Т.Лхагвасүрэн: Охины минь цогцос дээр Жавхлан ээж, дүү хоёртойгоо орсон байсан

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 11

Zindaa.mn сайт "Дуулианы мөрөөр" буланг бэлтгэн хүргэж байгаа. Өмнөх дугаарт УИХ-ын гишүүн Д.Муратын эргэн тойронд гарсан хэргийн талаар сурвалжлан уншигчдадаа хүргэж байсан. Энэ удаад харамсалтайгаар амиа алдсан 13 настай охины хэргийн талаар сурвалжиллаа.

Нийгмийг цочирдуулсан хэрэг нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч оны наймдугаар сарын 22-23-ны шилжих шөнө гарсан юм. Тус буудалд 13 настай М охин амиа алдсан бөгөөд хэргийг мөрдөн байцаах ажиллагаа дуусч шүүхийн шатанд шилжсэн байна. Энэ тухай болон хэргийг шалгах явцад шинээр илэрсэн ноцтой баримтуудын талаар Талийгаачийн аав Т.Лхагвасүрэнтэй ярилцлаа. 

- Таны охинд тохиолдсон хэрэгт гүнээ харамсч байна. Хэргийг шүүхийн шатанд шилжүүлсэн гэх мэдээлэл байна?

- Мөрдөн байцаалт дуусч хяналтын прокуророос шүүх рүү шилжүүлсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянагдаж байна. Сэжигтэн Жавхлангийн өмгөөлөгч Цэрэнпунцаг шүүх хурлаас өмнө урьдчилсан хэлэлцүүлэг хийе гэсэн хүсэлтийг бидэнд тавьсан. Хэлэлцүүлгийн Пүрэв гарагт зохион байгуулахаар болсон. Урьдчилсан хэлэлцүүлгийн дүнгээс шүүх хурал зарлагдах тов эсвэл мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гарна. Бид шүүхээс үнэн зөв шийдвэр гаргаж өгөхийг л хүсч байна.

- Сэжигтнүүд танай гэр бүлийнхнээс уучлалт гуйсан уу?

- Үгүй. Бараг хагас жил өнгөрч байхад нөгөө талаас уучлалт гуйж нэг ч удаа ирээгүй. Би хохирол барагдуулах болон оршуулгын зардал нэхэмжилсэн ч  хүлээж аваагүй. Би маш их гомдолтой байна. Хэрэв тэд миний охиныг амьд үлдээсэн бол оршуулгын зардал нэхэх үү.


- Шалгагдаж буй хоёр этгээдээс гадна хэрэгт холбоотой байх магадлалтай хүмүүс бий гэсэн?

- Тийм. Би охиноо хэдэн цагт буудалд орсон, охины минь амиа алдсан өрөө рүү ямар ямар хүмүүс орж гарч байсныг шалгахын тулд “Очир” зочид буудалд очсон. Тэгэхэд зочид буудлын пабд сууж байсан нэг залуу миний хажууд ирээд “Та нар нөгөө нас бардаг охины гэр бүлийнхэн нь үү. Танай охины зүрх нь хаагдаад үхчихсэн. Олон чулуу бариад байсан тэр юу вэ” гэж байсан. Тэгэхээр нь би “Та өөрөө юун хүн бэ юу яриад байгаа юм. Чи яаж эрх барьж байсныг нь мэдсэн юм” гэж асуухад нөгөө хүн “Өрөөнд нь орж үзсэн. Би зүгээр л үйлчлүүлэгч” гэж байсан юм. Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, ахлах дэслэгч, хэргийг анх шалгаж байсан Пүрэвдорж руу утсаар тухайн зочид буудлаас шууд холбогдсон. “Энд нэг хүн охиныг минь амиа алдахад нь хамт байсан юм шиг зүйл ярилаа. Би зургийг нь дарсан” гэж хэлсэн юм. Мөрдөн байцаагч Пүрэвдорж “Согтуу хүний үгэнд итгэхгүй” гээд ирээгүй. Дараа Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх алба руу шилжсэний дараа өөр мөрдөн байцаагч дээр очсон юм. Тус байцаагчдаа нөгөө буудалд таарсан хүнийхээ зургийг өгч, эрэн сурвалжлах ажиллагааг хийлгэсэн боловч, тус этгээдийг олж чадаагүй. Анх хэргийн талаарх мэдээллийг Нийслэлийн Цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн албыг хариуцсан ахлах мэргэжилтэй Лхагвасүрэн олон нийтэд өгч байсан. Тэрбээр “Очир” зочид буудалд болсон хэрэгт гурван хүнийг  шалгаж байна гэж байсан юм. Тухайн үеийн мэдээллээс үзэхэд хэрэгт холбоотой байх магадлалтай өөр нэг хүн бий гэж манай гэр бүлийн зүгээс үзэж байна.

- Хэрэг болдог өдөр охин тань тэр чулууг биедээ авч явсан уу?

- Байсан. Хүүхдэд ээлтэй гээд чулуу байдаг. Охин минь тус чулууг биедээ байнга авч явна.  Хэргийн дараа нь эд мөрийн баримтуудыг шалгаж үзэхэд чулуунууд байхгүй байсан.

СЭЖИГТЭН ЖАВХЛАН 16 САЯ ТӨГРӨГӨӨР ӨМГӨӨЛӨГЧ ХӨЛСӨЛСӨН  

 - Хэрэгт холбогдоод байгаа Жавхлан, Амарболд нарыг хорьж байгаа юу?

