“Жорлонгоо өөрчилье”

“Нутгийн шийдэл сан” ТББ-аас Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан “Жорлонгоо өөрчилье” сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Сургалтанд төслийн багийнхан, хороодын иргэний танхимын зохион байгуулагчид, тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагчид, иргэдийн төлөөлөл 70 хүн оролцож хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэхэд жорлонгоо өөрчлөх нь нэн чухал гэдэгт санал, хүсэл нэгдэн бүгд сертификаттай боллоо.

“Нутгийн шийдэл сан”-гийн тэргүүн Ц.Оюунгэрэлийн номын оршилд болон илтгэлд: Жорлонг өөрчлөх нь зөв гэдэгт яагаад олон хүн нэгдэж байна?

Энэ асуултын хариу энгийн бөгөөд хүмүүнлэг. Хүн бүхэн тав тухтай эрүүл орчинд бие засах эрхтэй...Бидний хэрэглэдэг жорлон эх дэлхийгээ бохирдуулахгүй байвал уух ус, амьдрах орчин эрүүл байх ажээ. Жорлонгоо өөрчлөх бас нэгэн том шалтгаан нь хүүхдийн эрүүл мэнд.. гэсэн байна.

Эх сурвалж. Zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page