М.Энхболд: ”У.Хүрэлсүх намын даргаараа байна биз. Би засгаа авъя” гэсэн гүтгэлэг тараасан байна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 12

УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд:

"Өдөр тутмын “Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “МАН-ынхан нууцаар уулзаж М.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр тохирчээ” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ.

Уг нийтлэлд энэ сарын 9-ний орой УИХ-ын дарга М.Энхболдтой УИХ-ын нэр бүхий 10 гишүүн уулзсан, тэдний хамт зарим хувийн компанийн болон АН-ын төлөөлөл байлцсан, тэд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцруулж Та Ерөнхий сайд болох нь зөв гэж ярилцжээ. УИХ-ын дарга М.Энхболд “Зүтгэе ээ. У.Хүрэлсүх намын даргаараа байна биз. Би засгаа авъя” гэсэн байна хэмээсэн огт үндэслэлгүй, гүтгэлэг тараасан байна.

Юуны өмнө ийм уулзалт болоогүй, тийм асуудал яригдаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Би эвийг хичээдэг. Нэгэн зорилгын төлөө нэгдмэл сэтгэл, эрмэлзлээр зүтгэхийг чухалчилдаг. Би талцлыг дэмждэггүй. Асуудлаа илэн далангүй ярих, зөвшилцөн ойлголцох нь эрүүл саруул сэтгэлгээ мөн гэж үздэг.

Улсынхаа эдийн засгийг илааршуулж, иргэдийнхээ аж амьдралыг өөд татах, тулгамдсан асуудлаа шуурхай шийдвэрлэх Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг цаг алдалгүй, эн тэргүүнд дэмжих бодлогыг Улсын Их Хурлын даргын хувьд, хувь улстөрчийнхөө хувьд тууштай баримталж байна.

Болоогүйг болсон мэтээр, байгаагүйг байсан юм шигээр, олон нийтийг талцуулсан, нийгмийн сэтгэл зүйг үймүүлсэн энэ мэт мэдээлэл тараахгүй байх нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн баримтлах үндсэн зарчим гэж би ойлгодог. Тиймээс хэрээс хэтэрсэн гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл дахин тараахгүй байхыг, чөлөөт хэвлэлийн нийтлэг зарчмаа сахиж ажиллахыг, нягтлаагүй зохиомол мэдээлэл бэлтгэж тараасныхаа төлөө албан ёсоор уучлалт гуйж, залруулга гаргахыг “Зууны мэдээ” сонины редакцид хандан шаардаж байна.

Иймэрхүү хууль ёс зөрчсөн, хувь хүний нэр төрд халдсан мэдээ мэдээлэл дахин гаргах юм бол хуулийн дагуу шийдвэрлүүлэх болно гэдгээ мэдэгдье" гэжээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.77) 2018 оны 01 сарын 14

УБ хотын төлөвлөлтийг замбараагүй болгож газрын наймаагаар гаршиж 60 тэрбумыг зохион байгуулсан хүн тэгж хэлсэн байхыг үгүйсгэхгүй.Олон хүн санал нийлнэ гэдэгт итгэж байна.

0  |  0
M.TSeveennymh(203.91.115.45) 2018 оны 01 сарын 13

Darga ta hezee unen helj bailai dandaal hudal heldeg biz jisheen 60, terbum

0  |  0
Уүуи(84.109.241.24) 2018 оны 01 сарын 12

Энэ хүн хэзээ ч үнэн гэж ярихгүй цайчихсан гар. Монголын ард түмнийг доромжилж л байна л даа. ард түмэн мунхаг байх нь эд нарт хэрэгтэй. Арай ч дэ хувь заяа нь хаашаа болчихсон ард түмэн бэ.

0  |  0
Зочин(59.153.112.73) 2018 оны 01 сарын 12

Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ дээ.Албан тушаалын наймаа захын наймаа шиг болж дээ.

0  |  0
МАНгар(202.179.31.37) 2018 оны 01 сарын 12

Хаха бас л гутгэлэг гэхдээ л унэний ор байгаа

0  |  0
Undui(172.58.40.88) 2018 оны 01 сарын 12

Sunduinhaa araas ogysorbol taarna. Ichij amidar.

0  |  0
зочин(202.179.25.144) 2018 оны 01 сарын 12

МЭнхболдтой холбоотой ямар нэг асуудал гарвал тэр нь Эвлүүлэг болчихоно эсвэл Гүтгэлэг болоод хувирчихана Тэр нь тэгээд данадаа МАН-ын дотроос гаргадаг шүү дээ, Ингээд бодохоор Үнэний хувьтай ч юм шиг

0  |  0
ИТГЭГЧ(202.179.27.231) 2018 оны 01 сарын 12

ХУДЛААЧ ГЭСЭН ҮНЭН БАЙХАА

0  |  0
Эвлүүлэг(202.72.245.207) 2018 оны 01 сарын 12

ДАХИАД Л ЭВЛҮҮЛЭГ

0  |  0
Top