- Хэрэг гарсны өглөө нь тус этгээдүүдийг эрэн сурвалжлахад Жавхлан оргон зайлж, Амарболд нь хэргийн газар дээрээс баригдсан юм. Гэвч тэднийг тухай өдөр батлан даалтад гаргаж, сар гаруй гадуур байлгасан. Энэ хугацаанд хэргийг замхруулах бүхий л арга хэмжээг авч болно. Одоо тэд хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Хэргийн газар дээрээс шууд баригдсан хүнийг батлан даалтад гаргасныг би ойлгоогүй


- Хэргийн тухай зөрүүтэй баримт олон байдаг. Та “охиныг минь танихын аргагүй болтол нь зодож, бэртээсэн” гэж анх хэвлэлд ярьсан. Харин шүүх эмнэлэг охиныг ямар нэгэн ил шархгүй гэсэн дүгнэлт гаргасан. Энэ тухайд?

- Охины минь амийг бүрэлгэсэн хэргийн явц их адармаатай байна. Хагас жил өнгөрч байхад шийдэгдэхгүй байна. Очсон байгууллага бүртээ ямар нэгэн “но” орж байгаа гэж би хардаж байна. Үүний шалтгаан нь хэргийг анх шалгасан Пүрэвдоржтой холбоотой гэж үзэж байгаа. Энэ хүн нь нөгөө талтай холбогдож авлига авсан эсэхийг хэлж мэдэхгүй юм.   Шүүх эмнэлгээс гэмтлийн хөнгөн зэрэгтэй гэсэн дүгнэлт гарсан. Намайг охиныхоо зургийг харахад хамар хугарч, уруул сэтэрсэн зэрэг маш олон гэмтэл ажиглагдаж байсан.   Мөн Шүүх эмнэлгээс архины цочмог хордлогоос болж охиныг минь нас барсан гэж дүгнэлт гарсан. Хэрэгтнүүдийг хүчингийн хэргээр зүйлчилсэн. Би тэднийг давхар хүн амины хэргээр зүйлчилж өгөөч ээ гэсэн хүсэлтийг тавьсан юм. Гэтэл давхар хүн амиар зүйлчлэх хууль байхгүй гэсэн хариултыг өгсөн. Одоо ч хүчингийн хэргээрээ зүйлчлэгдэж байна. Манай өмгөөлөгч нар хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа. Монголын шүүх хэргийг  үнэн зөв шийдвэрлэдэг эсэхийг харна даа.

- Анх хэргийг шалгасан Пүрэвдорж байцаагчийг ямар алдаа гаргасан гэж үзэж байгаагаа тодруулаач?

- Пүрэвдорж байцаагч нь анх хэргийн газрын бичлэгийг утсан дээрээ хийсэн байдаг. Тус бичлэгийг плаш юмуу дискэнд  хуулан маш яаралтай хэргийн материалтай нэгтгэх ёстой байсан. Гэтэл мөрдөн байцаалтад хэрэглэх чухал материалыг утсан дээрээ хадгалж байгаад устгасан юм. Энэ мэт Пүрэвдорж байцаагчтай холбоотой 4, 5 алдаа гаргасан. Бид Пүрэвдорж байцаагчийг шалгаж өгөх хүсэлтийг тавьсан.  Шалгаж байгаа гэсэн.

- Сэжигтнүүдийн нэг нь өмнө  ял эдэлж байсан гэх мэдээлэл байсан?

- Жавхлангийн аав Даваа шоронд ял эдэлж байгаад нас барсан юм билээ. Мөн ээж Ундармаа нь төрсөн эгчийгээ хутгалаад шоронд орж байсан гэсэн. Жавхлан нь өөрөө танхайн хэргээр 3,6 жил хоригдох ял авч байсан юм. Улмаар жил зургаан сар шоронд хоригдоод гарсан. Ах нарынх нь хувьд гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүс байдаг гэнэ лээ.

- Хэргийг шалгаж байх явцад шинээр ноцтой баримтууд илэрсэн үү?

- Амарболд, Жавхлан нарыг эрэн сурвалжилж байх үеэр гэр бүлийнхнээс нь холбогдсон эсэхийг асуухад огт холбогдоогүй гэсэн хариултыг өгсөн. Гэтэл хэргийг шалгах явцад хэрэг болсон орой гэр бүлийнхэн нь хүүхдүүдтэйгээ байнгын утсаар холбогдож байсан нь илэрсэн. Бид хэрэг болсон орой охиноо эрж хайж байхдаа Амарболд, Жавхлангийн гэрийнхэнтэй утсаар холбогдож асуухад мэдэхгүй гэж хариулсан юм. Мөн маргааш нь хэргийн газар дээр Амарболд, Жавхлангийн гэр бүлийнхэн нь цагдаагийн байгууллага очихоос өмнө орсон байсан нь камерт бичигдсэн байсан. Амарболдын ээж, дүү хоёр нь цагдаагийн бүрэлдэхүүн ирэхээс өмнө хэрэг болсон өрөөнд, охины минь цогцос дээр орсон нь баримттайгаа байгаа. Тэд хэргийн эд мөрийн материалыг устгасан байх магадлалтай. Энэ тухай гомдол гаргаж цагдаагийн байгууллагад хандсан. Гэвч өдийг болтол бидэнд хариу өгөөгүй. Энэ мэт үгсэн хуйвалдах, хэргийг замхруулах олон зүйл бий. Энэ бол санаатай аллага. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр охинд минь яаралтай тусламж үзүүлсэн бол амьд гарах магадлал багахан байсан гэсэн. Хэрэв тухайн үед анхан шатны тусламж үзүүлсэн бол охин минь амьд байж болох байсан. Гэтэл хэн нь ч түргэн дуудаагүй юм.

