Монгол кино залууст ямар өв үлдээж байна вэ?

Б.Амирдаа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 09

"Зиндаа" сэтгүүлийн “Реценз” булан Монголын соёл урлагийн хөгжил хаашаа явж байна вэ, тайз дэлгэцийн бүтээлүүд хүмүүжлийн талбар болж чадаж байна уу үгүй юу, урлагийн бүтээлүүд та бидний оюуны эрэлт хэрэгцээнд хэр нийцэж байна вэ, гэдэгт дүн шинжилгээ хийхийг зорьдог. Манай өмнөх дугааруудад “Тайз дэлгэцийн бүтээлийг шүүмжлэх нь” эргэцүүлэл, МУГЖ Ш.Дэлгэржаргалын байр суурь, “Хошин шоу - нийгмийн оюун санааны эмгэнэл” нийтлэлүүд орсон бол энэ дугаарт “Залуусын” гэгдэх кино бүтээлүүдийн талаарх ажиглалтаас уншигч та бүхэндээ толилуулж байна.

 

“Кино бол үзэгчид кино үзэж байгаагаа марттал сайн бүтээгдсэн байх ёстой” гэж алдарт кино найруулагч Роман Полански хэлсэн байдаг. Тэгвэл өнөөгийн монгол киног, түүний дотор залуусын хэмээх төрөл жанрын бүтээлийг ийм хэмжээнд бүтээж чадаж байна уу?

 

Залууст зориулсан кино гэдэг энгийнээр хэлбэл амьдралыг залуу хүний нүдээр харж, гол дүрүүдээр дамжуулан нийгэмд мессеж өгч, залуу хүний манлайллыг хурц тод илэрхийлсэн байх ёстой санагдана. “Аливаа урлагаас кино урлаг хамгийн хүчтэй нь” гэсэн эшлэл үг ч бий. Энэ талаас нь бодож үзвэл кино урлагаар дамжуулан үе үеийн залуусыг хүмүүжүүлэх боломж байгаа мэт. Социализмын үед энэ боломжийг бүрэн дүүрэн ашигласан гэж хэлж болно. Харин одоо энэ бодлого алдагдаад удаж байна. Ардчилал, ил тод байдлын далбаан дор залууст тэр бүр үзүүлмээргүй үйл явдлыг харуулж, хэлмээргүй мессежийг түгээсэн кино бүтээл ч цөөнгүй бүтээгдсэн. Харин ололттой талаас нь харах юм бол нийгэмд зөв дохио өгсөн сайн кино бас бий. Тухайлбал, эр цэргийн алба залуусын оюунлаг хэсэгт огт хэрэггүй мэт ойлголт давамгайлж байх үед Монголын үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлчид “Тусгай салаа” олон ангит киног бүтээсэн нь нийгмийн сэтгэлгээнд тэсрэлт авчирсан билээ.

 

“Хэцүү анги” кинонд нийслэл хотын өнгө төрх, нийслэлд амьдарч буй залуусын үзэл бодлын төлөвшлийг илэрхийлэхдээ нийгмийн олон асуудлыг хөнгөхөн атлаа сонирхолтой хөндөж чадсаныг нь үзэгчид, шүүмжлэгчид өөр өөрийнхөөрөө үнэлж дүгнэсэн.

 

Олны таашаалд хүрсэн уг бүтээл үзэгчдийн хүртээл болсны дараах цэрэг татлагуудад залуус цэргийн алба хаахаар олноороо дугаарлан зогсож байсан бодит түүх байдаг нь уг бүтээлийн нийгмийн ач холбогдол өндөр түвшинд байж залууст бодит үлгэр дуурайл болсны нэгэн жишээ юм. Ийм төрлийн бүтээлд мөн “Хэцүү анги” олон ангит киног оруулж болно. Нийслэл хотын өнгө төрх, нийслэлд амьдарч буй залуусын үзэл бодлын төлөвшлийг илэрхийлж, нийгмийн олон асуудлыг хөнгөхөн атлаа сонирхолтой хөндөж чадсан уг киног үзэгчид, шүүмжлэгчид өөр өөрийнхөөрөө үнэлж дүгнэсэн билээ. Бид нийслэл хотоо гаднын хоттой харьцуулж, муу муухайгаар нь дуудаж байсан тэр үед хаана зургийг нь авсан юм бол гэж бодогдмоор сценари гаргаж чадсан нь уг киноны том ололт байлаа. Энэ бүтээл өөрт байгаа сайн сайхан зүйлсээ олж харах нийгмийн нүдийг нээж чадсанаараа онцлог байв.


