Төв аймгийн дарга нар хөөрхий болов оо

2018 оны 01 сарын 12

 Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн найруулгыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Болд Төв аймгийн нутаг дэвсгэрийг Улаанбаатартай нэгтгэж хотыг өргөжүүлэх, тэлэх тухай асуудлыг хөндөн тавив. Энэ тухай Л.Болд гишүүн олон нийтэд дэлгэж байгаа болохоос биш олон жил яригдсан зүйл. Үүнээс харвал олон алдартнуудаараа бахархдаг Төв аймгийнхан бүгд Улаанбаатарын харъяат болох магадлал өндөр байна. Статусын хувьд шүү дээ. Түүнээс бус унасан газар угаасан ус бол хүний зүрх сэтгэлд тэр чигээрээ үлдэнэ гэдэгт эргэлзэх хэрэг юун.

Ямартай ч Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат хэмээн цоллуулдаг дархан аварга Ж.Мөнхбат, Төв аймгийн Бүрэн сумын хэмээн алдаршсан Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол гээд олон алдартнууд Улаанбаатараар овоглуулах нь гэх яриа ч нэг хэсэгтээ оволзож байсныг санаж байна. Статусын хувьд яах аргагүй нийслэлийн харъяанд орж ирнэ гэсэн үг. Үүнээс гадна Төв аймгийг хувьчлаад авчихсан мэт байдаг М.Энхболд, Н.Энхболд гээд дархлагдсан гишүүдийн рейтэнг саармагжих аюул үүснэ. Тэдний гар хөл болдог аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарт юу юунаас том аюул нүүрлэнэ. Яагаад гэхээр аймгийн хэмжээний улстөр хийн тэндээ дархлагдсан нөхөд хотын статуст ороод ирэхээр хорооны Засаг дарга, хурлын дарга ч болж чадахгүй гэдэгт хамаг учир бий. Хүрээ бол хүрээ. Улаанбаатарын нэг томоохон хороо Төв аймгийн төвийн хүн амтай тэнцэнэ гэхээр нэгийг хэлж байгаа биз дээ. Дүүргийн хэмжээнд яривал Төв аймгийг тав зургаа нугалах хүн амтай гэхээр тэдний хувьд яах ч аргагүй. Энэ хэрээр өрсөлдөөн асар их. Хөдөө амар тайван нэр нүүрээрээ дархалагдсан хүмүүст бол үнэндээ л орон зай байхгүй.

Үүнээс гадна сумын Засаг дарга, Иргэдинй хурлын дарга нар бас л хөөрхий болно. Хэдийгээр газар нутгийн хуваарлилтаар тухайн нутаг дэвсгэртээ хүмүүс хийдгээ хийгээд амьдрах ч статусын дагуу нийслэлд багтаагүй хурган дарга нарт асар том боломж гарч ирнэ. Нийслэлээр дүүрэн мөнгөтэй цүнх барьсан ажилгүй цагаан гартнууд боломж хайн хөлхөж байна. Ажил хийе гэхээр чадахгүй, ерөөсөө л дарга болох хүсэл сонирхолтой учраас Төв аймаг хэмээх асар том боломж нийслэлд нэгдэж байна гэсэн үг. Тэгэхээр цүнх барьсан цагаан захтнууд сумдын Засаг дарга, Иргэдийн хурлыг түүгээд эхэлнэ. Мэдээжийн хэрэг сумын төв бол нэг хорооны төв болж хувирах байх.

Ард иргэдийн хувьд бол хэдэн үеэрээ мал сүргээ адуулж ирсэн нутаг усандаа аж төрсөөр байна. Тэдний хувьд тэгтлээ өөрчлөгдөх зүйл байгүй. Яагаад гэвэл тэднийг амьдарч байгаа газар уснаас нь хөөхгүй. Зүгээр л эрх зүйн зохицуулалт хийж байгаа хэрэг. Харин хөөрхий дарга сэтэртнүүд бүгд л ил далд, зүй бусаар гэх зэргээр ажлаа өгч таарна. Тэдэнд төвийн цагаан захтнуудын улстөр ч дутна, заль мэх ч дутна, хөрөнгө мөнгө ч дутна. Яагаад гэхээр харьцангуй цэвэр хүмүүс хөдөөд ажиллаж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Тиймээс л өрөвдөөд байгаа хэрэг.