- Нөгөө тал хэдэн өмгөөлөгч хөлсөлсөн бэ?

- Жавхлан нь Цэрэнпунцаг өмгөөлөгчийг 16 сая төгрөгөөр хөлсөлсөн. Амарболд нь Оюунцэцэг гэх өмгөөлөгчид урьдчилгаа хоёр сая төгрөг өгч хөлсөлсөн гэдэг.  Би хоёр өмгөөлөгчид хандаж нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. Миний охиныг унаа авах гээд автобусны буудал дээр зогсч байхад Амарболд, Жавхлан нар зочид буудал руу дагуулж орсон. Шөнөжингөө миний охиныг хүчирхийлж, эрэмдэглэж, аль мууг нь үзэж, тамлаж алсан байхад ямар нүүрээрээ энэ хэргийг өмгөөлж байна. Өөрсдөө үр хүүхэдтэй байх. Гэтэл Амарболд, Жавхлан нарыг хэрэг хийгээгүй юм шиг хөнгөн ял оноох гэж хөөцөлдөж байгаа өмгөөлөгч нарыг ойлгохгүй байна. Эсрэг талын өмгөөлөгч нарыг хүн чанаргүй, мөнгөний төлөө хөөцөлдсөн хүмүүс гэж ойлгож харж байна.

   ХЭРЭГ ГАРСАН ЗОЧИД БУУДАЛ УИХ-ЫНГИШҮҮН Д.ДАМБА-ОЧИРЫНХ  

 - “Очир төв” зочид буудал үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юу?

- Ажиллаж байгаа. Тус зочид буудал нь манай гэр рүү харих замд байдаг. Орой болгон гэр лүүгээ харьж явахад үйл ажиллагаагаа явуулж байгаа нь харагддаг. Гэрэл нь асаалттай, баар, паб нь ажиллаж, хүмүүсийг оруулж л байдаг. Яагаад өдийг хүртэл хариуцсан байгууллагаас нь арга хэмжээ авч хаалгахгүй байгааг ойлгохгүй байна. Тухайн үед цагдаа тус буудлыг 200-300 мянган төгрөгөөр л торгоод өнгөрсөн. Хэрэг болсон буудал нь УИХ-ын гишүүн Дамба-Очирын буудал юм. Дамба-Очир гишүүн энэ долоо хоногтоо надтай уулзана гэсэн.


- Иргэдээс танай гэр бүлд зориулж хандивын аян өрнүүлсэн гэсэн?

- Бидэнд учир зовлон  бэршээлээс хуваалцсан хандив, дэмжлэг үзүүлсэн Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Ойролцоогоор нэг сая 800 мянган төгрөг иргэдээс хандивласан. өн төрийн болон төрийн бус олон байгууллага сэтгэл санаагаар дэмжиж тусалж байна. Хэрэг хөөцөлдөх, оршуулгын зардал гээд  20-иад сая төгрөг зарцуулагдсан.

- Гэр бүлийн тань байдал ямархуу байна?

- Би охиноо өнгөрснөөс хойш гэртээ харихад эвгүй байх болсон. Тиймээс аавындаа амьдарч байна. Өмнө нь манай гэр бүл элэг бүтэн, хангалуун сайхан амьдарч байсан. Би үлдсэн ганц хүүдээ илүү сайн анхаарал тавьж, хөдөлмөрлөх болно. Надад ийм байхад ханьд минь бүр хэцүү байгаа нь ойлгомжтой.

ЦЕГ: ХЭРГИЙГ ШАЛГАСАН МӨРДӨН БАЙЦААГЧААС БАЙЦААЛТ АВСАН

Энэхүү хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхшүрээс тодрууллаа.

- 13 настай охин буудалд амиа алдсан хэргийг шалгах явц хэрхэн өрнөж байна?

- Хэрэг нийслэлийн цагдаагийн газрын онц хүнд хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж, одоогоор шүүхийн шатанд шилжсэн. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байна.

- Талийгаач охины ар гэрийнхнээс нь анх хэргийг шалгаж байсан байцаагч Пүрэвдоржийн тухай хэргийг будлиантуулсан гэх гомдлыг гаргасан гэсэн. Шалгаж байгаа юу?

- Энэ талаар Пүрэвдоржоос өөрөөс нь тодруулсан.  “Намайг ЦЕГ-ын Аудитын газраас дуудаж шалгасан. Гурав хоногийн өмнө дуудаж уулзсан” гэж байсан.

УУЛЗАХ ГЭЖ ОЧООД ГЭРИЙНХ НЬ ГАДНААС ХӨӨГДСӨН

н.Ундармаа: Гэрийнх нь гадаа очоод хөөгдсөн хүн ахиж очих уу?

Хэрэгт холбогдсон Д.Жавхлангийн ээж н.Ундармаатай холбогдон бид зарим нэг зүйлийн талаар тодруулсан юм.

- Талийгаач охины ар гэрийнхэнтэй өдийг хүртэл танай талаас ямар нэгэн байдлаар холбогдоогүй гэсэн?

- Гэрийнх нь гадаа очоод хөөгдөөд явсан хүн ахиж очих уу. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээллүүд цацагдаад байгаа. Энэ талаар би өмгөөлөгчтэйгөө хамтран зарга хийж, мэдэгдэл хийнэ. Энэ талаар яримааргүй байна.

  Өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хэлэлцээд, хуульд зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн юм. Энэ хэргийн тухай мэдээллийг бид цаг тухай бүрт нь хүргэнэ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 90 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ard tumen (217.214.149.194) 2019 оны 03 сарын 06

Ene Javhlangiin aav DavaaEej Yndarmaa gwr buleeree alyyrchid uym bainshdee EEJ YNDRMAA - gaas bolgoomjtoi baigaa raa hvmvvsee end ten d hun alaad bgaan bisg bizdee ih mongol huuheduud alagdaj baina yamar balair ger bul ve !!!!!! Bur shijeg hurj bn. Balair umhii jombogonyyd byzar hereg hiicheed ichehgue hiisen yalaa hongoruulii ch geh shig ta 2. Uheej umhiirsen boovoo tasdaj hayach lalaryydaa

0  |  0
hulan(139.5.218.97) 2019 оны 01 сарын 17

aluurjid hoorhii ter ohin 13 nastai juudee mongoliin ard tumen dotor har aluurjid yvaad baigaa ym be terj gesen ur huuhedtei l baij taran juudee ur huuhdiinhee toloo zutgej hamgaalah estoi atal alj baidag har setgeltei humuus UR HUUHDUUDEESEE IJIJ UH

0  |  0
Ard tumen(211.36.151.222) 2018 оны 08 сарын 06

Buudliin ajiltan yagaad dotood deg jurmaa sahidagguin be.ter ezen ni geh etgeed zaaj zaavarlasan yum bna uu.heregtnuudiig umguulj bgaa umguulugchdiig tatgalzahiig husej bna.murdun baitsaagchiig mun mash sain shalgah heregtei.hohirogchiin ar geriinhniig hel amaar doromjlood bgaa heregtnuudiin ar geriinhend hariutslaga toostohiig shaardaj bna.

0  |  0
zochin(213.162.73.137) 2018 оны 04 сарын 05

za ter muu 2 umguulugchid helehed ta 2 ene 2 aluurching umguuluud erde huchin bolgoj 5 jil suulgabal ene 2 chin garch ireed ene 2 umuulugchiin huuhduud yumuu ach guchiig chin alna shuudee ...iim humusiig nasar ni horih buyu tamlaj al bas ter nbuun bun mungu abad umguuluud baiga 2iig tsug hori shorond !!!!!

0  |  0
Zochin(112.72.14.121) 2018 оны 04 сарын 04

Hunii unergui amitadiig tsaazlah heregtei.sanaatai hiisen hergiig ymar teneg ni umguulj bna heleh ug alga.uuruu ohin huuhedtei l baimaar ym da.

0  |  0
hun(122.201.31.17) 2018 оны 04 сарын 04

yaltan aluurchdiig umguulj avsan munguuruu ur huuhde tejeehl baih da buzartaimaaa zarim humuus umguulhuis tatglzaad baival ugn

0  |  0
Shuugch(139.5.216.104) 2018 оны 02 сарын 05

shorond bgaa nuhed zugeer suuhgui bhaa

0  |  0
Haraal unshigch(139.5.216.104) 2018 оны 02 сарын 05

Amiig amiar yragchin hulgaichiig uhtel balbaj irged chuluugaar tsohih heregtei iimvhuuhed humuujuulsen erguu ehiig ch gesen ochir tuv gej gaig ynhanii gazriig haagaad esvel asramjiin gazar bolgovol tam ochir gej haa bgaa gazar gai chirsen muu luivarchin giin hiisen buteesen buteel n hurtel gai chirsen baliar um hiih um

0  |  0
Оори(27.123.214.116) 2018 оны 01 сарын 31

Ялтаний өмгөөлөгч нарт хандаж хэлхэд бузаруудийг бүү өмгөөлөөч та хоёр үр хүүхэдтэй бидниы хийсэн үйлийн үр үр хүүхэд дээр буудаг гэсэн та хоёр хорвоог орихсон хүний нялах үрийг өрөвдөхгүй байна у

0  |  0
Sss(172.58.72.136) 2018 оны 01 сарын 28

Тэр Жавхлан Амарболд сдаануудыг алах юмсан ,жигшиж байна,Хүний үнэргүй лаларуудыг тамлан алах хэрэгтэй!!!!!!!!!!!!!

0  |  0
Бурхан(139.5.217.63) 2018 оны 01 сарын 26

Хүн алчихаад ялаа хүчингийн хэрэг болгох гэж хөнгөрүүлэх санаатай байна ш дэ Арай ч дэ шууд цаазаар авбал таарна 2 алуурчинг

0  |  0
Zochin(103.10.21.115) 2018 оны 01 сарын 26

Yaj iim muuhai aluurchidiig omgooloj chadaj bna yaj amnas ni omgoloh vg garch bna vr hvvhedtei ulsuud bj ingelee geed shiitgeliig ni viliin vriin burhan ogchih baihda muuhai amitad

0  |  0
Zocnin(59.153.113.37) 2018 оны 01 сарын 25

Huuliinhan bolood alban tucnaaltanuud oor yumaa.yamar cn asuudaliug yaj ergvvlehee medehiimaa.iim vildel engiin negen irgenii buudald bolson bol yah boloo.neg vhriin ever dorgivol myangan vhriin ever dorginoo gej.anhnaasaa asuudaliig budlantuulsan esvel ajilaa hiij medehgvi neg mordon baitsaagcnaas bolood l asuudal n sunjircn odiig hvrtel gogtsoo n tailagdahgvimaa.

