НААД брэндийн сар шинийн бэлэгний урьдчилсан захиалга эхэллээ

2018 оны 01 сарын 11

 

Өнгөрөгч 2017 он гарааны бизнес эрхлэгчдийн хувьд амжилт бүтээлийн жил байлаа. Тухайлбал, үндэсний тоглоом наадгайг дэлхийн жишигт нийцүүлэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Наад Брэндийн хамт олон анхны бүтээгдэхүүн болох “МиМо гэр”-ээ зах зээлд маш амжилттай гаргасанаараа МҮХАҮТ-ын "Шилдэг Гарааны Бизнес эрхлэгч Энтрепренер" шагналын эзэн болж, олон гарааны бизнес эрхлэгчдийн хувьд урам өгсөн явдал боллоо.

Тэгвэл Наад брэндийн хамт олон хэрэглэгчдээ дахин баярлуулж, сар шинийн баярыг угтан шинэ бүтээгдэхүүн болох “MiMo Ger Middle”-ийг зах зээлд танилцуулж байна. 20 см-ын диаметр, 10 см-ын өндөртэй, 48 хэсгээс бүрдэх угсардаг Монгол гэр /MiMo Ger Middle/ нь 2 дугаар сарын 1-ээс албан ёсоор худалдаанд гарна.

“МiMo Ger Middle” бүтээгдэхүүний үндсэн үнэ 59,900₮ бөгөөд  хэрэглэгч та энэ сарын 28-ны дотор урьдчилан захиалбал 50 хувийн хямдаар буюу 29,900₮-өөр худалдан авах боломжтой юм.

Дашрамд дурдахад Наад Брэнд нь анхны бүтээгдэхүүнээ урьдчилан захиалгаар зах зээлд нэвтрүүлж, чанартай бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах боломжийг олгож байснаараа олон хэрэглэгчийг сэтгэл ханамжтай үлдээж байсан билээ.

Үндэсний үйлдвэрлэл, өв соёлоороо бахархдаг та бүхэн сар шинийн баяраараа айл гэрийн аз жаргалын бэлгэдэл болсон  монгол үндэсний бахархал НААД брэндийн МиМо гэрээ бэлэглээрэй.

Захиалгын утас: 7711-8844

Онлайнаар захиалах бол   http://naadbrand.com/preorder холбоосоор орж захиалга өгөх боломжтой.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top