Image result for тютю уск

 

Залууст зориулагдсан зарим бүтээлүүдийг онлайн эх сурвалжаас үзэж сонирхвол сайн, муу аль аль нь ажиглагдана. Гэхдээ мууд хамаарах кино бүтээлүүдэд цагаа зориулахаас түдгэлзлээ. Харин олны таашаалд хүрч дуулиантсан зарим киног үзэв. Тухайлбал, Содура, Ловерс, Тютю...

 

СОДУРА, ЛОВЕРС, ТЮТЮ...

 

Залууст зориулагдсан зарим кино бүтээлүүдийг онлайн эх сурвалжаас үзэж сонирхвол сайн, муу аль аль нь ажиглагдана. Гэхдээ мууд хамаарах кино бүтээлүүдэд цагаа зориулахаас түдгэлзлээ. Харин олны таашаалд хүрч нэлээд дуулиантсан зарим киног үзэв. Тухайлбал, Содура, Ловерс, Тютю...

 

Содура кинонд тайгын аглагт аж төрөх залуусын цэвэр ёс суртахуун, хиргүй ариун сэтгэлийг уран сайхны аргаар тод томруун илэрхийлж чадсан нь гайхалтай байв.Уг кинонд тэмцэл, хайр сэтгэл, залуу ба ахмад үеийнхний зөрчилдөөн үзэгчдийг догдлуулахуйц хэмжээнд хурц тод өрнөж, тайгын ёс зүйг нээн үзүүлснээрээ анхаарал татахуйц байна. Киноны дуу, хөгжим, зураг авалт, жүжиглэлт гээд бүхий л талаас нь үзэгч өөртөө шинэ ертөнцийг нээх боломжийг бүрдүүлж чадсан нь ч онцлохуйц байлаа. Тайгын аугаа орон зай, байгальтайгаа зохилдон амьдрах ухааныг нээн харуулж, золиослолын үнэ цэнийг ухааруулан, сэтгэл хөндүүрлэм гунигийг зүрх шимширтэл мэдрүүлсэн энэхүү бүтээл байгаль дэлхийгээ дээдлэн хайрлах ухааныг залууст өгсөн буй за хэмээн найдна.

 

Ловерс киноны хувьд залуу насны халуун хайр сэтгэл юуг ч ялан дийлж, даван туулах хүч агуулдгийг сонин содон арт өнгө аястайгаар, гоо сайхны өндөр таашаал өгөхүйц хэмжээнд бүтээсэн нь хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн юм. Зураг авалт нь гэрэл гэгээтэй, гол дүрийн бүсгүй нь ч тод өнгийн үстэй уг кино залуу хүний үзэл бодлыг сонирхол татахуйц илэрхийлснээрээ онцлог төдийгүй маш орчин үеийн шийдэлтэй байгаа нь үзэгчдэд кино үзэж байгаагаа мартах боломжийг нээж өгсөн харагдана. Ловерс” кинонд залуу хүний өмнө эрх чөлөө, чөлөөт сонголтын орон зай хэзээ ямагт байдгийг нээн харуулж хайрын үнэ цэнийг мэдрүүлснээрээ, залуу хүний нүдээр харж зураг авалтыг нь хийснээрээ ч мэдэгдэхүйц ялгарч байлаа.

 

Харин “Тютю” бол сэтгэлийн драмыг хүчтэй илэрхийлсэн кино аж. Уг киноноос дүрийн хувирлын олон өнгө, гашуун сургамж, үхэл амьдралын зааг илүү хүчтэй мэдрэгдэх бөгөөд гол дүр нь амьдралын нугачааг даван туулж үзэгдэл бүрт өөрчлөгдөн хувирч буй нь сонирхол татахуйц байлаа.

 

КИНО ЯМАР МЕССЕЖ ХҮРГЭХ ЁСТОЙ ВЭ?

