Амьдралыг ”амилуулсан” бүсгүй

Монголын загварын ертөнцөд цахиур хагалж явсан топ модель Д.Пүрэвсүрэн сүүлийн жилүүдэд кино урлагт дүрээ мөнхлөх болсон. Тэрбээр Гэр бүлийн хүчирхийллийн тухай өгүүлэх ”Ларьдма” киноныхоо хоёрдугаар анги болох “Амьдрал” киногоо олны хүртээл болгохоор сэтгэл шулуудсан байна.

Тус киноны гол дүрүүдэд жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа нараас гадна жүжигчин С.Болд-Эрдэнэ тогложээ. Харин найруулагчаар нь Ж.Сэнгэдорж найруулагч ажиллажээ. Эмэгтэй хүний тэсвэр тэвчээр, тал нутгийн монгол бүсгүйн дүр төрхийг чадварлаг харуулсан топ моделийнхоо киног тун удахгүй тольдох нь ээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Erka [ 202.21.106.102 ]      |     1-р сарын 25 -нд, 00:39 минутанд

Tanaih medeeleldee on sar odroo tawij bwal sain bna

Go to top of page