С.Амарсайханд талархъя

2018 оны 01 сарын 12

 НИТХ-ын дарга С.Амарсайханд нийслэлчүүд баяр хүргэж, ажлыг нь дэмжих хэрэгтэй болж байна. Учир нь тэрбээр “100 айл” болон нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа барилгын материалын зах, дэлгүүрүүдийг нүүлгэн шилжүүлэх НИТХ-ын тогтоол үйлдээд Засаг даргаа шахаж ажиллана гэдгээ эрсхэн мэдэгдэв. Энэ тухайд үе үеийн НИТХ, Засаг дарга нар шийдвэр, захирамж гаргаж байсан ч дорвитой ажил болгосон нь үгүй юм. Тэгэхээр залуухан дарга тогтоол үйлдэж, энэ эрчээрээ захуудыг нийслэлээс гаргах нь ойлгомжтой болж байна.

Хамгийн наад захын жишээ гэвэл Э.Бат-Үүл нар “Ганнам” дүүрэг гэх мэт тэнгэрийн зүйл ярьсаар байгаад суудлаасаа буусан. Уг нь тэнгэрийн зүйл ярьж байхаараа алба залгуулах хугацаандаа бодит ажил хийгээд явах нь хамгийн үнэт зүйл байдаг гэдгийг ойлгох байж. Тодотгож хэлбэл, эгэл хэрнээ түүхэн үйлс бүтээсэн хүн ард түмний сэтгэлд үргэлж ойр үлддэгт хамаг учир бий. Түүнээс ашиг тусаар бага алтан цамхаг босгоод ч дурдагдахгүй өнгөрөх нь олонтаа. М.Энхболдыг хотын дарга байхдаа газрын наймаа хийсээр өнгөрүүлсэн гэх мэтээр зүхэж л байдаг. Хийсэн ч биз, үгүй ч биз. Тэгвэл М.Энхболд хотын дарга байхдаа захирамж гаргаж, “Цайз”-д үйл ажиллагаа явуулж байсан түүхий эдийн захыг “Эмээлт”-рүү нүүлгэсэн гавьяатай л хүн. Түүнээс бус “Цайз” захын орчим ямар байсныг тэр үеийн оршин суугчдын ой санамжид хэзээ ч арилахааргүй хог новш, үнэртэйгээ үлдсэн гэдэгт эргэлзэх хэрэггүй. Төрийн бодлогоор дахин төлөвлөлт, оронсууцжуулах ажил явдгаараа л явна. Төсөв хөрөнгөнийхөө хэрээр л урагшилж ахих байх. Түүнээс цаасан дээр тоо тавьж сайхан зураг зураад хот босгочихгүй. Хамгийн наад зах нь нийслэлд тулгамдаад байгаа энэ эмх замбараагүй худалдаа үйлчилгээний газруудаа цэгцлэх нь юу юунаас чухал.

Мөнхүү урьд өмнө эхлүүлээд орхисон автомашины захуудыг “22-ын товчоо”-руу нүүлгэн шилжүүлэх ажил хэтэрхий удааширалтай байсныг түргэнд нь орууллаа гээд С.Амарсайханд талархах зүйл олон бий. Төмөр зам дахь “1000 автомашины худалдаа”-ны газрынхан эзэмшил ярьж нүүхгүй гүрийсээр байсан. Харин зоримог шийдвэр гарсны үр дүнд нүүлгэн шилжүүлж чадлаа. Тус газрынхан “цагдаагийн хүч хэрэглэх нь”, “газар булаах нь” гэх зэргээр мэдээлэл тараагаад амжсан. Төрөөс гаргасан захирамж шийдвэр бол хууль.

