С.Жавхланд хүргэх наймхан зөвлөмж

 Өнгөрөгч сонгуулиар хамгийн өндөр гэж болох санал авч, УИХ-ын босго давсан дуучин С.Жавхлан Төрийн ордонд "Улсын Их Хурал уу, Улсын их задрал уу" сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн ч танхим өгөхгүй байна гэх гомдлыг цахим орчинд асгаж байна. Өөрийнх нь тайлбарлаж байгаагаар бол “тамганы тос дууссан” гэх шалтгаар өгөөгүй бололтой. Ямартай ч О.Баасанхүү МАХН-ын талыг ачиж ирээд Их хурал зохион байгуулчихдаг Төрийн ордонд яг адил эрхтэй С.Жавхланд орон зай алга гэдгийг харуулсан хэрэг. Тэр ч бүү хэл өөртөө хэт томдсон шагналтай дуучин Д.Болд уран бүтээлийнхээ тайлан тоглолтыг хийчихдэг танхимд Төрийн түшээ С.Жавхланд орон зай алга байна шүү дээ. Тэр ч бүү хэл нэг Түшээ нь ор дэрний асуудлаа ярьж болдог ордон шүү дээ. Халдашгүй дархан эрхээ Үндсэн Хуулийн Цэцээр хөндүүлсэн ч УИХ-ын гишүүн бол УИХ-ын гишүүн. Тэгэхээр С.Жавхлан энэ бүхэнд бухимдахаасаа өмнө өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй. Нэн тэргүүнд “Төрийн ордонд надад яагаад танхим өгөхгүй цаараглав” гээд бодох хэрэгтэй. Тэгэхээр Төрийн түшээгийн зангараг дутаж яваа залуу дуучинд сонсогч, сонгогчдынх нь өмнөөс хэдэн үг дайя. Намайг гүүр болж байна гэж ойлгоорой.

Нэгдүгээрт, С.Жавхлан УИХ-ын гишүүн шиг гишүүн байх нь юу юунаас чухал гэдгээ ойлгох. Ядахад л батлагдсан хуулийн асуудлаар завсарлага авна хэмээн эргүүтээд сууж болохгүй. Хууль дүрмээ судлалгүй бусдыг дайрч өөрөө мухардалд орохгүй байхаас хамаг зүйл эхэлнэ.

Хоёрдугаарт, УИХ-ын чуулганы дугуй танхим бол сонсогч фенүүдээ цуглуулаад цэцгэнд дарагддаг Бөхийн өргөө биш. Алга ташилт, магтаал урссан тэр дугуй өргөөнд таныг хаан мэт өргөмжилдөг бол хэрүүл тэмцэл өрнөж, бодлого хэлэлцдэг Төрийн дугуй танхимд бол та боолын боол босгоны шороо гэдгээ сана. Ард түмнээ төрд төлөөлж байгаа түшээд бол ерөөсөө ард түмний ч төрийн ч боол гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

Гуравдугаарт, Ард түмнээ төлөөлж парламентад сууна гэдэг зөвхөн Баянзүрх дүүргийн сонгогчдод таалагдахын нэр биш. Захын хорооны эмгэнд ажлаа тайлагнах зуур ангийнхаа нөхдөө муучлах, улс орны хэмжээний бодлого ярих хоёрт тэнгэр газрын зөрөө байдаг. Морь мал зайдлан давхихын нэр бүр ч биш.  

Дөрөвдүгээрт, Та уран бүтээлийн цэнгүүнээ хийхээр төлөвлөсөн дагуу Бөхийн өргөө, “Улаанбаатар палас” аль ч газар цагаа товлож мөнгөө төлж байж сонсогчидтойгоо уулздаг. Түүн шиг Төрийн ордны танхимд ч урьдчилан мэдэгдэж цаг зав, зай завсрыг нь харах шаардлага байж таарна. Үүнд бол ялгаа байхгүй. Бөхийн өргөө ашгийн төлөө ажилладаг ТББ, Төрийн ордны танхим бол төрийн үйл хэргийг явуулдаг ийм л ялгаа бий.  

Тавдугаарт, С.Жавхлан та хэлж ярьж байгаа үгээ дуучин хүний зүгээс бус Төрийн хүний зүгээс бодож тунгааж ярих цаг нь болжээ. Улстөрд орох гэсэн олон жилийн цээжээ дэлдсэн тэмцэл танд тэр хэвээрээ үлдсэн байна. Үүнээсээ татгалз. Одоо сурч боловсроход хүндрэлтэй байж болох ч ядахад анализ дүгнэлт хийчих хэмжээний онолтой зөвлөхүүд авч ажиллуул.

