Харсан хүмүүсийг үхэлд хүргэсэн зургийн түүх

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 09

Америкийн сюрреалист зураач Билл Стоунхем “Hands Resist Him” бүтээлээ 1972 онд гаргажээ. Тэрээр хүүхэд байх үеийнхээ зураг дээр үндэслэн уг бүтээлээ гаргасан нь өндөр алдар нэрийг авчирсан ч олон хүнийг үхэлд хүргэсэн байна. Стоунхем дүү охинтойгоо хамт авахуулсан зургаасаа санаа авч нэгэн хүүгийн хажууд хүүхэлдэй зогсч, арын хэсэгт нь шилэн хаалганы цаанаас хүүхдүүдийн гар сарвалзаж байгаагаар бүтээлээ гаргажээ. Энэ зурганд ямар нэгэн харгис санаа агуулаагүй аж. Хүүхэлдэй шиг харагдаж байгаа охин, түүний ах хоёрын ард байгаа шилэн хаалга нь бодит ертөнцийг зүүдний ертөнцөөс зааглаж байгаа гэсэн санааг агуулснаа зураач ярьжээ. Хүүхэлдэй бол зүүдний ертөнц рүү хөтлөн оруулагч аж. Зураач өөрөө ийнхүү сэтгэсэн ч эцэст нь энэ зураг хүмүүсийг галзуурлын ертөнц рүү хөтлөн оруулагч байж таарсан нь сонин.

Энэ зургийг харсан анхны хүн болох “Лос-Анжелес Таймс”-ын эзэн бүтээлийг харсан даруйдаа шахам нас баржээ. Дараа нь зургийг жүжигчин Жон Марли харж, зүрхний мэс засалд орох үеэрээ таалал төгссөн гэдэг. Үүний дараа зураг хогийн цэг дээр байсныг нэгэн эрэгтэй олж гэртээ өлгөсөн байна. Тэр шөнө дөрвөн настай охин нь аав ээжийнхээ өрөө рүү уйлж орж ирээд зураг дээрх хүүхдүүд зодолдоод байна гэж хэлжээ. Дараа шөнө нь энэ явдал дахин давтагдсан байна. Шинэ эзэн нь зурагнаасаа салахын түүс болж, интернет дуудлага худалдаагаар 1000 доллароор заржээ. Зургийг худалдан авсан шинэ эзэн нь уран зургийн галерейдаа өлгөсөн ч зургаа устгахыг шаардсан захидал хүлээж авах болсон байна. Хүмүүс уг зураг тэднийг сандралд автуулж, ухаан санааг нь самууруулан зүрхний шигдээст хүргэж байна гэж гомдол мэдүүлжээ.

«Hands Resist Him» - картина и фотография, послужившая основой для полотна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.14) 2018 оны 01 сарын 09

Энэ зургийн түүх үнэхээр аймаар шүү.

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 01 сарын 09

tegeed net-eer bid harj baina, yu gej iim hogiin hereggui zavaan um niiteldeg umbe

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 01 сарын 09

tegeed net-eer bid harj baina, yu gej iim hogiin hereggui zavaan um niiteldeg umbe

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 01 сарын 09

tegeed net-eer bid harj baina, yu gej iim hogiin hereggui zavaan um niiteldeg umbe

0  |  0
Top