Үндсэн хууль батлалцсан депутатуудад хүндэтгэл үзүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 12

Монгол Улсад Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойг угтаж Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дүүргийн харъяа Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.  Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгчид,   ерөнхий боловсролын сургуулийн 100 гаруй сурагч оролцсон байна.  Чингэлтэй дүүрэгт  Ардын Их Хурлын долоон Депутат байдаг ажээ.  Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Ардын Их Хурлын Депутат Нацагийн Гаравсүрэн, Гомбын Дэндэв, Мөнхийн Шийрав нар хүрэлцэн ирж тухайн үед Үндсэн хууль батлалцаж  байх үеийн талаар дурсамж яриа өрнүүлжээ.  Мөн үеэр Үндсэн хуулийн үнэт зүйл, үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор сурагчдад “Үндсэн хуулийн мөн чанар, үзэл баримтлал”-ын видео танилцуулга үзүүлж, Ардын Их Хурлын Депутатуудаас асуулт асууж харилцан яриа өрнүүлсэн байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top