Захын наймаачид, Христийн шашны итгэгчид гэсэнд гомджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 10

МАХН-ын хоёр хуваагдаад бужигнаж байна. О.Баасанхүү Төрийн ордонд шөнө дөлөөр Их хурлаа хуралдуулж даргаар сонгогдсон. Н.Энхбаярын гарт МАХН-ын тамга бий.  Улсын дээд шүүх энэ намын хоёр даргын хэн нь жинхэнэ дарга вэ гэсэн хайныг хагалах үүргийг  санамсаргүй хүлээчих шиг боллоо.  Хуваагдсан МАХН-ынхан ээлжилж Хэвлэлийн бага хурал хийж нэг нь нөгөөгөө буруутгасан үзэгдэл хэдэн өдөр үргэлжлэхийг мэдэхгүй. О.Баасанхүүгийн зохион байгуулсан намын Их хурлын Төлөөлөгчдийг Н.Энхбаярын талынхан “Захын наймаачид, Христийн шашны итгэгчид” гээд хэлчихсэн юм байна. Ингэж хэлүүлсэн нөгөө  хэд нь учиргүй гомдсон гэдгээ Хэвлэлийн бага хурал хийж мэдэгдсэн юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(150.129.141.119) 2018 оны 01 сарын 10

БАЙДГАА БАРЬЦАААНД ТАВИАД ХЭНИЙ ТӨЛӨӨ ЯВААД БАЙГАА ЮМ БЭЭ ЭХ ОРОН АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ЛАВ БИШ МАНД ОЧООД ОРООЧ ДЭЭ ОДООГИЙН МАХН ЧИНЬ ЦОО ШИНЭ НАМ ШҮҮ ДЭЭ ЯМАР НАМД ОРСНОО Ч ОЙЛГОХГҮЙ ЯМАР ТЭНЭГ НӨХДҮҮД ВЭЭ

0  |  0
Top