0  |  0
Saihnaa(150.129.143.80) 2018 оны 01 сарын 21

Zarim uls orond iim jigshvvrt hereg hiisen hvmvvst omgoologch olddogvi gsn tegtel manai omgoologch nar ichihgvi omgoolol hiigeed yabj bdg yu gj helj omgooldiin boloo 13tai ohin ooriinh ni l buruu ooroo arhi uusan ooroo tegjgd vhchihsen ene zaluu yamr ch buruu baihgvi ednii zob ardchilsan niigemd yasn ch yafin ntr geel omgoolj ogdiin boluu haha naad aluurchdiin zus shingsen mongo chin omgoologch tanii vr hvvhed idehiinmuu zus vnertsen shde omgoologchoo

0  |  0
Zochin(122.201.21.235) 2018 оны 01 сарын 21

Eooe ter aluurchnii zurag horog vs ger bvl hamaatan sadnuudiihan zurgiin bvgdiin tawiad ogooch mongol uls dayaraa mdej awag shiwshig bolog muu nowshnuud hvnii atis nomorson tsoowor chononuud ger bvleree burhan ta nariig shiitgehee mdej bgaa blgvidee tvi tvi

0  |  0
Otgoo(202.9.40.148) 2018 оны 01 сарын 21

Yoo Ene odoo eejin yu yariaad bna.zarag vvsgene Ch gej shig.ger bvleerei setegtsiin owchtei yum bishvv.hvnii nylh vriig zerlegeer alchaad.vnheer heleech vg alga.hurdhan shig tsaaziin yaltai boluul taarna.iim araatnuudiig yaaj omgoolj chaddag bna.madad 100n saying ogooch gesen bi law omgoolohgviee.

0  |  0
өшөө авагч(59.153.87.17) 2018 оны 01 сарын 18

задаа шүүх луйвардхандээ.. би бол.хувийн арга хэмжээ авнадаа яг адилхан

0  |  0
Bolor(66.181.160.111) 2018 оны 01 сарын 18

Yrni ter 2 -mon etseg eh ged bgaa hunii aris nomoraon araatnuud bugd uiliin uree edlene shdee uiliin ur gedeg chini usnii shirhegees nariin iriishuu tanij medeh hun bval harjl bgaarai

0  |  0
Bolo(66.181.160.111) 2018 оны 01 сарын 18

Hamgiin golni hevleliin erh choloo mon unen bodit medeelel.. baih ba busdiin hohirson setgeliig baga ch bolov nimgeleh ym shuu taliigaach ohinii ar heriin baidal medeej ugeer helhiin arga algoo gevch tanii medeelel unem zovorno gargaj irere yrni busarmag zuils ih hutgaldsan hereg bnadaa ydaj ongorson ohinii mer tsever uldeesee dee

0  |  0
Зочин(59.153.112.113) 2018 оны 01 сарын 17

Алуурчдын ар гэрийнхэн унаасаа сайн явахгүй ээ. Хүний сайхан охин үрийн амийг тасалчихаад сөхөрөөд ч болтугай уучлал гуйх хэрэгтэй. Хөөгдөөд буцах юу ч биш ш дээ. Хэцүү болоод л хөөгөө биз. Тэр хоёр гөлөгнүүд үйлийн үрээ эдлэх болтугай

0  |  0
zochin(202.21.106.154) 2018 оны 01 сарын 16

hunees garamgui abir halhchuud l gargj chadna shuu uneheer aimaar

0  |  0
зочин(66.181.160.52) 2018 оны 01 сарын 14

энэ 2 залуу насанд хүрээгүй хүүхдийг буудалд дагуулж орчихоод архи уулгаад хүчиндээд энийгюу гэж ойлгох вэ би бол санаатай гэмт хэрэг хийсэн гэж ойлгож байна гэтэл энэ алуурчидийн ар гэр одоо юу яриад байгаа юм бэ гүтгэсэн чгэх шиг ар гэрийнхэн нь өөрсдөө ёстой хүний ёсноос гажсан сэтгэхүйтэй гаж хүмүүс юм биш үү хүүхдээ ямар орчинд өсгөөд ямар хүн болгочихсон юм бэ 13хан настай охинийг эрэмдэглэж байхдаа жаахан ч гэсэн өрөвч сэтгэл гаргасан бол өнөөдөр хөөрхий тэр охин эцэг эхтэйгээ элэг бүтэн байх байсан охинийг буудалд дагуулж орно гэдэг өөрөө гэмт хэрэг

0  |  0
Shuuh ezen bi(66.181.180.133) 2018 оны 01 сарын 14

Tenger nudtei ene heregtei holbgdson surug tal tams ochih ni unen buu mart tenger nudtei shuu nohdoo yu ch ugui bolgood ugnu za ta nariig buu hudal ug hudal bicheer aaw eejiig ni huur ter tusam muu humuus tamd ochino

0  |  0
Baagii(103.26.195.135) 2018 оны 01 сарын 12

Ene novsh yamar nuureeree zarga hiih geed bna tsaitsan gar ve ooriig n alaad hayH yum san pizdag heleh ug oldohgui yum

0  |  0
Зочин(66.181.161.26) 2018 оны 01 сарын 12

Гэр бүлээрээ гэмт хэрэг хийж явдаг бузарууд бна ш дээ бас мэдэгдэл хийнэ ч гэх шиг тэр бяцхан охиныг өрөвдөхгүй бна уу балиар нийгэм бузарласан новшнууд

0  |  0
Zochin(49.0.135.140) 2018 оны 01 сарын 12

Er ni ene hyyli henii tald yilchildeg yamar hymyys hyyli hychnii baigyyllagad shyrgalj orood baina aa gaihah ium.Tsys oirtson heden yeree hyyliin baigyyllagaasa salahgyi baij baidag hymyys baih ium.