 

Залууст зориулагдсан кино бүтээл нэн тэргүүнд үзэл санаа, үнэт зүйлсийг өвлүүлэн үлдээх үүрэгтэй байдаг. Гадаад орны зарим кинонд шинэ дэвшилтэт санааг илэрхийлсэн байх нь олонтоо. Тухайлбал, “Элен ба түүний нөхөд” олон ангит кино ногоон амьдралын хэвшил, хоол, гоёл, соёлыг сурталчилдаг бөгөөд уг киног үзээд амьтны арьсаар хийсэн хувцас өмсөхөө больсон хүн ч байдаг байна. Тэгвэл бид залуустаа монгол киногоор дамжуулан юуг сурталчилж, ямар үнэ цэнийг ойлгуулах хэрэгтэй юм бол. Монгол кино бүтээлүүд залуустаа ямар өв үлдээж чадах вэ? Энэ тухай ярилцаж хэлэлцэх цаг болжээ. Монгол киногоор дамжуулан өв соёлоо таниулж амьдралын зөв хэвшил, үндэстнийхээ үнэт зүйлийг сурталчилах уу? Эсвэл хүний эрхийн талаар ойлголт өгч хүнлэг энэрэнгүй зан төлвийг төлөвшүүлэх үү? Залуусаа дэлхийтэй хөл нийлүүлэн алхах арга ухаанд сургах уу? Ер нь аливаа мессежийг хэрхэн илэрхийлэх нь зөв юм бол? Хэний нүдээр ертөнцийг харж ямар мессеж нийгэмд хүргэх вэ? Хүүхдийн нүдээр түүхэн үйл явцыг харах, залуу хүний нүдээр амьдралыг танин мэдэх, эмэгтэй хүний нүдээр нийгмийн асуудлыг олж харах гэхчлэн олон хувилбарыг санал болгож болно. Гэвч манай кино бүтээлүүд залуу үеийнхэнд энэ бүхнийг өгч чадаж байгаа юу? Ийм асуулт тавих болсон нэг шалтгаан нь Монголын киноны зах зээлд нийлүүлэгдэж буй зарим бүтээл дэндүү ядмаг байгаатай шууд холбоотой. Муу зохиол, муу зураг авалт, муу жүжиглэлт, хамгийн гол нь үзэл санаа болон нийгэмд хүргэх мессежгүй бүтээлүүд олноороо төрж буй нь сэтгэл түгшээж буй. 60-аад оны алдартай кино найруулагч, кино шүүмжлэгч Жан-Люк Годар “Надад Францын кинонууд харамсалтай байна, мөнгө байхгүй. Америкийн кинонууд ч харамсалтай байна, үзэл санаа байхгүй” гэсэн байдаг. Энэ үг яг л өнөөгийн монгол кинонуудын талаар ярьж буй мэт... Гэвч сайн эхлэл байгааг бас үгүйсгэх аргагүй. Зарим уран бүтээлчид шинэ бүтээлээ үзэгчдэд хүргэхийн өмнө кино үзлэг хийдэг уламжлал тогтоож эхэлсэн сайхан мэдээ дуулдаж байна. Тухайлбал, “Хоёр амь” киног үзэгчдэд толилуулахын өмнө уран бүтээлчдийг урьж оролцуулан кино үзлэг хийсэн тухай зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа сошиал сүлжээнд бичжээ.

 

Найруулагч Ганболдын дараагийн киног очиж үзнэ. Тэр кино тэнгэрээс шонхорын нүдээр газрыг харж мэдэх..!

ХОЁР АМЬ ба Манай кино урлаг урагшилж л байна

 

