АНУ Оросыг дарахаар цөмийн цэнэгт хошуу бүтээнэ

АНУ-ын засаг захиргаа шинэ цөмийн цэнэгт хошуу бүтээж, Оросыг барьж байх гэнэ. Доналд Трамп цөмийн зэвсэг хэрэглэхийг хориглох журмаа сулруулж, бага хүчээр цэнэглэгдсэн цөмийн цэнэгт хошууг бүтээх гэж байгаа талаар “The Guardian” сонин мэдээлжээ. Тус хэвлэл АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх хорооны ерөнхий захирал асан Жон Вулфсталын ярианаас үндэслэн ийнхүү мэдээлсэн байна.

Цөмийн цэнэгт хошууг шинэчлэгдсэн пуужин болох шумагч хөлөг дээр байрлуулсан “Trident D5”-д ашиглах аж. Үүний гол зорилго нь Зүүн Европ дахь зөрчилдөөнд ОХУ цөмийн зэвсэг хэрэглэхээс урьдчилан сэргийлж байгаа гэж АНУ тайлбарлажээ. Түүнчлэн АНУ цөмийн зэвсэг хэрэглэх нөхцөл байдлын жагсаалтыг гаргасан байна. Үүнд цөмийн зэвсэг хэрэглээгүй дайралтын эсрэг ч уг зэвсгийг хэрэглэж болох талаар заасан гэж “The Guardian” сонин мэдээлжээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

зоч [ 139.5.217.237 ]      |     2018 оны 1-р сарын 10 -нд, 06:57 минутанд

Амеркийг дарангуйлагчийн эрх үүргээс гаргаж дэлхийд энх тайван тогтоох цаг нь болсонг ойлгуулах болсон.

зочин [ 202.9.40.181 ]      |     2018 оны 1-р сарын 10 -нд, 04:32 минутанд

тэнэг АНУ

ТТТ [ 124.158.111.6 ]      |     2018 оны 1-р сарын 10 -нд, 03:24 минутанд

Оросын дарна гэж юу байхав. Уйлах хүүхдийн хошного урд өдрөө умалзан гэдэг болох байх.

Go to top of page