Зургаадугаарт, Өөрийг тань магтан хөөргөгчдийн үгнээс хол бай, өөрөөсөө өндөр хүмүүст ойртохыг хичээ. Та өөрийнхөө үзэл бодлыг тулгаж байхын тулд тэмцэгч аястай хоосон чанаруудаар хүрээлүүлсэн байдал таниас байнга ажиглагддаг. Яагаад гэхээр “найзаар нь шинж” гэдэг үг байдаг даа. Идсэн уусан гээд таны харааж зүхээд байдаг наад түшээд чинь сайн муу аль ч талаараа таниас тохой өндөр хүмүүс. Тийм учраас харааж зүхээд байлгүй тэдэнд ойрт. Нутгийнхаа ах Ц.Нямдоржид хадаг барьж, Ч.Хүрэлбаатартай хундага тулга. Б.Чойжилсүрэнтэй барилга барьсан ч яадгийм. Яагаад гэвэл тэднээс суралцах зүйл их бий.

Долдугаарт, Та жалга довны үзлээсээ сал. Эх орон, элгэн түмэн, газар шороо гэж ярихаа тана, хас. Хэт их ярианаас чинь Төрийн түшээд байтгуай таны сонгогчид залхаж байгаа. Таниас алд дэлэм илүү эх орончид дээлэндээ шатаж, халдах цаг ирвээс бэлэн, цусаа буцалгаж байгааг байнга санаж яв. Даруухнаар эх орныхоо төлөө шатаж яваа хүмүүсийн дэргэд та бол зүгээр л чалчигч.

Наймдугаарт, Энэ ер нь миний байх ёстой газар мөн үү биш үү гэдгээ нэг сайн тунгааж бод. Уг нь эх орон, элгэн түмнийхээ төлөө сайн уран бүтээл хийгээд түмэнд түгээхэд таны үндэсний үзэл, эх орон гэсэн санаа бүрэн гарах учиртай. Маш том буян болно гэдгийг сана. Ерөөсөө таны тэр уран бүтээлд омогшсон сонсогчид эх оронтой хүн гэдгээ мэдэрч, түүнийг хайрлаж байхад л хамаг утга учир нь оршиж байдаг юм. Эх орныг заавал Төрийн ордноос хамгаалж хайрладаггүй юм. Тэр Увсаас ч болно, Америкаас ч болно. Траншейнаас ч болно.  

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 23 )

Зочин [ 27.123.214.102 ]      |     1-р сарын 15 -нд, 00:01 минутанд

Бодох асуудал байна шүү. Зөв зүйл ярьдаг ч хэт туйлшраад байх шиг, нэг л арга барилаа олохгүй л байх шиг санагддаг. Тэг ингэ гэж заах гээгүй ч дээр бичснийг сайтар тунгаахад илүүдэхггүй. Улс төрчийнхөө хувьд өсөж хөгжих хэрэгтэй.

OD [ 90.236.127.15 ]      |     1-р сарын 13 -нд, 12:07 минутанд

Bichsen hund chi tiim mundag huuli durem, uls tor meddeg ym bol muu muuhai zuil hiij bgaa uls ornoo zarj bgaa, avilgal avaad bgaa gishuudiig shuumjleech, Javhlan bol tednees oor sethuitei uls oronoo gesen unench tuilbartai hun bugdiig mongol hunii ahui amidrald tohiruulan setgedeg mundag zaluu , yahav jaahan turshlaga dutaj bgaa bh. Gants daichin gantsaardahgui ee Amjilt husie Javhlandaa

Zuv zuv [ 27.123.212.143 ]      |     1-р сарын 13 -нд, 00:22 минутанд

Yag une heljee. Humuus gantsaardaad yum hiij bolohgui bna geh yum. Ter BAASANKHUU bas l gantsaaraa. Tegehed yas turig hudulguj uls oron bujignuulj chadaj bna harahheregtei shdee. Tegej ih gantsaardaad baigaa bol bag burduuleed hudluh heregtei.

