Эмэгтэй хүнийг эрэгтэй гэж бодон хагас жил хамт амьдарчээ

Вонг Ки гэх хятад бүсгүй өөрийгөө эрэгтэй хүн шиг харагдуулсан луйварчны золиос болжээ. Цянь гэх хятад бүсгүй залуугийн дүрд хувирч, ганц бие бүсгүйчүүдээс санхүүгийн дэмжлэг авдаг байсан аж. Хохирогч Вонг Ки 40 настай бөгөөд найз залуугаасаа салсныхаа дараа уг луйварчинтай интернетээр танилцсан байна. Тэд дотносч, хагас жил хамт амьдарсны дараа эмэгтэй хүн гэдгийг нь мэджээ. Бүсгүй “Mirror” сонинд ярихдаа найз залуу нь түүнтэй бэлгийн харьцаанд орохоос татгалздаг байсан ч эмэгтэй гэх сэжиг төрөөгүй гэсэн байна. Зургаан сар хамт амьдарсныхаа дараа Цянь түүнээс их хэмжээний мөнгө зээлээд алга болжээ. Тэрбээр мэдэгдэлгүйгээр хувцас хунараа баглаж яваад утсаа авахаа больсон байна. Вонг түүнтэй амьдрах хугацаандаа “найз залуу”-даа 300 мянган юанийг зарлагаджээ.

Мөрдлөгөөр Цянийг эмэгтэй гэдгийг нь олж мэдсэн байна. Түүний бичиг баримтуудыг олсон ч бүсгүйг олж чадаагүй байгаа аж. Түүний эцэг эх нь охиноо өмөөрч, бүсгүй Вонгийг хуураагүй, зүгээр л өөрийгөө эрэгтэй хүн шиг авч явсан гэж үзэж байгаа гэнэ.

Вонг Ки и Цянь

Вонг Ки и Цянь

Вонг Ки и Цянь

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Mongol [ 122.201.22.158 ]      |     1-р сарын 12 -нд, 01:44 минутанд

Bayr hurgie narantuul bars 100 ailii zahuuhuudiig zailuulbal hotiin utaa tugjirel shiidegdeh bolno mash zuv baina

Go to top of page