Хүүхдийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл амьсгалын замын цочмог халдварт өвчний тархалт болон өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулснаар “Томуу, томуу төст өвчний тархалтыг бууруулах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоол гараад байна.

Тогтоолын дагуу томуу, томуу төст өвчний үед хүүхдэд улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөрөөмж авах, илүү цагаар ажилласан эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл хөлс олгоход зориулж 2 тэрбум  487 сая гаруй төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн.

2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн мөн оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд амьсгалын замын цочмог халдвар, үүнд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээр асарсан ажил хөдөлмөр эрхэлж байгаа эцэг, эх, асран хамгаалагчдад тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын удирдлагуудад даалгаж, хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагын ажил олгогч нарт зөвлөсөн байна.

Засгийн газрын тогтоолын хүрээнд дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийг хүүхдийн кабинет, тасгийг нэн шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангахаар ажиллаж байна. Мөн уртасгасан цагаар ажиллаж байгаа дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинетийн зэрэгцээ 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 08.00-19.00 цаг хүртэл, бямба гаригт 10.00-14.00 цагийн хооронд ажиллана.

 Дүүргийн эрүүл мэндийн төв

 

Байгууллага

Зөвлөгөө өгөх утасны дугаар

Ажиллах цагийн хуваарь

1.

Багануур дүүргийн эрүүл мэндийн төв

70210290

Ажил, амралтын өдөр:

                                           24 цаг

2.

Налайх дүүргийн эрүүл мэндийн төв

70233464

Ажил, амралтын өдөр:            

                                           24 цаг

3.

Багахангай  дүүргийн эрүүл мэндийн төв

7049103

Ажил, амралтын өдөр:

                                  09.00-20.00

4.

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв

70110278

 

 

 

 

       Ажлын өдөр:   09.00-22.00

       Бямба гаригт: 10.00-17.00

5.

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв

345903

6.

Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв

350793

     

7.

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв

70150063

70150049

8.

Сонгинохайрхандүүргийн эрүүл мэндийн төв

98254999

9.

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв

362539

 

Өрхийн эрүүл мэндийн төв

 

Ажлын өдөр:       08.00-19.00

Бямба гаригт:     10.00-14.00

 

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

jui [ 41.85.161.170 ]      |     2018 оны 1-р сарын 10 -нд, 02:15 минутанд

Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Та банк хориглоно та санхүүгийн асуудалтай байна уу, гацсан, эсвэл та өөрийн төслийг холбох шаардлагатай санхүү байна,  гэрийн зээл. Бид асар их хурд, найдвартай байдал нь жилийн 3% -ийн ханшаар хувь хүн болон худалдаачдад зээл санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081

Go to top of page