Irgen [ 59.153.113.68 ]      |     1-р сарын 12 -нд, 02:05 минутанд

Uguiee jawhlan vneheeer hiiyer gwel hiih bh daanch gants daichin eserguutseltei asar ikh iim yum cn yarihaas yahuu gants dutuu yum cn saaral ordnii medlegtei ch yumshig ugui ch yum shig hachin diplomat image bhaldaa

иргнэ [ 103.194.176.98 ]      |     1-р сарын 12 -нд, 01:37 минутанд

энэ Монголын охид эмэгтэйчүүд хашрахгүй л байна уу .1992 онд ХДХВ ДОХ-ыг анх монгол охид эмэгтэйчүүд энэ аюулт вирусийг нутагшуулсан гашуун үнэн бас болоогүй хэдэн жилийн өмнө нэгэн Монгол эмэгтэй Хар тивд уйлан хайлан Монголын төрөөс намайг аваачээ гээд ичэх ч үгүй Монгол улсаа Дэлхий нийтэд ёстой нэг шившиг болгосон тэр эмэгтэйг лав монголын төр чи тэр хар тив очиж заваарчихаад ир гэж хэлээгүй байлтай энэ бол монголын охид эмэгтэйчүүдэд хохь гэхээс өөр хэлэх үг олдохгүй байх юм

иргэн [ 103.194.176.98 ]      |     1-р сарын 12 -нд, 01:26 минутанд

С.Жавхлан бол зүгээр л уран бүтээлч улс төрч биш Зүгээр л дуугаа дуулаад хоолоо олж ид дээ. С. Жавхлан их үндэсхэрхэг монгол цус хөх тэнгэр ярих дуртай хүн энэ бол түүний л бодол юун монгол цус хөх тэнгэр ер нь Монголчуудыг гадныхан Гадаад монгол гэдэг шүү дээ яг л онсон нэр яагаад гэвэл 3 сая гаруй монголчууд ирлийз хурлийзаараа дүүрсэн гэхэд хэнч маргахгүй дамаагүй ХАр тивийн хар арьстнууд монголын тал нутагт цоом мэт үржиж байна. Тэд монголоор цэвэр яридаг Эцэг нь Африк Эх нь Монгол энэ бол бодит үнэн

Zochin [ 137.186.197.198 ]      |     1-р сарын 12 -нд, 01:14 минутанд

Yag unen.Javkhlan zaluu hun gehed neg l bish ee.Tolgoi goo tsenegleh shaardlahatai ni haragddag yum

Иргэн [ 59.153.113.31 ]      |     1-р сарын 11 -нд, 17:46 минутанд

Энэ гүүр бологч бусдад нь мөн үгээ дайгууштай: БҮҮ хулгайл, хүчинд, дээрэмд, дээрэлх, ашиг сонирхолын зөрчлөө зохицуул, амбиц хувиа хойшлуул, за тэгээд хуралдаа суу, худал бүү ярь, оффшорт бүү зувчуул, төрөөс бүү тэрбумтнаар тодор, төрөлх газар шороогоо бүү чарлуул гээд 8 байтугай бус уу

зочин [ 182.160.0.51 ]      |     1-р сарын 11 -нд, 15:14 минутанд

ёстой жинхэн үнэнийг хэлжээ. жавхлангийн мэдлэг чадвар илт дутмаг байна. хэтэрхий хийрхэх юм. түүнийг нь хөөргөдөг өөртэй нь ижил хэмжээний хүмүүс байх юм. яриа гэж үнэн эмх цэгцгүй авах юмгүй шүү

Ахмад настан [ 103.26.195.206 ]      |     1-р сарын 11 -нд, 12:04 минутанд

Гашуун боловч шударга маш унэн хэлсэн байна.Хэн ч ингэж хэлэхгуйшуу!!! Хуний хэлсэн ярьсан болгоноос зевхен хэрэгтэйг нь еертее тусгаж аваад, хэрэггуй нь зугээр л хаячихаж байгаарай! Сайн санасан хун гашуун мертлее унэнийг хатуухан хэлчихдэг юмшуудээ!