0  |  0
Chuka(27.123.214.113) 2018 оны 01 сарын 12

Buruutai ni vnen iym chin xuusun ch ochix estoi sxan vree aldchixaad ineegeed ugtax xen bxiin xuuj l taaraa iyun zarga vvsgex ymar xvn xairladaggvi xvn be iim sonin setgexvigees ymar geriin xvmvvjil vvsex ve aimdhigtai iym daa xvn gedeg amitan teneg baix ni araatanaas dor iym

0  |  0
Novshnuud yumdaa(27.219.11.15) 2018 оны 01 сарын 11

Za naad 2 aluurchin bol amid yavah hereggui daraan garaad dahial iim buzar hereg hiine estoi shorongiin hulgaichaar duurtsen ger bul bna.iim novshnuud amid yavaad ch hereggui.atd tumen harj bgaa shuu ter purevdorj novshiig sain shalga.ene eejen bas eruul bish yum bna zarga uusgene genuu ichij amidraach.

0  |  0
Novshnuud yumdaa(27.219.11.15) 2018 оны 01 сарын 11

Za naad 2 aluurchin bol amid yavah hereggui daraan garaad dahial iim buzar hereg hiine estoi shorongiin hulgaichaar duurtsen ger bul bna.iim novshnuud amid yavaad ch hereggui.atd tumen harj bgaa shuu ter purevdorj novshiig sain shalga.ene eejen bas eruul bish yum bna zarga uusgene genuu ichij amidraach.

0  |  0
Zochin(27.219.11.15) 2018 оны 01 сарын 11

Setguulchid mine ene eej aavd tysalj bainga ard tumend medeelj bgaarai.13han nastai ohin shuu dee.yaj huchindej alj chadaj bnaa.yaj zovson boloo hoorhii ohin.ter omgoologch nariin zyrgiig il garga yamar novshnuud bolood iim aluurchinguudiig omgoolj chadaj bnaa shono taivan untaj chadhuu ta nar novshnuudaa ta 2iig yamar omgoologch gehiin hunii unergui mongonii toloo yu ch hiihees butsahgui malnaas dor novshnuud bna.ui lai butsaj irdeg shuu.gadaadad bol iim novshnuudad jinhene omgoologch nar tatgalzdag hen ch omgooldoggui.

0  |  0
Zochin(27.219.11.15) 2018 оны 01 сарын 11

ENE OMGOOLOGCH NOVSHNUUDAA TA NAR IIM JOOHON OHINIIG ALSAN ALUURCHINGUUDIIG ONGOOLOOD OLDON MONGO CHIN TA NART YUM BOLHUU UGUI SH DEE TA NART MASH IH ZOVLON AVCHIRNA.TA NAR ENE ETSEG EHEES ILUU ZOVJ UHNE.ENE ALUURCHINGIIN EEJ PIZDA CHI YU HUTSAAD BNAA CHI ZARGA HIIGEED YU CH DOLOOHGUI ZA.MGOLIIN ARD TUMEN EEJ AAVDAN TUSLII.ALUURCHINGUUDIIG EEJ AAVTAIN ZURGIIN IL GARGA .TER PUREVDORJ NOVSH YAH GEJ TER BICHLEGIIG ARILGAV OILGOMJTOI SH DEE MUU NOVSH SAIN SHALGA.ARD TUMEN HARJ BGAA HERVEE ENE 2 ALUURCHINGUUDIIG HONGON YAL OGHIIN BOL ARD TUMEN BOSNO.ENE HERGIIG HEZEE CH ONGOROOJ BOLOHGUI.

0  |  0
zochin(202.9.41.28) 2018 оны 01 сарын 11

umguulugchteige hamt zarga hiine gene uu erguu mal chini, yamar nuureeree chi hevleld handahiin be, hunii saihan ohin uriig huchindej alsan hunii eej n bnaa, minii huugiin zuv geh gee yu mal mini, hutsadag muu erguu ve,

0  |  0
aagii(202.9.43.170) 2018 оны 01 сарын 11

Odoo l ene shvvxiin xvmvvs shydraga shvvwel vnxeer sain bna yadaj shvvx ard iregdiixee toloo bgaasai xeel xaxyyld awtaagui bgaasai da shydaragal shvvx xetegtei de

0  |  0
zochin(112.72.11.115) 2018 оны 01 сарын 11

3dah hunii zurgiign pc dr tabih heregtei ard tumen olood ugnu shde

0  |  0
zochin(112.72.11.115) 2018 оны 01 сарын 11

3dah hunii zurgiign pc dr tabih heregtei ard tumen olood ugnu shde

0  |  0
zochin(112.72.11.115) 2018 оны 01 сарын 11

3dah hunii zurgiign pc dr tabih heregtei ard tumen olood ugnu shde

0  |  0
Tsagdaa(172.58.40.98) 2018 оны 01 сарын 11

Purevdorj piig shalgah heregtei.

0  |  0
Zochin(202.179.31.123) 2018 оны 01 сарын 11

Omgoolj bgaa omgoologchid zuvhun mungu l heregtei.hvn alsan ni ogt tadgvi.archaagvi ch amitan boldoo.ih hurliin gishvvn Dambaochir gelvv ter novchiin buudaliig nuraaval taraana.

