УТАА ба УИХ-ын гишүүдийн дуршил

2018 он утааны асуудлаас эхлээд, УИХ тарах тухай хүртэл олон асуудлаар цэц булаацалдуулан эхэллээ. Ер нь утаа УИХ-ыг тараах бай маягаар суунагтаж байх шиг. Ерөнхийлөгч Х.Баттулга ууртайгаар, “Цагаан сараас өмнө утааг арилгахгүй бол УИХ-ыг тараана...” гээд хэлчихсэнээс УИХ-ын зарим нэг гишүүний утааны дуршлыг хөдөлгөчихлөө. Одоо тэд утааг “жигшин” шийдвэрлэх арга замыг дахин хайж эхэллээ. УИХ-ын чуулганаар ч хэлэлцлээ. Өнөөх л “утаагүй” зуухны яриа дахин шинээр гарч ирэв.

 Н.Цэрэнбат мэтийн гишүүн “өмнөх зуух бол хуурамч, энэ жинхэнэ утаагүй зуух” гэх мэтээр мэлзэж овсгоотой бизнесмений мэлмийгээ нээж байх шиг. Тухайлбал, үнэ өртгийн хэмжээнд боломжийн мөртлөө нийтийг хамарч болохуйц технологийг эрэлхийлж байна. Мэдээж зарим хэсэгт зуух тараана. Худлаа яриад юу гэх вэ. Мэдээж агаарын бохирдлыг буруулах чиглэлээр тодорхой олон төслүүдийг хэрэгжүүлнэ" гэж хүртэл ярив.

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хорхойг хөдөлгөсөн утааны талаар УИХ-ын гишүүд өөр өөр байр суурьтай байгаа харагдсан. Зарим нь утаагүй зуух тараахыг эсэргүүцэж байхад, зарим нь тараах хэрэгтэй гэж зөвлөж сууна. Ашиг сонирхлын зөрчил гээч нь Байгаль Орчин Аялал Жуулчлалын сайдын бие дээр тод харагдаж байх шиг. Утаа мөнгө болдог гэдэг нь үнэн аж. Зарим эрдэмтэн нийслэлийн утааг ор мөргүй арилгах шинжилгээ судалгааны ажил хийгээд үзүүлэхэд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар авч хэлэлцдэггүй гэх яриа бий. Мөнгө олж болох том эх үүсвэрээ алга хийчих хэцүү байдаг биз. 


Жирийн гишүүнээс эхлээд  Батлан хамгаалахын сайдын сэнтийд тухлаад үзчихсэн Б.Бат-Эрдэнэ гишүүн /аварга/-д ч утааны тухай хэвлэлд яриа өгч. Тэрбээр өмнөх Засгийн газарт Сайдын суудалд заларч байхдаа утааны асуудал бүү хэл улсын асуудлаар ч дорвитой үг дуугарч байгаагүй санагдана. Шинэ төслийн зуух тараах, утаагүй шахмал түлж “шахах” тухай яриа хаа сайгүй хөвөрч байгаатай зэрэгцэн УИХ-ын зарим гишүүн, Сайд нар зуух сонирхож явна. Д.Тэрбишдагва гишүүн ч тэдний дунд “утаа судалж”, зуух шалгаж явна. Түүний хувьд гэнэт утаа ярьж, ухаантай хүний дүр эсгэх болсон нь нэгийг бодогдуулна. Уг нь тэрбээр “утааны өлгий” Баянхошуунаас насаараа сонгогдож байгаа хүн. Утааг аль хэдийн арилгачихвал арилгахаар цаг хугацаа боломж түүнд байсан. Утаа ихэссэн үү гэхээс багасаагүй. УИХ-ын гишүүд ч дөрвөн жилийг утаа судалж бардаг гэхэд хилсдэхгүй. Тэд эрдэмтэдээс ч нарийн мэдлэгтэйн дээр өөрсөндөө хэрхэн ашигтайгаар шийдвэрлэж ирсэнийг ард иргэд гадарлана ч, доторлоно ч.