Барилгын материалын зах, дэлгүүрүүд, автомашин худалдаалах захуудыг нүүлгэснээр нийслэлийн агаар орчин, хөрсний бохирдолд эрс өөрчлөлт гарна. Хамгийн наад зах нь түгжрэл сааруулах нэгэн үндэс болно биз дээ. Замаа давхарлах, метротой болох үлгэр ярьж сууснаас гар дор гүйцэтгэж болох энэ мэт ажлаасаа эхлүүлэх хэрэгтэй. Сүүлийн хэдэн жилд манай эдийн засаг зам давхарлах нь бүү хэл байгаа уулзвар замаа засч чадахгүйд хүрсэн. Метротой болох байтугай шугамын автобусаа шинэчилж чадахгүй сууж байна. Ингэхээр хаа хаанаа тэнгэрийн зүйл ярихаа багасгаад өөрт байгаа нөхцөл боломжидоо тулгуурлан ажиллахад болохгүй зүйл алга гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Энд С.Амарсайханд талархахаас илүүтэй орон нутгийн хэмжээнд ямар боломж нөхцөл байна, түүндээ түшиглэсэн бодлого боловсруулж, шахаж ажиллахыг л сануулаад байгаа хэрэг. Түүнээс бус сонгууль болохоор метроны зурагтай цаас бариад айлаар хэсээд байж болохгүй. Өндөр өндөр барилга, өргөн гудамж, ногоон байгууламжийн өнгөт зураг үзүүлэн санал гуйгаад явах нь бүр ч утгагүй. Эдийн засгийн хямрал урт удаан хугацаанд үргэлжлэхгүй гэдэгт найдая. Хямрал арилгана гэж эрх баригчдадаа найддаггүй юм гэхэд манай уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр тэнгэрт гарах өдөр ирнэ гэдэгт найдах нь ч илүү чухал байж магад. Тэр цагт л метро, өргөн гудамж, өндөр байшингаа ярих хэрэгтэй. Түүнээс өмнө элгээрээ хэвтсэн эдийн засагтай улс орны эрхтэн дархтан тэнгэрийн зүүд ярих нь ямагт худлаа сонсогдоно гэдгийг хаа хаанаа сануулсаар. Утааны тухайд ч 20 гаруй жил тэнгэрийн зүүд ярьж, газарт буусан бизнес хийсээр ирсэн. Зүүд ярилаа гээд утаа улам л нэмэгдсэн үү гэхээс багасаагүйг бид харж л байна. Харин энэ жилээс арай өөр өөр шийдэл ярьж байгаад иргэд талархалтай сууна.

Цаашид Оюутны хотхоныг нүүлгэн шилжүүлнэ гэсэн төслийг ч зоригтойхон хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрвээ энэ мэт асуудлаа шийдэж чадвал түгжрэл ч ярихын хэрэггүй, утаа ч багасна гээд олон талд эерэг үр дүн гарна. Оюутны хотхоныг нүүлгэн шилжүүлэхэд тодорхой зардал гарах ч манай төсөвт ямар ч дарамтгүй гэж мэргэжлийн багийнхан үндэслэл гаргаж тавьсан. Гагцхүү үүнд зориг дутаж байгаа юм. Төрөөс боловсруулсан баримт бичиг, түүний бодлого явдгаараа явна. Харин орон нутгийн өөрийн төсөвт өртөгт багтаагаад шийдчих олон асуудал эзнээ хүлээж байгааг туршлагатай мэргэжилтнүүд өгүүлсээр. Тэгэхээр НИТХ-ын дарга С.Амарсайханд талархая.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 42 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зөв(66.181.161.39) 2018 оны 01 сарын 22

Хархорин захыг бас нүүлгэ ээ. Баруунаас ирэх зам Хархорин захаас болж бөглөрч байна.

0  |  0
bold(202.179.27.102) 2018 оны 01 сарын 22

zuv demjij bn

0  |  0
Zochin(66.181.176.152) 2018 оны 01 сарын 22

Olon hvnii amidral bdgiimda tsaana ni ingesneer 1920 oni songuulid noloolno shv de vvniig AN iinhan bayrlan demjih ni todorhoi...

