С.Оюунцэцэг: Хэргийн газарт хийсэн бичлэгийг устгасан мөрдөн байцаагч Пүрэвдоржид гомдолтой байна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 12

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 2017оны  наймдугаар сарын 22-23-ны шилжих шөнө 13 настай М охин амиа алдсан хэрэг гарсан нь олон нийтийг цочирдуулсан.  

М охиныг хүчирхийлэн, амь насыг нь хохироосон хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй Д.Жавхлан, Э.Амарболд нарыг урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа. Хэргийг  Нийслэлийн Цагдаагийн газрын Онц хүнд хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн шалган шүүхэд шилжүүлсэн.  Харин шүүгдэгчдийн талаас хохирогчдын талд шүүх хурлаас өмнө хэлэлцүүлэг хийх хүсэлт тавьсаны дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцүүлгийг хаалттай зохион байгуулсан.Шүүх Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг  шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаасан юм. Хэлэлцүүлгийн дараа талийгаач охины эмээ С.Оюунцэцэг хэргийн анхны мөрдөн байцаагч Пүрэвдоржид гомдолтой байгаагаа хэллээ.

    “ Тэд наранд, миний охин хөлдүү газарт булаастай байна”

Эд мөрийн баримтыг устгасан мөрдөн байцаагчид гомдолтой байна  Хэрэгт сэжиглэгдсэн хоёр хүн наранд гүйж явна. Миний охин хөлдүү газарт булаастай байна. Шударга үнэн гэж байдаг бол үзүүлэх хэрэгтэй. Хуулийнхан бүтэн таван сар хэрэг дээр ажиллалаа. Бид таван сар амьдаараа тарчиллаа.  

Хуулийн зарим хүн сэтгэлээсээ ажиллахгүй байгаа. Анхны мөрдөн байцаагч Пүрэвдоржид үнэхээр гомдолтой байна. Яахаараа хэргийн газар дээр хэрэгтэн, ээжтэйгээ охины маань  цогцос байгаа буудлын өрөөнд орчихсон байдаг юм бэ. Пүрэвдорж мөрдөн байцаагч яагаад тэднийг оруулав. Эд мөрийн баримтыг утсан дээрээ бичиж авчихаад сүүлд нь устгасан байсан. Хэргийн газрын бодит байдлыг нотлох гол баримт болсон камерын бичлэгийг хүртэл устгасан” гэж ярилаа.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.43.96) 2018 оны 01 сарын 13

шударгаар шүүхгүй юм бол хувийн арга хэмжээ ав

0  |  0
монголхүү(202.179.26.51) 2018 оны 01 сарын 13

цагдаа.шүүх.прокурорт шудрага хүмүүс байгаа байх зарим нэг шудраг бус хахууль авдаг хүмүүс энэ төриин албаны нэрийг гутааж байна.тэднийг илчилж зайлуулах буюу шүүх.прокурор.цагдаад цэвэрлэгээ хийх хэрэгтэй байна.ашиг сонирхолийн зөрчилтэй хүмүүстэйгээ тэмцээчээ Aвилагтай тэмцэх газар минь!!! юу хиигээд байна цэвэрлэгээгээ хийгээч ажилаа хийгээчээ !!! Tанар сар бүр цалингаа авч байгаа биздээ эсвэл үгүй юумуу!?!?!?

0  |  0
koi(41.85.161.167) 2018 оны 01 сарын 13

Анхаарах мэдээлэл !!! Та үнэхээр бухимддаг юм уу !!!!!!!!!!!!!! Төсөлдөө мөнгө, санхүүжилт хэрэгтэй юу? Та өр төлөхийг хүсч байна уу? Банк таны файлыг татгалзсан уу? Асуудлыг шийдэхийн тулд бидэнтэй холбоо барина уу, бид Айуда Санхүүжилтийг ядуу болон хэрэгцээтэй хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд байгуулж байна. Холбоо барих: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
ganaa(182.160.0.226) 2018 оны 01 сарын 12

hardig programaar sergeej magadgui ee

0  |  0
Zochin(202.55.191.42) 2018 оны 01 сарын 12

Ter ed muriin barimt ustgasan pizdakiig ger buleer huis temter. Uuriig n tamlaj al

0  |  0
Zochin(182.160.2.24) 2018 оны 01 сарын 12

Zov sh dee huviin os avah heregtei aluurchdiig adilhan alah yostoi

0  |  0
Зочинсонгогч(202.131.230.162) 2018 оны 01 сарын 12

шудрага шүүж чадахгүй бол хувийн өс ав

0  |  0
zochin(103.26.194.39) 2018 оны 01 сарын 12

ene baitsaagchid hereg uusgeechee. bichleg utsaaraa hiigeed ter n alga bolood baihdaa ch yahav dee

0  |  0
Зочин(66.181.190.71) 2018 оны 01 сарын 12

Энэ естой жигшүүрт бузар хэрэг гарсан шүү. Нүгэлт хоер алуурчин ялаа үүрэх өдөр ирнээ

0  |  0
Зочин(59.153.112.73) 2018 оны 01 сарын 12

Их хурлын гишүүн Дамба очир энэ бузрын зочид буудлыг бариулсан нь энэ охиныг үхэүү хүргэсэн учир хохирсон хүмүүсийн гомдлыг тайлаачээ

0  |  0
Зочин(182.160.33.61) 2018 оны 01 сарын 12

Эд морийн баримтыг устгасан нь унэн бол тэр мордон байцаагч жруугийн гэмт хэрэг хийсэн байна шуу дээ

0  |  0
Top