Н.Учрал: Хүүхдээ хөхүүлээд сууж байгаа эмэгтэйг дааруулахгүйн тулд би нүүрс тараана

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 12

Өчигдөр /2017.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал нүүрс тараахаа мэдэгдсэн юм. Тэрбээр "Агаарын бохирдлыг бууруулахад хууль хэрэггүй, сэтгэл хэрэгтэй. Н.Цэрэнбат сайд манай хороонд ажилласан. Зуухны асуудлыг дахин битгий яриач гэж хичээнгүйлэн хүсэж байна.

Одоо дахиж зуух ярьж ард түмнийг битгий мунхруулаач ээ. Өнөөдрийн агаарын бохирдол 90 гаруй хувьд, хөрсний бохирдол 88 хувьд хүрсэн байна. БНХАУ нэг жилийн дотор агаарын бохирдлыг 21 хувиар  бууруулчихлаа. Энэ улс газ, цахилгаан хоёроор л үүнийг шийдсэн. Өнөөдөр дэлхийн доог, тохуу болох утаагүй зуух тараана гэж битгий яриач.

Зарим хэсэгт нь утаа гардаггүй зуух тараана гэх ийм юм УИХ-ын чуулганы танхимд дахиж битгий ярь гэж хичээнгүйлэн гуйж байна. Одоо бие биенээ хуурах хэрэггүй. Ирэх хагас сайн өдөр би 23-р хороонд нүүрс тараана. Ард түмэн даарч байна. Энэ татварыг хуулийн балгаар ард түмний амьдрал дордож байна.Тэнд хүүхдээ хөхүүлээд сууж байгаа эмэгтэйг дааруулахгүйн тулд би нүүрс тараана. Та нар бодитой шийдвэр гаргаж чадахгүй бол өөр арга байхгүй. Яагаад гэвэл өнөөдөр хүмүүс дулаахан орчинд амьдрах ёстой. Битгий үлгэр ярьж ард түмнийг мунхруул Нийслэлийн удирдлагууд төрийн албаны машиндаа жилд 560 сая төгрөгөөр шатахуун хийж байна. Үүнийг халж бүгдэд нь цахилгаанаар ажилладаг машин авч өг. Ингэж байж утааг бодитоор нь бууруулна. Газын үйлвэр байгуулах шаардлагатай. Цаашид газ, цахилгаан гэсэн хоёр технологийг л ярьдаг болмоор байна гэсэн юм.

 

 Б.Алтжин

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(27.123.212.132) 2018 оны 01 сарын 13

Яадарсан артд тумнээрээ шоудахаа боличээ новш вэ

0  |  0
koi(41.85.161.167) 2018 оны 01 сарын 13

Анхаарах мэдээлэл !!! Та үнэхээр бухимддаг юм уу !!!!!!!!!!!!!! Төсөлдөө мөнгө, санхүүжилт хэрэгтэй юу? Та өр төлөхийг хүсч байна уу? Банк таны файлыг татгалзсан уу? Асуудлыг шийдэхийн тулд бидэнтэй холбоо барина уу, бид Айуда Санхүүжилтийг ядуу болон хэрэгцээтэй хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд байгуулж байна. Холбоо барих: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
Irgen(202.9.40.144) 2018 оны 01 сарын 12

1.1shuudaig ugsun ch yahwede Ih l yum shde.sain zaluu bi l huwidaa demjdeg

0  |  0
Zochin (66.181.176.142) 2018 оны 01 сарын 12

Kk chi tegeed hiigeechdee zuuh taraahgyi gecheed yuun nyyrs taraana geed hutsaad baigaa um be malaa

0  |  0
Анхаа(66.181.180.79) 2018 оны 01 сарын 12

Зун түймэр унтраадаг өвөл утаан дээр ус цацдаг нэг онгоц авмаар юмаа ерөнхий сайдаа гамшигийн үед хэрэглэх үр дүнтэй арга шүү

0  |  0
мөги(202.179.11.10) 2018 оны 01 сарын 12

энэ залуус л монголыг аврана оюунхорол лүндээ ан эрдэнэ эрдэнэбат одоо зайлах хэрэгтэй миеэ одоо шоронгын хууль санаачилж гайгүй тансаг болгоод элбэгбалайтайгаа2лаа очоод хэвтэх хэрэгтэй,алийн болгон монгол төрд гай болох вэ ?

0  |  0
Zochin(99.203.14.94) 2018 оны 01 сарын 12

Duu hkuu oldson bolomjiig ashiglaj ard orniihoo itgeliig bodoj zorigtoi yavaarai.

0  |  0
Zochin(99.203.14.94) 2018 оны 01 сарын 12

Utaagui zuuhk baidaggui yum.harin 1 ch gesen mongol ahan duusee daaruulahgui gesen setgel saihaan.

0  |  0
zzz(66.181.160.122) 2018 оны 01 сарын 12

Ene nuurs taraagaad yu shalih ve! Neg horoonii emzeg bulgiin orhiig buren hamruulj chadahuu. Chadlaa gehed gants gants shuudai nuurs l ogno biz. Gants shuudai nuurs ter ail orhuuded dem bolj chadahuu !? G.Bayarsaihan gej nohor iimerhuu yavuurgui yumaar orolddog bsan. Odoo songogdson ni haana bna. Araa bodoj bgaa bol undsen ajlaa l sain hii. Zov shudarga bai. Neg hesgiig bish niitiig hamarsan shiidver garga. Ter tavan tolgoi, erdenetiig zalgih geed baigaa, oyutolgoig zalgisan nohduudtei temts. Uls oron hogjchihvol ter huuhdee hohuuleed suuj bgaa emegtei chamaas gants shuudai nuurs goridohgui.

0  |  0
Зочин(59.153.112.73) 2018 оны 01 сарын 12

Томилогдсон тойрогийн хүмүүсээ чам шиг харж үздэг гишүүд ховор шүү.Ядарсан хүмүүс нүүрсээ түлэхгүй юу түлэх вэ дээ.Чамд амжилт хүсье. Бусад гишүүдэнсээ ялгарч их ажил сэдэж ажиллах хэрэгтэй

0  |  0
www(66.181.160.28) 2018 оны 01 сарын 12

wwww shaldan bandi bogsoo archij surchaad olon yum huts shuumar min

0  |  0
УБ(59.153.113.123) 2018 оны 01 сарын 12

чи хөөцөлдөөд байранд оруулчихаа. Улаанбаатарт өчнөөн эзэнгүй орон сууцууд байна.

0  |  0
Уб-ын уугуул иргэн(103.26.194.228) 2018 оны 01 сарын 12

Гэр хорооллоор дулааны бохирын шугам тавьж өгч байж л утаанаас,хөрсний бохирдлоос сална шүү дээ Тэгвэл айл өрх хашаандаа гоё байшингаа өөрсдөө бариад амьдарна шүү дээ. Бас барилгын материалыг зээлээр олго. Тэгвэл дулаалгатай байшиндаа сайхан амьдарч амьдралбн баяр баясгалантай амьдрах итгэлтэй л болох бх даа

0  |  0
S(202.9.43.223) 2018 оны 01 сарын 12

Нээх их оровдсон хайлсан амьтад наад утааны терросистууддад чинь унэгуй цахилгаан тавиад оглоо тэрийгээ ашиглаачээ

0  |  0
Зочин(59.153.112.73) 2018 оны 01 сарын 12

Учрал гишүүний хэлсэн үгийг дэмжиж байна.Их хурлын гишүүд дотор ингэж сэтгэж ярих хүн байхгүй л байгаа шүү дээ.Ичгэвтэр юм

0  |  0
Top