Жоли Энистоноос харцаа буруулав

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 10

Энистон болон Жоли, Брэд Питт нарын холбоо олны анхаарлын төвд зүй ёсоор байдаг билээ. Брэд Питт Холливудын сайхан эмэгтэйчүүдтэй ханилж явснаараа алдартай бөгөөд Энистон болон Жоли  хэмээх Холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй амьдрал зохиосон юм. Гэвч хоёул салалтаар төгссөн. Тэгвэл Брэд Питтийн хоёр үзэсгэлэнт эхнэр хоорондоо таарах тун ч дургүй тухай мэдээлэл байдаг. Питт Анжелина Жолитэй гэрлэхээсээ өмнө Женнифер Энистонтой ханилж байсан юм.

Энистон болон Жоли нар хоорондоо таарахаас зайлсхийсээр ирсэн бөгөөд тэд бие биенийхээ оролцох арга хэмжээнд төдийлөн оролцоод байдаггүй аж. Хамгийн сүүлд тэд 2015 оны нэгдүгээр сард уулзаж байсан гэдэг байна. Тэгвэл тэд "Алтан бөмбөрцөг-2018" ёслолын үеэр уулзахаас өөр аргагүйд хүрэх нь гэсэн мэдээллүүд хэвлэлээр гараад байсан юм.

Тэгвэл тэд үнэхээр тус наадмын үеэр таарчээ. Овсгоотой зурагчингууд хүртэл Жолиг Энистоноос харц буруулж байгаа зургийг даржээ. Дараах зурган дээр ёслолын үеэр тайзан дээр байгаа Ж.Энистонтой харц мөргөлдөхөөс зайлсхийж харцаа доош буулгасан А.Жоли харагдаж байгаа юм. Энэхүү зургийн тухай элдэв сонирхолтой мэдээлэл хөвөрсөөр байгаа аж.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top