АУЗ Б.Лхагвасүрэн яг одоо хагалгаанд орж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 13

Төрийн хошой шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн яг одоо Солонгос улсад ходоодны хүнд хагалгаа хийлгэж байна. Түүний хагалгаа амжилттай болж, ард олонтойгоо ирэх өдөр хоногуудыг аз жаргалаар дүүрэн үднэ гэдэгт Монголын мянга мянган уншигч, зохиолч, яруу найрагч нөхөд, дүү нар нь болон гэр бүл үр хүүхэд ач зээ нар нь итгэн хүлээж буй. Эрүүл энхийн Манал бурхан өршөөл ивгээлийн мутраа сунган адислаж, Монголын уран зохиолын их талбар дахь бүтээлийн цагаан өргөөндөө заларч, яруу найргаар ард түмнээ гэрэлтүүлж, гэгээрүүлэх үйлсийн сэнтийд ахин заларна гэж итгэнэм.

Л.Зул

www.zindaa.mn


Top