren(66.181.179.150) 2018 оны 01 сарын 18

ene nairuulagchiig buruutgahaasaa omno niigem uls toriin asuudald bid yaj oroltsoj baigaagaa bodoh yum bishuu.bid itgemtgii cots ueiin zalhuu setgelgeetei lbn sh dee itgemtgii humuusiig yaj huurch hoshgoruulj baigaag 20jiliin amidral haruullaa uniig heleed bzigaa yum bish uu.uran bvteelch humuus iluu ih shanalj baidag bas turuulj hardag setgedeg kinog garahaar n vzie amjilt husie Delgerbayr aa,

0  |  0
ЭРКА(202.179.26.147) 2018 оны 01 сарын 09

ОДОО БОЛЬ МОНГОЛЫН КИНО ХҮМҮҮСИЙГ БҮРЭН ЗАЛХААЖ БАЙНА

0  |  0
Top