Гангаа [ 66.181.177.241 ]      |     1-р сарын 11 -нд, 11:15 минутанд

Жавхаа биш Чувкаа шүү дээ хөөрхий арай л дэндүү жулдаж харагддаг шүү хүний өмнөөс ичих шиг хэцүү юм ч гэж юу байхав

b [ 103.57.93.221 ]      |     1-р сарын 11 -нд, 11:11 минутанд

Javhlan songoson humuusee martaj bolohgyi shuu.erdenetiin huvicaag ard tumend ahuuhan ogohod anhaarch ajilaarai

VVV [ 27.123.214.103 ]      |     1-р сарын 11 -нд, 09:46 минутанд

ZAILUUL ENE BACAANII BAIJ BAIGAAG,HEDEN ONOVCHTOI CH UG HELEH CHADVARGUI UHAAN MUUTAI HUUHED

zochin [ 103.229.121.242 ]      |     1-р сарын 11 -нд, 09:35 минутанд

NUGUU MANGAR NI OILGODOG BOLOW UU?

зочин [ 139.5.218.230 ]      |     1-р сарын 11 -нд, 08:18 минутанд

Чи боль. Чиний үг хамгийн илүү нь. Чиний сэтгэлд Монгол улсаав илүү их хурлын нэр хүндгүй гишүүд чинь том бизээ.

Бар [ 66.181.186.42 ]      |     1-р сарын 11 -нд, 08:09 минутанд

Илжигний чихэнд юу гэдэг билээ? Хөөрхийэнэ жавхлан

,,, [ 202.55.191.205 ]      |     1-р сарын 11 -нд, 04:43 минутанд

Сайхан хэлжээ жавхлан чи боломжийг сайн ашиглаж эр хүн шиг эрвэлзэж эмээлт морь шиг дэрвэлзэж хөдөлгөөнтэй бай гэж зөв хэлжээ.гуниад.гутраад туниад. Томроод элээрээд балайраад.муулаад. миалаад.байгаа альч учраа ологүй байхаар гишүүнии суудал дөхин олдоо чуу хүнд хэрэгтэй өжил автортой болохыг хичээ

сс [ 66.181.161.83 ]      |     1-р сарын 11 -нд, 04:23 минутанд

Сайхан хэлжээ жавхлан чи боломжийг сайн ашиглаж эр хүн шиг эрвэлзэж эмээлт морь шиг дэрвэлзэж хөдөлгөөнтэй бай гэж зөв хэлжээ.гуниад.гутраад туниад. Томроод элээрээд балайраад.муулаад. миалаад.байгаа альч учраа ологүй байхаар гишүүнии суудал дөхин олдоо чуу хүнд хэрэгтэй өжил автортой болохыг хичээ

Ээ [ 66.181.181.43 ]      |     1-р сарын 11 -нд, 04:12 минутанд

Сонгосон Сонгогчид нь л Өөрсдийгөө хэн бэ гэдгийг сайн ойлгоо биз хэхэхэхэхэхэхэ

бсүх [ 103.212.117.71 ]      |     1-р сарын 11 -нд, 04:09 минутанд

Жавхлан суралцаж бна гэхдээ дутуу байна сайн унш эрэгцүүлж анализ хийж сур эх оронч гэж цээжээ дэлдэхээ больчих Монгол хүн бүр эх оронч түүнийгээ үйлдлээрээ л илэрхийл бусдыг шүүмжилж гутааснаар эх оронч болчихдог юм биш Жнь:Эрдэнэтийн 10%г хэрхэн ард түмэнд ашигтайгаар хувиарлаж өгч Женко Зи Ээ бий Сайханбилгээс баталгаатайгаар авч өгөх вэ гэдэг шийдэл гаргаж оролцох чинь эх орон ийг чинь ард түмэнд харуулаад өгнө.Харин ИХ төр ЗГ огцор гээд Тэдний гар хөлийг цуглуулаад төрийн ордонд орилбол чи эх оронч гэж өөрийгөө яаж бодоод түмэн хүлээж авахгүй.Женкогийн саяны УМХг тараана гэж дэмийдэг нь

Мангар бацаан [ 202.9.42.59 ]      |     1-р сарын 11 -нд, 04:04 минутанд

Нөгөөх нь тусгаж авах чадвартай байдаг л байгаа.Сансарын юм ярьж харагддаг шүү.Негр гээдл ичихгүй ярьж бна лээ.

zochin [ 66.181.185.183 ]      |     1-р сарын 11 -нд, 03:48 минутанд

javhlan min ingej heleh hun hovor shuu neg yum bodno biz suuldee chamaas ichdeg bolood bga shu duu min

Зочин [ 122.201.21.221 ]      |     1-р сарын 11 -нд, 03:46 минутанд

Сайн хэлжээ