0  |  0
Зочин(202.9.42.233) 2018 оны 01 сарын 13

Алийн болгон яах нь мэдэгдэхгуй популист алхам хийж цаг ногцоох вэ Зоригтой шийдэмгий алхам унэхээр хэрэгтэй байна аа

0  |  0
Зочин(202.9.42.233) 2018 оны 01 сарын 13

Техникийн бух захууд,барилгын,томрийн бугдийг хотын гадна байршуулах нь нийт иргэдээ бодсон шийдвэр шуу Тэнд ажилдаг хумуус ажлын байр нь холдоно гээд хундрэл байгаа ч гэсэн олонхийн эрх ашиг гэдгийг ойлгоцгоое

0  |  0
зочин(202.21.106.130) 2018 оны 01 сарын 13

зөв шүү нэг ч гэсэн бодит зүйл хийсэнд нь баяр хүргье

0  |  0
Zochin(27.123.212.138) 2018 оны 01 сарын 13

100 ailiin nuulgehiig demjij bn, ene naimaachidiig geed hooh heregtei tatvar toldoggui, ntr muulaad bdag,yag ard tald n tureeslegch n dandaa iuh gishuud bdiin shde , odkon geed delguur oyunhoroliinh, bugd l tomchuudiinh shde, naimaachid languuniin tureesleed ereenees baraa zeelj avchiraad joohon ashig harj l zarj bgaa., nogoo tomchuud n tureesiin bairuudiin hooson bolguulaad 100 ailiig nulgeh boluu doo., ternees humuus nuuya, goy languutai bolii., orgojii telii gsn bodoltoi humuus zondoo l bn.,

0  |  0
Би(139.5.217.244) 2018 оны 01 сарын 13

Нүүлгэсний чинь дараа л баяр хүргэе. Эхлээд нүүлгээтэх. Цаасан дээрх тогтоол хэн ч гаргаж чадна

0  |  0
zocnin (68.145.61.75) 2018 оны 01 сарын 13

yasan moson hy shig tsaraitai yum be

0  |  0
huyag(202.9.40.165) 2018 оны 01 сарын 13

demjij bn da huree, 100 ailig nuulgeerei

0  |  0
Цэцэг(66.181.191.33) 2018 оны 01 сарын 13

Тулээ нуурсний захыг бас нуулгэх хэрэгтэй бна.,Ер нь бух захаа хотоос гаргах хрэгтэй.Газар дээр нь байшин барих хрэгтй дээ

0  |  0
koi(41.85.161.167) 2018 оны 01 сарын 13

Анхаарах мэдээлэл !!! Та үнэхээр бухимддаг юм уу !!!!!!!!!!!!!! Төсөлдөө мөнгө, санхүүжилт хэрэгтэй юу? Та өр төлөхийг хүсч байна уу? Банк таны файлыг татгалзсан уу? Асуудлыг шийдэхийн тулд бидэнтэй холбоо барина уу, бид Айуда Санхүүжилтийг ядуу болон хэрэгцээтэй хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд байгуулж байна. Холбоо барих: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
УБ-ын уугуул (103.26.194.228) 2018 оны 01 сарын 12

Үнэхээр баяр хүргэе. Одоо тэр 3;4р хорооллын гадаа хүнс бараа зардаг хүмүүсийг дараагийн ээлжинд болиулах хэрэгтэй шүү Хэдийгээр хүний амьдрал боловч тэр хавийн хөрсний бохирдол үнэхээр муухай, хотын өнгө үзэмжний талаар нь бол ярих ч юм биш

0  |  0
Irgen(150.129.140.207) 2018 оны 01 сарын 12

Tur zasag gej baigaa bol nuuree xaruulax yostoi. Xeden xuviin xevshliinxnii xarmaanaas garch chadaxgui bol tur bariltsaad xereggui. Amarsaixan Zasag darga baival iluu toxirno.

