Нүднийхээ харааг сайжруулах нууц арга

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 11

Нүдний хараагаа хайрлаж, орчин цагийн техник технологийн нөлөөнд автуулалгүй, эрүүл авч үлдэх нь чухал юм. Тиймээс уншигч та бүхэндээ төвд лам нарын хараа сайжруулах иогийн дасгалыг хүргэж байна. 

Нүд яагаад хавддаг вэ?

Хүний нүдийг хараад л шөнө сайтар амарч чадсан эсэхийг нь хэлэх боломжтой. Хэдэн хундага дарс хэтрүүлж хэрэглэсэн, эсвэл компьютерийн өмнө хэдэн цаг суусныг нүднийх нь зовхийг хараад мэдэж болно. Нүдэн доорх хөх зураасыг будгаар далдлах аргагүй юм.

Тэгвэл нүдэн доорх хөх толбо чухам юунаас болж үүсдэг вэ? Нойр дутсанаас, витамин дутагдсанаас, компьютерийн ард хэт их ажилласнаас, согтууруулах ундаа хэрэглэснээс, тамхи татсанаас гээд олон шалтгааныг энд дурдаж болно. Мөн зүрх, бөөр, бамбай булчирхайн өөрчлөлтөөс болж дээрх шинж тэмдэг илэрдэг тул сайтар анхаарч байх нь зүйтэй юм.

Нүдэнд зориулсан Төвдийн иогийн дасгал

Төвдийн иогийн дасгалыг хийснээр нүдэн доорх хөх толбо, хаван алга болж, ядаргаа тайлагдан, нүдний хараа сайжирдаг. Дасгалын үеэр хамгийн гол нь амьсгаагаа зөв хуваарилах шаардлагатай. Ингээд та дараах байдлаар дасгалаа хийгээрэй.

  1.  Гүнзгий амьсгаа авна.
  2. Амьсгаа авах зуураа хоёр нүднийхээ дунд анхаарлаа төвлөрүүлж, халуун энерги нүдэнд очиж байна гэж төсөөлнө.
  3. Амьсгаагаа гаргалгүй барих зуураа хоёр гарынхаа долоовор, дунд болон ядам хуруунуудаар хоёр нүднийхээ дунд ээлжлэн хүрч, арьсаа таталдуулахгүйгээр зөөлөн дарна.
  4. Амьсгаа гаргахдаа бүхий л ядаргаа урсан гарч байна, нүдний эргэн тойрон дахь хаван бууж байна гэж төсөөлнө.
  5. Өглөө оройдоо тус дасгалыг тус бүр 5 удаа хийнэ.

С.Бар

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top