Германд зэвсэг тээвэрлэж явсан АНУ-ын машинуудыг зогсоожээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 11

Германы цагдаа нар зэвсэг тээвэрлэж явсан Америкийн машиныг зогсоожээ. Тус улсын зүүн хэсэгт зургаан ачааны машин хууль бусаар зэвсэг тээвэрлэж явсан талаар “Bild” сонин мэдээлжээ. “Тээврийн шаардлагатай баримт бичгүүдийг авч яваагүй, ХБНГУ-ын нутаг дэвсгэрт уг ачааг тээвэрлэн явах зөвшөөрөлгүй байсан учир АНУ-ын зургаан машиныг зогсоож шалгаж байгаа. Тээвэрлэж явсан цэргийн техникүүдийн жин болон хэмжээ нь тогтоосон журмыг зөрчсөн байсан” гэж цагдаа нар ярьжээ.

Дээрх ачааг тээвэрлэх шаардлагыг хангаагүй, ямар зорилгоор зэвсэг тээвэрлэж явснаа тайлбарлаагүй тохиолдолд Америкийн машинуудад зөвшөөрөл олгохгүй гэжээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
б(122.201.23.83) 2018 оны 01 сарын 12

Исламын улсад хандивлах гэж байсан юм аа

0  |  0
ү(66.181.160.77) 2018 оны 01 сарын 11

Герман улс одоо л нэг ХҮНИЙ ГАР ХӨЛ биш гэдгээ харуулах нь

0  |  0
Bat(103.212.116.195) 2018 оны 01 сарын 11

Huulitai bas huulia heregjuuldeg uls ch mundag yum

0  |  0
ШУДАРГЫНХАН.(202.9.42.238) 2018 оны 01 сарын 11

Улс юм бол Герман АНУ-ын дохио зангаагаар хөдөлмөөргүй юмаа. Тэгээд АНУ-ын зэвсэг өөрийн нутаг шигээ ачаад явж байдаг. Мөнч дээрэлхэж байна аа.

0  |  0
Top