Архангайнхан малаа гаднаа тэжээж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 12
Зарим аймагт өвөлжилт хүндэрчээ. Тухайлбал Архангай аймагт мал өвөлжилт нийт нутгийн 60 гаруй хувьд нь хүндэрсэн мэдээтэй байна.Хүндрэлийг давахын тулд малаа өөр аймгийн нутагт оторлох, хотонд нь тэжээх зэрэг арга хэмжээг авч байгаа аж. Малын усан хангамжийн тухайд Хангай, Цахир, Чулуут, Өндөр-Улаан, Хашаат, Өгийнуур сумдын нутгаар сайн бусад сумдын нутгаар дунд зэргийн хангамжтай байгаа аж.

Архангай аймагт он гарсаар эхний 10 хоногт 2-5 удаа цас орж  0,9- 9,1 мм тунадас  унасан байна. Хамгийн их тунадас Батцэнгэл суманд 9,1 мм , Хангай суманд хамгийн бага 0,9 мм тунадас унажээ. Ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Өндөр-Улаан суманд уур амьсгалын дунджийн орчим хур тунадас орсон байна.

Энэ сарын 10-ны өдрийн сумын төвийн ойролцоох хээрийн цасны хэмжилтээр цасны дундаж өндөр нь Хашаат суманд 13 см, Төвшрүүлэх, Хотонт сумдад 10 см бусад сумдын нутгаар цасны дундаж өндөр нь 4-9 см байна гэжээ.
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
koi(41.85.161.167) 2018 оны 01 сарын 13

Анхаарах мэдээлэл !!! Та үнэхээр бухимддаг юм уу !!!!!!!!!!!!!! Төсөлдөө мөнгө, санхүүжилт хэрэгтэй юу? Та өр төлөхийг хүсч байна уу? Банк таны файлыг татгалзсан уу? Асуудлыг шийдэхийн тулд бидэнтэй холбоо барина уу, бид Айуда Санхүүжилтийг ядуу болон хэрэгцээтэй хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд байгуулж байна. Холбоо барих: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0

Индра(202.179.31.3) 2018 оны 01 сарын 12

яаж ч өвөлжилт хүндэрсэн бай хэдэн зуун малыг гаднаа зогсоож тэжээх нь боломжгүй нэг хотон мал өдөрт 10-20 тонн өвс хэрэглэнэ тэгвэл малчдын бэлтгэх боломжтой өвс тэжээлийн дээд хэмжээ 20-30 тонн байдаг төрөөс малчдыг дэмжлээл гэдэг сайн л болж бага зэрэг хямдралтай үнээр өвс зардаг шүүдээ тэрийг нь хотынхон малчдад их зүйл өгчихлөө гэж андуурах юм

0  |  0
Top