Хамба студийн шинэ киноны анхны үзлэгийг уран бүтээлчдийн хүсэлтээр очиж үзлээ. Кино "Хар хайрцаг" тайз дэлгэцийн театрт үзлэгээ хийв. Монгол шинэ кинонуудыг театрт очиж үзээгүй удсан хүн би энэ киног үзэхээр зориуд зорьж очсон юм. Киноноос хоёр сэтгэгдэл хүчтэй төрөв. Нэгд : Киноны гол дүр С.Болд- Эрдэнэ. Түүний бүтээсэн "аав"-ын дүр бол юун Холливуд гэдэг шиг. Дэндүү амьд. Ийм жүжигчин манайхаас бусад оронд үнэтэй жүжигчин. Түүнд өндөр үнэ төлөх ёстой гэж гадны ямар ч найруулагч олж харна даа. Жүжигчний хувьд Болд- Эрдэнэ авьяас ур чадвараараа ид онцгой цаг дээрээ иржээ. Үүнийг энэ киноноос та харах болно. Харамсалтай нь киног гол дүр ганцаараа үүрэв. Хүүгийн дүрийг эс тооцвол бусад дүрүүд олигтой тусалсангүй. Энэ нь дүрээ бүрэн гаргаагүй зохиолдоо, бас илүүрхсэн жүжигчинтэй зэрэгцээд ирэх тийм жүжигчин олж сонгоогүй байж мэдэх. Магадгүй байхгүй байж мэднэ. Хоёрт: Кино маш цэвэрхэн зураг авалттай байв. Хөгжим өөрөөр сонсогдож байлаа. Ямартай ч ойрд гараагүй "хүний тухай" энэ кино таны сэтгэлийг хөдөлгөж чадна. Тэнгэрээс дээш долоон метрт гэдэг бол энэ кино газраас нэлээн дээгүүр кино болжээ. Найруулагч Ганболдын дараагийн киног очиж үзнэ. Тэр кино тэнгэрээс шонхорын нүдээр газрыг харж мэдэх..!

Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа

 

КИНО БҮТЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ БА ОЮУНЫ ӨМЧ

 

Аливаа кино бүтээлийн чанар чансааг тодорхойлохдоо хэр олон уран бүтээлч оролцож, ямар цоо шинэ оюуны бүтээлүүдийг ашиглан бүтээснээр нь үнэлдэг нэгэн жишиг бий. Энэ жишгээр бол байгалийн дуу чимээ буюу шуум, сценари, хөгжим, дуу, дүрийн тоглолтын үйл хөдлөлийг илэрхийлэхдээ бусдын санааг хулгайлаагүй байх нь нэн чухал ажээ. Өөрөөр хэлбэл кино бүтээгчид цоо шинэ оюуны өмч бүтээж чадсан эсэхээр нь уг бүтээлийг үнэлж дүгнэх цаг ирж байна. Үүнийг тодорхойлдог, үнэлж дүгнэдэг мэргэжлийн хүмүүс дэлхийн кино урлагийн салбарт олноороо ажилладаг. Хэрвээ кино бүтээлд ердөө нэг секундын шуум хулгайлсан бол амжилтад хүрэх бүх боломж нь хаагддаг хатуу цензур ч байдаг аж.

 

Манайд ч энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх цаг нэгэнт болсныг илтгэх нэгэн жишээг энд дурдъя. Тухайлбал, сүүлийн үеийн сайн уран бүтээлийн нэг хэмээн нэр нь дуулддаг “Шүүдэр дундуур” киноны хувьд сценари хуулбарласан үзэгдэл нэлээдгүй байдаг талаар ажиглагчид ярьдаг. “Анхны алхам” киноны хэд хэдэн сценари тэрхүү кинонд давтагддаг бөгөөд мөн урьд өмнө бүтээгдсэн зарим монгол кинонд түгээмэл хэрэглэгддэг сценарийн давталт байгаа гэж яригддаг нь ч анхаарууштай зүйлийн нэг юм.

 

Бас нэгэн жишээг дурдахад, 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Контент саммит Монголия” арга хэмжээний үеэр “Ану хатан” киноны продюсер Шүүдэрцэцэг уг киног Америкийн киноны зах зээлийн анхан шатны түвшинд нэвтрүүлэх явцад кинондоо бэлэн шуум авч ашигласны улмаас буцахад хүрсэн. Киноны уран бүтээлчид дахин дуу бичлэг хийж, бүх шуум, хөгжим, сценариа зохиогчийн эрхийн зөрчилгүй болгохын тулд дахин дахин хөдөлмөрөө, мөнгөө зарцуулахад хүрсэн тухайгаа сэтгэл харамгүй хуваалцан ярьж байсан билээ.Алдаа оноогоо ийнхүү хуваалцаж, уран бүтээлчиддээ сануулга болохуйц мэдээлэл өгсөнд нь бид түүнд талархах ёстой юм. Учир нь дэлхийн кино урлагийн зах зээлийг зорих монголчуудын зам өргөжсөөр л байх болно.

 

КИНО ШҮҮМЖ ДЭВШИЛ АВЧРАХ УУ?

