О.Баасанхүү: Утаагаар улс төр биш, бизнес хийх гээд байгаагаа болиоч ээ, УИХ-ын гишүүд ээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 11

 УИХ-ын чуулганаар утаатай тэмцэх сан байгуулах талаар хэлэлцэж байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүдийн хэлсэн үгийг товчлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Утаагаар дамжуулж улс төр биш, бизнес хийх гээд байна. Үүнийгээ болиоч ээ. Утаагүй зуух гэдгээрээ дахин бизнес хийх гээд байна. Өмнө нь хэдэн төгрөгийг утаагүй зуух хөтөлбөрөөр ямар компани хэдэн төгрөг аваад ашиг хийснийг бүгд мэдэж байгаа. Иймэрхүү арчаагүй байдлаар бизнес хийхээ боль. Тэр хэний ямар компанийн лобби орж ирээд, утаагүй зуух шахах гээд байгаа юм бэ. Түүнийгээ ил тод зарла.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

Утаанд зарцуулсан 200 тэрбум төгрөг бол 2010-2016 он хүртэл зарцуулагдсан мөнгөн дүн. Хариуцлагагүй зарцуулснаас болж “Цэвэр агаар” санг татан буулгачихсан. Үүнээс болж утаатай тэмцэхэд хэдэн төгрөг яаж зарцуулж байгаа нь тодорхойгүй болчихлоо. Гэр хорооллын өрхийн бохирдол утааны дийлэнх хувийг эзэлж байгаа учраас утаагүй зуухыг тараах талаар сонгон шалгаруулалт хийж, Засгийн газар тараахаас өөр аргагүй. Жирэмсэн эхчүүдийн урагт нөлөөлж байгаа асуудалд би хариулт хэлж мэдэхгүй байна. Утаанд зориулж, 2018 онд 30 тэрбум төгрөг төсөвлөгдсөн.

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:

Сүүлийн сар шахуу утааг бууруулах ёстой гэж ярьж байгаа. Өмнө болоод өнгөрсөн зүйлсийг одоо хийх гэж байгаа зүйлтэй хольж их ярьж байна. Сүүлийн үед ард иргэдийн дунд өмнөх мөнгийг тойруулж улс төр хийдэг болсон. Олон хүн хошуу нэмж байна. Бидэнд хуруу нэмдэг хүн хэрэгтэй байна аа, УИХ-ын гишүүд ээ. УИХ-ын дарга анх “Түлштэйгээ ноцолдох юм уу, зуухтайгаа ноцолдох юм уу гэхэд зуухтайгаа ноцолдоод явснаас буруу болсон” гэж хэлж байсан. Шахмал түлш бол утааг шийдэх нэг гарц юм. 200 гаруй тэрбум төгрөгийг бид мэдээлэл дутуу, хариуцлагагүйгээс болж үр ашиггүй үрэн таран хийсэн нь үнэн. Гэхдээ сан байгуулагдсанаар дахин мөнгө угаана гэж ярьж болохгүй. Сан байгуулах шаардлага зайлшгүй байгаа.

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин л юмсандаа(66.181.180.54) 2018 оны 01 сарын 11

Энэ их монгоо дэд бутэц руу хийхсэндээ Тэр бичил дэд тов чухам л юмсан даа Туунийг дагаад олон ажлын байр гарна бх даа

0  |  0
Top