0  |  0
Xvv (202.9.40.229) 2018 оны 01 сарын 12

Batvvliig muulj bolohgvi shvv ih yum hiisen shvv umnuh hotiin darga nariig muulah yu ch bhgvi hiisen yum bhgvi yum chin

0  |  0
Х(66.181.178.233) 2018 оны 01 сарын 12

Зөв

0  |  0
ме(103.48.206.237) 2018 оны 01 сарын 12

юу ч гэж улиад Батүүлийг гүйцэх ажил хийх хүн байхгүй, Батүүлд алдаа бсан бх, гэхдээ тэр хүний өнгөн дээр хот маань жавхаажиж бсан юм шүү

0  |  0
Kkk(66.181.161.11) 2018 оны 01 сарын 12

100 ail bol tamiin zam biznesuud ni ashigtai l bhla irgeded bol tam medeej irgedee demjij iim shiidver zorigtoi gargaj bga bhlda nuguu orkuud ni uhlee hatlaa l gh bhda harj l baihaas

0  |  0
Zochin(139.5.216.194) 2018 оны 01 сарын 12

32 57 autobusnii buudliin zasbariin gazruudiin vil ajillagaag zogsoohgui bl osol gargarghaar mashin bairluulj zamiin hudulguun haagaad buudal der mashinuudaa tabiad bnaa

0  |  0
зочин (202.9.43.177) 2018 оны 01 сарын 12

Өөрийгөө магтуулахдаа заавал Бат-Үүлийг муулуулдаг нь ямар учиртай юм бол?

0  |  0
Иргэн(202.21.106.117) 2018 оны 01 сарын 12

Хийж чадвал сайхан санаанууд байна. Хотын А бүсийн гол гудамж болох Их тойрууг тойрсон машин засварын газруудыг цэгцлэх хэрэгтэй гаднаа машинаа тавьж чадахгүй байна

0  |  0
O. Nyamsuren(202.9.43.67) 2018 оны 01 сарын 12

Zasvariin gazruud tomoohon suljee delguuruudiig bas gargah heregtei

0  |  0
O.Nyamsuren(202.9.43.67) 2018 оны 01 сарын 12

Mash zov shiidveriig zorigtoi gargalaa. Zovhin tovdoo l tovlorood bgaa bolohoos gadagsh ni gargah ni zov, Nalaih ru zarim zahiig nuulgehed bolohgui geh gazargui. Ded butets hogjson, Niislel hottoi oirhon. Barilgiin zah, Ogoomor, Shar hadni mashini zah, Mobi, Skatel, Nomin geed l gsdagsh gargah baiguullaga, surguuli, huviin kompaniud olon baina. Zorigloj hiihed irged bidnii demjleg heregtei baih. Tani ajild amjilt husie

0  |  0
Zochin(103.229.121.253) 2018 оны 01 сарын 12

Ajlaa hiij chadval talarhii. Odoo hard baiya.

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 01 сарын 12

moskva-iin dargiin jisheeg av, 90 --eed onoos byr hot shig bolgoson hamag umiig haaj booson byh huuli bus, hotiig gutaasan byh umaa alban hycheer buulgaj yneheer ataarhmaar tohijuulj bainaa

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 01 сарын 12

ingeed zahaas ni barj avaad hiih estoi, tyryychiin darga nar hudlaa yarihaaas oor um baihgui baisan

0  |  0
захууд(139.5.219.112) 2018 оны 01 сарын 12

захууд ер нь хөдөөнийхөнд л хэрэгтэй... хөдөө рүү нь нүүлгэ

0  |  0
100-айл(150.129.141.17) 2018 оны 01 сарын 12

Маш зөв..Барилгын материал зардаг лангуунуудыг бас нүүлгэ.Баахан түрээсийн байр бариад бүгд түүн дотор шигдчихсэн.Бөөн түгжээ естой муухай газар