 Баянхошууны ард түмэн утаа, Тэрбишдагва хоёроосоо одоог хүртэл “уйдаагүй” нь гайхалтай. Хүүхдийн биеэс хар тугалга илэрч байгаа нь утаанаас болж байна, Баянхошууны хүүхдүүдийн биеэр хамгийн ихээр хар тугалга илэрч байна... гээд байхад шүү дээ. Тухайн үед Д.Тэрбишдагва чуулганы танхимд нугдайгаад сууж байсан уу гэхээс, “нээрээ манай Баянхошууныхан утаан дунд олон жилийг үзлээ... Хүүхэд шуухдын эрүүл мэнд хэцүүдлээ.” гэж лав дуугараагүй. Хар тугалганы тухай яриа бол түүнийг Сайд байх үед ч яригдсан байж таарна. Том албан тушаалтай байхдаа ярьж шийдэх ёстой байсан асуудлаа жирийн гишүүн байхдаа санадаг “өвчтэй” энэ мэт гишүүн цөөнгүй л дээ. УИХ-ын гишүүд утааны асуудлаар хэдий хүртэл амьсгалахыг тэнгэр мэдэх биз. Ямартаа ч хотын утаагаар далимдуулж төсвөөс мөнгө хумсалдаг явдал 2018 онд өргөжих төлөвтэй байх шиг.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 8 )

koi [ 41.85.161.167 ]      |     2018 оны 1-р сарын 13 -нд, 00:05 минутанд

Анхаарах мэдээлэл !!! Та үнэхээр бухимддаг юм уу !!!!!!!!!!!!!! Төсөлдөө мөнгө, санхүүжилт хэрэгтэй юу? Та өр төлөхийг хүсч байна уу? Банк таны файлыг татгалзсан уу? Асуудлыг шийдэхийн тулд бидэнтэй холбоо барина уу, бид Айуда Санхүүжилтийг ядуу болон хэрэгцээтэй хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд байгуулж байна. Холбоо барих: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

novosti [ 139.5.216.174 ]      |     2018 оны 1-р сарын 12 -нд, 15:58 минутанд

ENERGETRI MEDEE MONGOLIIN NUTGAAR HURDNII GALT TEREGNII ZAM DAIRUULJ TAVINA

di jinpin [ 139.5.216.174 ]      |     2018 оны 1-р сарын 12 -нд, 15:57 минутанд

YADUURLAAS UTAA UUSEJ BNA EMZEG BULGIINHNEE DAGUUL HOTRUUGAA TURUULJ GARGAH BODLOGO BARIACH

juulchin [ 139.5.216.174 ]      |     2018 оны 1-р сарын 12 -нд, 15:56 минутанд

TUUHII EDIIN TSEG DAMPUURCH BAINA ENE OND BAIGUULAGDAH ONDOR TEHNOLOGIIN PARKAD HOG HAYGDALIIG DAHIN BOLOVSRUULAH UILDVERIIG TEND BAIGUULAHAD ANHAARAACH

irgen [ 62.167.114.16 ]      |     2018 оны 1-р сарын 12 -нд, 09:52 минутанд

shivshig utaa yariad zuuh piishin haraad zogsoj baigaagii ni ee,,,,ene tor mongoliig utaanaas salgah gej yneheer yarj baigaa bol yg duugui oron suuzjuulah , geriin horoolliin asuudliig shiidej ded bytezee tataj huviin oron suuzjuulah, orchin toirniig ni zegztei tohijuulah, ajliin bairaar hangah heregtei

irgen [ 62.167.114.16 ]      |     2018 оны 1-р сарын 12 -нд, 09:52 минутанд

shivshig utaa yariad zuuh piishin haraad zogsoj baigaagii ni ee,,,,ene tor mongoliig utaanaas salgah gej yneheer yarj baigaa bol yg duugui oron suuzjuulah , geriin horoolliin asuudliig shiidej ded bytezee tataj huviin oron suuzjuulah, orchin toirniig ni zegztei tohijuulah, ajliin bairaar hangah heregtei

зочин [ 202.179.25.144 ]      |     2018 оны 1-р сарын 12 -нд, 07:15 минутанд

МАН-ынхан УИХ-ын Гишүүд Сайд нар Зуухнаас цаашихыг олж харах чадваргүй байнаа гэдэг үнэхээр том Эмэгнэл юмаа, Ийм Улс төрчид Улс орныг аятайхан аваад явчихана гэхэд үнэхээр Итгэхэд хэцүү юмаа, Өнөөх Зуухаа тойроод Баясалдаад зогсож байх юмаа, Гутарч байна дөө

эрка [ 202.179.27.231 ]      |     2018 оны 1-р сарын 12 -нд, 06:12 минутанд

Ирэх сонгуульд утааг уг үндсээр нь арилгана гэж мөрийн хөтөлбөртөй бичих юм байна.Тэгвэл өнөө гэнэн гарууд дахиад шууд гаргана

Go to top of page