 

Кино бүтээл нь нийгмийн өргөн хүрээнд хүрч, олон хүнд нэгэн зэрэг нөлөөлж чаддагаараа нийгэм, соёлын онцгой ач холбогдолтой. Тэгвэл кино урлаг зөв голдрилоороо хөгжихөд кино шүүмжийн үзүүлэх нөлөөлөл ч бас туйлын чухал. РЕЦЕНЗ Кино шүүмж нь сэтгүүлзүйн бүтээл төдийгүй төрөлжсөн шүүмж бичих бичлэгийн нэгэн чухал төрөл жанр болж 1907 оноос эхлэн хөгжсөн түүхтэй. Бичигчийг нь кино шүүмжлэгч хэмээн нэрлэдэг. Хамгийн анхны кино шүүмж бичигдэж байсан тэр цагаас хойш өдгөө энэ төрөл жанр улам бүр хөгжиж ирсэн. Манайд энэ төрлийн бичлэг олны хүртээл болсон нь өдрийн од мэт ховор. Тэгвэл кино шүүмж хэрхэн бичигдэх ёстой вэ? Кино шүүмж бичихэд заавал байх иж бүрдэл гэж байдаг. Энэ нь төрөл жанрын тодорхойлолт, кино зохиолч болон найруулагчийн мэдээлэл, гол дүрийн баатар болон онцгой дүрүүд, ямар он цагт хаана болж буй үйл явдлыг илэрхийлсэн болон үйл явдлын зангилааг тодотгосон бичиглэлээр илэрхийлэгдэнэ. Хэрвээ киног уран зохиолын бүтээлд үндэслэн бүтээсэн бол найруулагчийн шийдэл ба уран зохиолын бүтээлийг харьцуулан дүгнэж бичих шаардлагатай. Харин уг киног бие даасан кино зохиолоор хийсэн бол урьд өмнө бүтээгдсэн ижил төрөл жанрын бүтээлүүдтэй харьцуулан бичих хэрэгтэй болно. Ингээд киноны үндсэн давуу ба сул талыг бичиж хувийн сэтгэгдлээ илэрхийлснээр кино шүүмж бүрэн бичигддэг ажээ. Одоогоор манайд яг ингэж бичигдсэн шүүмж хэвлэлд огт харагдахгүй байгаа. Кино шүүмж бичихийн ач холбогдол нь үзэгчдэд сонголт хийх өргөн боломжийг олгодог давуу талтай бөгөөд ийм төрөл жанраар бичих сэтгүүлчид, урлаг судлаачид олноороо бий болох нь кино бүтээгчдэд ч үр ашгаа өгдөг байна. Монгол кино бүтээлүүдийн талаар бичдэг кино шүүмжлэгчид олноороо төрөн гарч ирэх юм бол Монголын кино урлагт тодорхой дэвшил гарч, кино бүтээгчдийн гараас нийгмийн сэтгэлгээний дээд түвшний шалгуурт нийцсэн бүтээлүүд төрөх нь дамжиггүй юм.

Кино хэмээх энэ гайхалтай ертөнцийг улам сайхан болгоход санаа нэмэх үүднээс бичсэн нийтлэлээ Дагестаны их сэтгэгч, зохиолч Гарун Агацарскийн үгээр төгсгөе. Киног амьдрал шиг, амьдралыг кино шиг байхад би дуртай.

Нийтлэлч: Ц.Оюунчимэг

2017-04 сар "Зиндаа" сэтгүүл №04/ 504

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
film director(182.160.37.253) 2019 оны 02 сарын 09

киноны тухай бичихдээ кино гэдэг юмаа мэдэж байж бичих хэрэгтэй...

Таны нэр(202.179.31.242) 2019 оны 02 сарын 09

одоогын монгол кино бол чацганы карант

Муск ккк(66.181.188.102) 2019 оны 02 сарын 09

Aguulga, uran saihan muutai. Um l bol hereldsen, zodoldson, hulgailsan... hachin kinonuud bdag. МУСК гэхээр дотор муухай оргидог гэж хүн хэлэ байсан. Ер нь ёс заншлаа гээсэн, энд тэндэхийн хүн үзэхээ бхйсан гаж юмнуудыг хуулсан харагддаг

Багш(182.160.1.148) 2019 оны 02 сарын 09

SIngle ladies , помогите нам хоёр ямар кино. Энэ хоёроос өөр гайгүй кино нэг их санаанд орж ирэхгүй байна.

