Монгол зураглаач ”Pacific Rim 2” киноны продюсерын багт уригдлаа

“Бодлын хулгайч”, “Миний хөрш чөтгөр”, “Дэв”, “Ану хатан” зэрэг дэлгэцийн олон бүтээлийн ерөнхий зураглаачаар ажилласан чадварлаг залуу зураглаачдын нэг Д.Ангараг “Pacific Rim 2” киноны продюсерын багт ажиллахаар болжээ. Тэрээр олон улсын кино фестивальд байнга оролцдог, АНУ- ын кино зураглаачдын холбооны албан ёсны гишүүн юм. Түүнд 2014 онд Америкийн кино зураглаачдын холбооноос Америкийн кино академийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын бүх арга хэмжээнд оролцох урилга гардуулж байсан билээ. Тэрээр “Хувьсал” продакшны дөрөвдэх уран сайхны кино болох «Атганд үлдсэн эрдэнэ» кинонд зургийн найруулагчаар ажилласан бөгөөд энэ кинондоо АНУ-аас дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн юм. Австралийн кино зураглаачдын холбооны гишүүн, Холливудад уригдан ажиллаж байгаа уран бүтээлчийн хувьд тэрбээр Монголынхоо киног олон улсын зах зээлд гаргах, дэлхийн хэмжээнд өрсөлдүүлэх том зорилгын төлөө ажилладаг.

2017-02 сар. “Зиндаа” сэтгүүл №3 /503/

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page