Төсөв даах уу

УИХ-аас хууль баталж улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн ар гэрийнхэнд 40 саяаас 80 сая хүртэлх төгрөгийн нөхөн олговор олгохоор болсон. Ингэхдээ хэлмэгдэгч нь улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэж, амь насаа алдсан бол 80 сая, шоронд хоригдсон бол 40 сая төгрөгийн нөхөн олговор олгох юм. Одоогийн байдлаар Тагнуулын ерөнхий газарт иргэдээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэх 5440 хүний материал ирүүлсэн байна гэхээр төсөв даах эсэхэд ихээхэн эргэлзээ төрж байна. Жилээс жилд нэг их наяд төгрөгөөр тасарч ирсэн манай улсын төсөвт ахадсан гэмээр хууль батлав гэх шүүмжлэл дагуулж байна. 5000 гаруй хүн хэлмэгдсэн гэж төсөв давсан тоо гарахыг уншигч та харж байгаа байх. 5000 бүү хэл 50 хүн байсан ч хүндхэн эдийн засагтай болчихсон улс орон шүү дээ.

Үүнээс гадна Улсын баатар, Хөдөлмөрийн баатруудад сар бүр 200 мянга, гавьяатуудад 150 мянган төгрөг олгох бол Үндсэн хууль батлалцсан эрхмүүдэд 100 сая төгрөг олгохоор болжээ. Хямралаас гарах санаа агуулсан долоон төрлийн татвар нэмээд байсан нь чухам ямартай юм бол гэж маргаан дэгдээх гишүүн ч энэ үеэр байсан юм.

А.Толбо

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

koi [ 41.85.161.167 ]      |     1-р сарын 13 -нд, 00:14 минутанд

Анхаарах мэдээлэл !!! Та үнэхээр бухимддаг юм уу !!!!!!!!!!!!!! Төсөлдөө мөнгө, санхүүжилт хэрэгтэй юу? Та өр төлөхийг хүсч байна уу? Банк таны файлыг татгалзсан уу? Асуудлыг шийдэхийн тулд бидэнтэй холбоо барина уу, бид Айуда Санхүүжилтийг ядуу болон хэрэгцээтэй хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд байгуулж байна. Холбоо барих: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

mongol [ 183.177.98.226 ]      |     1-р сарын 12 -нд, 13:51 минутанд

ee buu uzegd

зочин [ 202.72.240.5 ]      |     1-р сарын 12 -нд, 05:13 минутанд

аль болохооор өгөхгүй гэдэг нь ойлгомжтой хэлмэгдсэн хүмүүсийн ар гэрээс одоо амьд хүн үлдээгүй дээ худлаа л шоу