Багш(182.160.1.148) 2019 оны 02 сарын 09

Money money money олигтой кинонд зарах мөнгө бөхчүүдийн шагналд явдаг болсон тул манай уран бүтээлчид өдий зэрэгтэй байгаа нь их юм.

zz(78.250.145.139) 2018 оны 01 сарын 10

mongoliin kinond dan tsarai muutai yumnuud toglodog shd

Кино байхгүй болсоон(103.26.193.67) 2019 оны 02 сарын 09

Кино хийж байгаа хүмүүс нь өөрсдөө л монгол киногоо устгаад байхгүй болгож байгаа сэтгэгдэл төрдөг шдээ. Монгол хүний оршин амьдрах арга зан заншил үнэт зүйл шударга ёс гээд уг нь суурь үндэс нь байсаар атал зүгээр сүрхий зодоон сээкс машин гангарааг үзүүлэх төдийг кино болгоод хаячихлаа

Кино байхгүй болсоон(103.26.193.67) 2018 оны 01 сарын 10

Кино хийж байгаа хүмүүс нь өөрсдөө л монгол киногоо устгаад байхгүй болгож байгаа сэтгэгдэл төрдөг шдээ. Монгол хүний оршин амьдрах арга зан заншил үнэт зүйл шударга ёс гээд уг нь суурь үндэс нь байсаар атал зүгээр сүрхий зодоон сээкс машин гангарааг үзүүлэх төдийг кино болгоод хаячихлаа

ЗОЧИН(202.9.43.150) 2019 оны 02 сарын 09

МАНАЙ КИНО СОЛОНГОС КИНОНООС АРАЙ БҮТЭН УХААНТАЙ САЛСАН НЭГИЙГ УСАН ТЭНЭГ БОЛГОДОГ ГАЙХАМШИГ

zochin(202.9.40.200) 2019 оны 02 сарын 09

odo suuliin ueiin ene kinonuud, kinonuud ch gej de hoshin shogiinhnii hiij bga kinontsoruud, bas yaduu setgelgeetei mungunii kinonuud hund, yalanguya huuhed zaluust yu ch uguhgui sh de, yamar messej uguhiin be, garaad l martaj bga eliinuudiig yamar kino gehiin be, sain zohiol, sain kino shuumj, mongold bhgui ee, uursduu zohiolo bicheed, uursduu nairuulaad, nairuulaad ch gej de, uursduu gol durd n toglodog yumnuudiig yugii n uzehiin be, bugdere niilj bgaad yadaj gants delhiid garah kino hiigeech, zohiolch, nairuulagch, jujigchin nertei nuhduudee

иргэн(66.181.179.154) 2019 оны 02 сарын 09

Баахан орилж чарласан нүцгэлсэн утгагүй кино байдаг юм шиг. Монгол кино үзэлгүй удаж дээ. Энэтхэг киноноос дээр байж чадах уу гэдэгт эргэлздэг

Зочин(112.72.11.105) 2019 оны 02 сарын 09

За боль оо Түнжин толгойтой гүлдгэр залуучууд нүдээ бүлтийлгээд бие биенээ заамдаад их дуугаар орилох эсвэл гоё ганган хүүхнүүд хоорондоо хялалзаж цэхэлжэж хэрэлдүүлэхийг кино гэж хэлээд бну

qq(202.55.191.205) 2019 оны 02 сарын 09

Одоо бол үзэх кино гэж бхгүй шүү дээ. Монголын кино Мандухай-р төгсгөл болсон шүү дээ.

ООкор(124.158.111.6) 2018 оны 01 сарын 10

Одоо бол үзэх кино гэж бхгүй шүү дээ. Монголын кино Мандухай-р төгсгөл болсон шүү дээ.

ok(202.179.25.85) 2018 оны 01 сарын 10

yunii uv uldeehev dee,garch bgaa kinonuud ni seksgui bj boldoggui yum uu,unuu l heden ter muum ni unjsan Tuya bil uu,Dolgor,Shuudree gesen heden eriin dor ginshij shaalgasan durtei jujigchid.ur huuhdees ni naizuud ni yu gej asuuh yum be,ter shaalguulj bgaa tanai eej yum uu,shaaj bgaa ni manai aav ah gej heleh yum uu teneg sda-guud

Top