Хүн төрөлхтний түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан бүсгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 11

Дээрх зурган дээр буй бүсгүйг хэн ч харсан энгийн нэгэн эмэгтэй гэнэ. Гэвч тэрбээр хүн төрөлхтний түүхэнд үнэлж баршгүй их гавьяа байгуулсан нэгэн юм.  Түүнийг сансрын шинжлэх ухааны эрдэмтэн Маргарет Хамилтон гэдэг аж. Маргарет Хамилтон нь НАСА-д хүчин зүтгэж байх хугацаандаа Аполло 11 хөлгийг хөөргөхөд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан байна. Тэрбээр дээрх зураг дээр өөрийн гараар бичсэн Аполло 11 хөлгийн чиглүүлэгч програмын олон боть зузаан кодныхоо хажууд зогсож байгаа нь харагдаж байгаа юм. Маргарет 1969 онд хүн төрөлхтнийг саранд хүргэсэн Аполло төслийн програм хөгжүүлэлтийн багийг ахалж байжээ. Өдгөө тэрбээр 80 насыг зооглон, эсэн мэнд аж төрж байна.


Ариунаа Онгио

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top