0  |  0
.ххх(182.160.34.158) 2018 оны 01 сарын 11

Ийм хүн сүгнүүдийг өмгөөлж байгаа өмгөөлөгчид...хөөрхий бүр арчаагүй чадвар муутай, өмгөөлөх хэрэг олдодгүй оронцогууд л байгаа

0  |  0
Зочин(103.212.116.172) 2018 оны 01 сарын 11

2 араатаныг хүмүүжүүлсэн эцэг эх гэж ямар хүмүүс байдаг болоо.Хэргийг анх мөрдсөн цагдаагийн ажилтан хамаг хэргийг замхруулсан нь тодорхой байна.Энэ 2 араатантай тааралдаагүй бол 13 настай охин амьд байж л байх байсан.Хайран сайхан охин харамсаж байна.Хууль хяналтын байгууллагын ажилтнууд ийм хариуцлагагүй байж болохгүй шүү дээ.Ийм байхад манайд гэмт этгээдүүд өөгшсөөр,гэмт хэрэг хийсэн хүмүүсийн ар гэрийнхэн хууль хяналтынханыг авилагдсаар, гэмт хэргийн золиос болсон хүмүүс хохирсоор,гэмт хэргийг өмгөөлж байгаа хүмүүс амандаа орсон тоогоор өмгөөлсөөр л байхуу.Энэ нь хүнлэг ардчилсан шудрага

0  |  0
zzzz(202.9.42.221) 2018 оны 01 сарын 11

Odoo mongo baixgvi Bol omgoologch nar xodloxgvi,mongonoos bolood nvdee uxaad ogxoos butsxaa baisan veshde tsagdaa omgoologch nart naidaltgvi ee,ter xoer xulgaichiig alax xeregtei

0  |  0
ard(202.9.43.170) 2018 оны 01 сарын 11

хувийн арга хэмжээ аваад наад 2 гөлгөө нухчаач

0  |  0
zzz(66.181.160.44) 2018 оны 01 сарын 11

ene javhlangiin eej gej dabarsan avgai bnaa huugiin end irvel shuumar gej yu baidgiig oilguulnaa

0  |  0
Bold(202.156.171.76) 2018 оны 01 сарын 11

Shuud tsaazal

0  |  0
Энхзаяа(66.181.161.52) 2018 оны 01 сарын 11

Энэ 2.ыг ямар дүүрцэн тэнэг өмгөөлөгч нь өмгөөлөх болоо, цаазлуул таарна

0  |  0
zochin(188.166.213.4) 2018 оны 01 сарын 11

huchin. hiisen. hun bolgoniig olnii omno tsaazalah huuli gargamaar ene setguulch ymu yu ym setgetsin owchtoi hun shig asuult tawij bhiin ..nugel nudeeree gdg harjil bai ..hiseniihee hariug ih zowlntoigoor awna

0  |  0
tenger(202.179.31.19) 2018 оны 01 сарын 11

Arban gyrabdhan nastai ohniig uyn arhind hordson gej.Ter hoer hvn hogiig/ iim olon nohod bii/olnii omno tamlaj alu.Mongold shydraga shvvh daihgvi .Zvi dysaar amia aldsan hvvhedvvdiin oshiig hvn hognyydaas zaabal abnaa. Ahdgailu

0  |  0
Харнаа(182.160.38.119) 2018 оны 01 сарын 11

Энэ муухай хэрэгтэй холбоотой, хэрэгтнүүдийг өмгөөлж хамгаалж байгаа бүх хүмүүс үр удмаараа амьддаа яаж зовохыг нь бид удахгүй харах болно.

0  |  0
Харж л баигаараи(66.181.179.165) 2018 оны 01 сарын 11

Бузар алуурчдыг өмгөөлж баидаг өмгөөлөгч нараа авсан мөнгөниихөө хэрээр нүглиин төлөөсөө төлөөрэи

0  |  0
Зочин(211.238.85.83) 2018 оны 01 сарын 11

Тайган болгох хууль гаргаач

0  |  0
Зочин(66.181.190.75) 2018 оны 01 сарын 11

Буудлыг нь хаагаагүй юм уу? Гэмт хэргийн уурхайг бэлдсэн Дамба-очир ёс зүйгээ бодож УИХ-ын гишүүнээс татгалз!!Өмнө нь Дамба-Очирын зам гэж баахан л асуудал, ийм хувалзнуудаас салах цаг нэгэнт болжээ

0  |  0
Зочин(66.181.190.75) 2018 оны 01 сарын 11

Ийм илэрхий балмад, аймшгийн хэргийг шууд шийдэхгүй, яаж замхруулах гээд бгаан болоо!Алуурчингийнхан хөөгдөх нь юу ч биш ш дээ, хүн өсгөж чадаагүй новшнууд!

0  |  0
иргэн(202.131.243.190) 2018 оны 01 сарын 11

Өөхийнх нь үр хүүхэд л хүн юм байх яаж ичихгүй хөөгдсөн хүн ахиэж очиж чадахуу гэж хэлж чадаж байнаа. 13 настай хүүхэд өөрөө архи уугаад үхчихсэн л гэж битгий дэмийрээрэй дээ Тэр алуучдын ар гэрийнхэнийг ард түмэнд бүгдийн харуулах хэрэгтэй тэгээд ичихгүй зараг хийнээд явахыг нь хармаар байна.

0  |  0
Зочин(27.123.214.107) 2018 оны 01 сарын 11

Хэвлэл мэдээллийн ажилтан нь юу яриад байна аа,хөөгдөөд явсан хүн ахиж очих уу ч гэх шиг,хөөгдөөд дахин дахин очих хэрэгтэй шдээ охин үрээ харгис аар зэрэмдэглүүлээд хөнөөлгөсөн хүмүүс инээгээд угтах уу,ийм л учраас хэрэг нь зарах аргаа олоод байна шдээ. ..