0  |  0
Оюунмаа(27.123.214.115) 2018 оны 01 сарын 12

Үүнээс гадна энэ олон авто засварын газрууд,мөн хоёрдогч түүхий эд авах цэгүүд болон нүүрс түлээ борлуулдаг цэгүүдийг эмх цэгцэнд нь оруулаасай.хаа сайгүй алхам тутамд ийм газрууд.үнэхээр хотын агаар орчин хөрсийг бохирдуулж байгаа газрууд гэдгийг иргэд бүгд хүлээн зөвшөөрөх биз

0  |  0
Амжилт(43.242.243.134) 2018 оны 01 сарын 12

100 айл орчимд зев телевлелт хийгээсэй! Явган хун явах зам, хегшид хуухдууд амбарчик нарлах талбайтай, уужуу тайвуун гудамжтай, гэрэл гэгээтэй байлгаасай! Элдэв лобби оруулалгуй зев зохион байгуулалт телевлелттэй барилга байгууламжтай болгоорой! Амарсайханд ажлын Амжилт хусье! Зев сэтгэлийн узуурт шар тос...

0  |  0
Зочин(59.153.112.73) 2018 оны 01 сарын 12

Хот төлөвлөлт хэтэрхий замбараагүй байгааг анхаарна уу.100 айл тэр чигээрээ хотын төлөвлөлтөнд орсон.Тэр чигээрээ орон сууцны хороолол барих юм байна лээ.Газрыг чөлөөлөх нь зөв өө.Олон хүн орон сууцанд орох тусам утаа багасна

0  |  0
ok(103.57.95.154) 2018 оны 01 сарын 12

uul n bieledeg. bol. olon hunii erh. ashigt. niitsej. bna. haudlaa. baihaa

0  |  0
РОЗА (103.10.22.40) 2018 оны 01 сарын 12

АМАРСАЙХАН ДАРГА ИХ ЗӨВ ШИЙДВЭРҮҮД ГАРГААД БАЙГАА ШҮҮ ДЭЭ ЯЛАНГУЯА ИРГЭДИЙН ОЛОН ЖИЛ ХӨӨЦӨЛДӨӨД БАРАХГҮЙ БАШИЙЙГАА ГАЗРЫН ГЭРЧИЛГЭЭ ЭЗЭМШИХ ХҮСЭЛТ МӨН ГАЗРЫН АЛБАНЫХАНЫ ЧИРЭГДҮҮЛДЭГ ХҮНД СУРТАЛ ЗЭРГИЙГ ДОРВИТОЙ ШИЙДВЭРЛЭЖ ӨГНӨ ГЭСЭНД ИРГЭН БИ ТАЛАРХАЖ БАЙГАА БА ХЭЛЭЛЦҮҮЛЭГИЙН ХУРАЛД ОЧНО ГЭЖ БОДОЖ БАЙГАА

0  |  0
caak(66.181.176.212) 2018 оны 01 сарын 12

serehgui bol saihan zuud bna

0  |  0
зочин(122.201.31.93) 2018 оны 01 сарын 12

100-н айлыг нүүлгэнэ гэдгийг дэмжиж бна ажил болгоорой

0  |  0
зочин(202.179.25.144) 2018 оны 01 сарын 12

Дэмжиж байна өө, Гэхдээ Нарантуулыг үлдээж үзээрэй дээ, Ард иргэд Хөдөөнийхөн гээд данадаа л Эгэл жирийн Иргэдийн Бараагаа бөөндөж авдаг тэндээс Ажил албаа залгуулж хоолтойгоо залгадаг өчнөөн Иргэд байдаг юм шүү дээ Хэт туйлширахгүй л байгаасаа л гэж бодож байна

0  |  0
Амар(202.9.43.22) 2018 оны 01 сарын 12

Тэгье

0  |  0
Top