Дуучин С.Гантогоо хамтран ажиллах бүжигчид шалгаруулж авна гэв

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 12

“Яг түүн шиг” шоугаар олны танил болсон“Монгол Контент” ХХК-ийн дуучин С.Гантогоо өөрийн бие даасан уран бүтээлдээ ханцуй шамлан ороод байна. Тэрбээр цаашдын уран бүтээл, клип, тоглолтондоо тогтмол хамтран ажиллах бүжигчдээ хайж эхэлжээ. Тиймээс авьяаслаг, эрч хүчтэй, өөрсдийгөө хөгжүүлэх чин эрмэлзэлтэй залуусын дунд сонгон шалгаруулалт зарлаад байгаа аж.

С.Гантогоогийн бүжиг дэглээчээр “Aim4r” production-ы захирал, бүжигчин Э.Батзориг ажиллаж, бүжигчдийг сонгох юм. Шалгаруулалт 2018 оны нэгдүгээр сарын 17-ны лхагва гаригт 11:00 цагт "Макс Молл" дэлгүүрийн таван давхарт байрладаг “Aim4r” production-ы байранд болно. Сонгон шалгаруулалтад оролцоход бүртгэлийн хураамж төлөхгүй. Авьяаслаг залуусыг урьж байна гэв.

Т.Ариунтунгалаг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top