Энэ хавар Хятад, Япон үерт нэрвэгдэх магадлалтай

Цаг уурын шинжилгээний “AccuWeather” агентлаг Ази тивийн энэ хаврын уур амьсгалын урьдчилсан төлөвийг гаргажээ. Түүнд өгүүлснээр бол ирэх хавар БНХАУ, Монголын Дорнод хэсэг, ОХУ-ын Алс Дорнодод агаарын температур олон жилийн дунджаас доогуур байх төлөвтэй байна. нэр дурьдагдсан бүс нутгийн ихэнхэд гуравдугаар сарын сүүл хүртэл, заримд нь дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл цастай, хүйтэн уур амьсгал үргэлжлэх гэнэ. Өнгөрсөн өвөл Энэтхэгийн далайн ус олон жилийн дунджаас дулаан байсан бөгөөд энэ нь Энэтхэг, Тайланд, Индонез, Малайз улсад халуун бүсийн аадар бороо цагаасаа эрт эхлэх нөлөө үзүүлэх юм байна. Азтай зарим улсынх нь хөрс үүний ачаар хангалттай хэмжээнд чийг авч, зун нь нүүрлэх гангийн хор уршгийг хохирол багатай даван туулах боломжтой юм байна. Харин Шинэ Гвиней, Малайзын зүүн хэсэг, Филиппин, Комбож, Вьетнамын төв хэсэг, Лаос ганд нэрвэгдэх нь тодорхой гэнэ.

Япон, Хятадад гурав, дөрөвдүгээр сард үерийн гамшиг болох магадлал өндөр бол Ливан, Израиль, Сири, Иордан, Ирак, Ираныг олон жилийн дунджаас хуурай, халуун, урт хавар хүлээж байгаа аж.   


С.Төгөлдөр   

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

hhh [ 103.229.120.240 ]      |     1-р сарын 10 -нд, 09:17 минутанд

Iim yum bichij baihdaa yahav dee, ugsun garchig bichsen 2 ni avtsaldaagui

Go to top of page