0  |  0
Ээж(103.229.122.99) 2018 оны 01 сарын 11

Муусайн новшнуудыг алах ч багадана. Хамт хоригдож бгаа хоригдлуудад нь алуурчин новшнуудыг тамла, тарчлаа гэж дамжуулах юмсан. Хүний нялх үрийг сэглэж алж хаячихаад юу хуцаад бгаан. Тэр алуурчны эх нь гэж новш одоо ингээд үйлийн үрээ үүрч бгаа чинь энэ. Дахиад ч их юм үзнээ чи. Ёстой үнэндээ дургүй хүрч бна. Шүүхийн шийдвэр үнэн зөв гарах бхаа. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, хууль зүйн сайд, ерөнхий прокурор, ерөнхий шүүгч нараа та нарт сэтгэл бдаг л бол, та нар үр хүүхэдтэй л бол энэ хэрэгт маш том ач холбогдол өгч үнэн зөв шийдвэрлэж өгөөрэй. Үр хойч үед минь дахин ийм бусармаг аймаар зүйл бүү т

0  |  0
Mgl(202.9.41.62) 2018 оны 01 сарын 11

Hunii saihan ur chinii huud alagdsan bhad chinii huugduh yu ch bish hajuud ni balai avgai mini. Baliar aluurchin zulbasga turuulsendee ichij nuugdaj amidrah heregtei sh dee. Uhsenii chini zarga hiih

0  |  0
zochin(153.162.105.194) 2018 оны 01 сарын 11

ARCHAAGUI TSAGDAAGIIN BGUULLAGA.ilerdeg hereg neg ch bhgui!Dampuu turiig ard tuushtai eserguitsej bj l ur dund hurne.

0  |  0
Gerel(27.123.212.137) 2018 оны 01 сарын 11

Arai denduu yumaa.huni nyalh urig uheld hurgecheed umguulugchteiguu niilj arga hemjee avah gej bga cg geh shig.eh ni iim yum yarij bhad ur huuhed ni iim buzar hereg hiihees yaadin.iim archaagui yumnuudig zugeer tsaazlaad alval taarna.

0  |  0
Zochin(66.181.161.94) 2018 оны 01 сарын 11

Yasan baliar aluurchid be hvnii shan vriig alj haychihaaf muusain buzaruud vheesei

0  |  0
Buhimdsan zochin(27.123.212.140) 2018 оны 01 сарын 11

Hvnii mus gej vgvi bolson heden baychuudiig toirson luivar bulihaa haa saigvi gazar avsan vnen yum helsen vnenii toloo yvsan hvn unuudur vhej duusj bna ene heden baychuud l niigrmiig ingej zawhruulj bna tsaaziin yaltai bolgomoor yumdaa iim hvmvvsiig zger l alah heregtei odo iim yum hj bga hvmvvvs ireeduid zger l yuugch uruwduh setgelgvi aluurchin mashinuud l garj irne tgd l ahiad engiin ard irged bid l hohirood vldneshdee

0  |  0
Эцэг(103.57.95.205) 2018 оны 01 сарын 11

Зүгээр л эцэг нь эвтэйхэн өөрөө өшөөгөө ав өөр арга байхгшй

0  |  0
Aaaa(27.123.212.137) 2018 оны 01 сарын 11

Ysn muuhai ariltsan dotortoi garuud be hunii nylh ohiniig ali muugiin uzej alchaad uuchilalt ch guij chadahgui ysn zewuun balair hunii unergui nowshnuud we mongo bwal buh ymnaas zugtana gj boddog malnuud bna daa haa holoo hureh gazaraa ochih naad 2 aluurchingaa horidog gazar ni zaawal hiigeerei ene 2 ongoologch gsn mongond nud ni sohortson 2 gar bna daa oorsdoo ur huuhedtei l bh daa araich dee neeree iim adgiin nowshnuudaas awsan hormoin buzariig omgoolj awsan mongo ym boloh boluu daa mdhguu ym uiliin ur ni l uldene dee

0  |  0
zochin (202.179.31.80) 2018 оны 01 сарын 11

Unen gej bdag bol uneneer in shiidej ogoochdee hinii nyalh uriig alchihaad muuhai yumnuud uiliin uree edleh bhdaa

0  |  0
00(66.181.178.81) 2018 оны 01 сарын 11

Алуурчин Жавхлангийн ээж Ундармаа гэгч тэр авгайг сайн шалга. Хэлсэн ярьсан нь нэг л биш байна. Хүү нь хүн алчаад байхад мэдэгдэл хийнэ ч гэх шиг юу солиороод байгаа авгай вэ. Наад авгай чинь холион бантан хутгасан даа.

0  |  0
ээж(202.131.246.26) 2018 оны 01 сарын 11

мөнгөтэй нь хэргээс мултарч мөнгөгүй нь хохирч үлддэг хэвээрээ л байх юм даа Хэзээ шударга шүүхтэй болох бол

0  |  0
zochin(124.158.126.197) 2018 оны 01 сарын 11

ter jaahan ohin hordlogond ortoloo arhi uuna gj yu baihbee.......nuur amn tanigdahgui boltoloo zoduulsan bsan gesen .....zodoj tamlaj baihdaa arhi tsutgasan bhaa.........arhi uuh bish shuu arhi tsutgasan gj bodoj bn ugaasaal oilgomjtoi shdee

0  |  0
zochin(124.158.126.197) 2018 оны 01 сарын 11

ard tumendee handaa hu.....ter zurag darsan gd bn ter hunii zurgiig pc dr tabia ard tumen olood ugnu shdee

0  |  0
Top