А.Толбо

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(59.153.115.243) 2018 оны 01 сарын 13

Тэгвэл Дархан, Сэлэнгийг, Эрдэнэт, Булганыг нэгтгэх асуудлыг хөндөх үү

0  |  0
koi(41.85.161.167) 2018 оны 01 сарын 13

Анхаарах мэдээлэл !!! Та үнэхээр бухимддаг юм уу !!!!!!!!!!!!!! Төсөлдөө мөнгө, санхүүжилт хэрэгтэй юу? Та өр төлөхийг хүсч байна уу? Банк таны файлыг татгалзсан уу? Асуудлыг шийдэхийн тулд бидэнтэй холбоо барина уу, бид Айуда Санхүүжилтийг ядуу болон хэрэгцээтэй хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд байгуулж байна. Холбоо барих: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
зочин(202.131.230.162) 2018 оны 01 сарын 12

энэ жалга доьны үзэл чинь хэнд хэрэгтэй юм оркууд минь

0  |  0
Zochin(99.203.14.94) 2018 оны 01 сарын 12

Haraal idsen mongolchuud evtei baij uhliin hondii bolson hort hii yalgaruulj baigaa gazraasaa zailj uujim nutagaa mederch amidraachei.mongol toriin bodlogo y amar buruu yavij bnaa.

0  |  0
zzz(66.181.160.122) 2018 оны 01 сарын 12

Niisleliig nuulgej Ulaanbaatart tov aimgiin zasag zahirgaag avchrah heregtei. Ulaanbaatar ugaasaa tov aimgiin nutag devsger deer bgaa.

0  |  0
Иргэн(180.149.78.75) 2018 оны 01 сарын 12

Улаанбаатар хот бол төв аймгийнхнийл нутагшдээ. Улаанбаатарыг Төв аймгийнхан л эзэгнэх ёстойдоо???...

0  |  0
Нутгаа өмөөрөгч(202.179.31.60) 2018 оны 01 сарын 12

Нэг УИХ-ын гишүүн санал бодлоо илэрхийлэхээр нутаг усныхныг нь баахан баалаад, таамаг төдий санаа дэвшүүлээд, хэн нэгний юм уу аль нэг улс төрийн намын даалгавраар ч бичдэг юм уу элдэв юм бичдэг энэ мэт үйл ажиллагаагаа зогсоочихмоор юм аа. Энэ нийгэм маань энэ мэт мулгуу мөрөөдөл, муу муухайгийн төсөөллөөр их ядмаг төрхийг илтгэх боллоо. Үүнийг бичигч нийтлэгч нар бас хувь нэмрээ оруулагчид уу. Би Төв аймгийн унаган иргэн байна.

0  |  0
Орк(202.179.25.213) 2018 оны 01 сарын 12

Төв аймгийнхан ч угаасаа бараг хотынхон л доо.Хотын тэгийг км-р тогтоож болно шүү дээ.Тэгвэл хотын газар ч тэлнэ.Төв аймаг ч үлдэнэ.Зуунмод харин хотын дүүрэгт орж таарах байх.

0  |  0
Зочин(59.153.112.73) 2018 оны 01 сарын 12

Налайх хотоос 45 км,Төв аймаг хотоос 45 км ялгаагүй учир Налайх хотын дүүрэг болчихоод байхад Төв аймаг яагаад болохгүй гэж.УБ хотыг тэлэх нь зөвөө.Арай дэндүү хот руугаа багшраад байгаа нь үнэн шүү дээ.Гэр хорооллын зарим хэсгийг нүүлгэж болно шүү дээ.Хятадад газар чөлөөлөлт их хатуу чанга явагдаж газар чөлөөлж өгөхгүй байгаа хүмүүсд хатуу арга хэмжээ авдаг шүү дээ.Тийм маягаар ажиллаж болохгүй юу.Дэндүү удаан дэндүү болхи яст мэлхий шиг ажиллах юм.

0  |  0
Top