Татварын нэмэгдэлийг эсэргүүцэн жагслаа

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 12

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос долоон төрлийн татвар нэмэх тухай болон Нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн зэрэг шийдвэрийг эсэргүүцэж, Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж байна.

Уг жагсаалд 3000 орчим хүн оролцож “Тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн чимээгүй аллагаа зогсоо”, “Зээлийн дарамт+тэтгэврийн дарамт=Ядуурал”, “Тэтгэврийн насны нэмэгдлийг эсэргүүцэж байна” гэх мэт уриа лоозон барьжээ.

Энэ үеэр  МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "2018 оны нэгдүгээр сард хийсэн хэлэлцээрээр татварын асуудлыг Засгийн газар УИХ-ын түвшинд эргэж харж, тодорхой зөв зүйтэй, оновчтой шийдвэр болгож гаргая гэдэг тохиролцоонд бид хүрсэн. Гэвч тохиролцоо, хэлэлцээрийн шийдвэр үр дүнд хүрэхгүй байгаа учраас эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулж байна" гэлээ.

“Оюутолгой” компанийн Мэдээлэл технологийн хэлтсийн аналист Ж.Очбаяр “Би компанидаа зургаан жил ажиллаж байна. Бидний ажиллах орчин маш хүнд.1.5 сая төгрөгөөс дээш цалинтай уурхайчид өөрсдийнхөө эрүүл мэнд, амьдрал гээд бүх зүйлээ золиослон байж авч байгаа бидний хөдөлмөрийн хөлс учраас татварт илүү мөнгө төлөхийг хүсэхгүй байна. Улс төрийн удирдлагууд өөрсдийнхөө зардлыг танаж чадсан юм уу. Эдийн засгаа сэргээх бүх аргуудаа ашигласан юм уу гэж төр засгийн удирдлагуудаас уурхайчид асууж байна. Татвар нэмэх гэж байгаа бол биднээс асуух ёстой. Гэтэл биднээс юу ч асуугаагүй, ярилцаагүй.  Хамаг буруугаа ОУВС руу чихэж байна. Би сонгуулиар ОУВС-г сонгоогүй. Миний асуудлыг шийдэж өгнө гэж 76 гишүүний нэгийг нь сонгосон. Яагаад хариуцлагаасаа зугтаагаад байгаа юм” гэв .

Улаанбаатар төмөр замын 6-р ангийн Г.Самдан “Засгийн газар ард түмнээ бодож байж шийдвэр гаргамаар байна. Цагаа олооогүй татварын нэмэгдэл нь улам ядуурлыг бий болгож байна. Хүнд нөхцөлд өдөр шөнөгүй явж байгаа бидний олсон мөнгөөс татвар авчихвал бид нар яаж амьдрах юм вэ”гэлээ.

Иргэн Г.Энхтайван “Манай хүргэчүүд уул уурхайгаар ажил амьдралаа залгуулж явдаг. Тэгэхэд татварыг нэмсэн нь маш буруу зүйл. Би гэртээ цайгаа уугаад сууж байх хөгшин хүн гэтэл тайван сууж чадахгүй жагсаалд нэгдэхээр ирлээ. Би МАХН-ын гишүүн байсан хүн. Өндөрлөгт гарахад нь эвж өгч байхад эргээд бидний тэтгэврийг насыг нэмж дарамталж болохгүй. Тэтгэврийн мөнгө бид нарын амьдралд хүрэлцэхгүй байна. Амралт сувилалд явж чадахгүй хүүхдүүдээсээ байр, хоолны мөнгө авч байна. 250 мянга та нарын нэг удаагийн хоолонд орох мөнгө л байх л даа. Эргээд энэ шийдвэрээ харах хэрэгтэй” гэв.

Түүнчлэн зөвхөн жагсаал цуглаан зохион байгуулаад дуусахгүй, эсэргүүцлийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд байна.


Б.Алтанчимэг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
koi(41.85.161.167) 2018 оны 01 сарын 13

Анхаарах мэдээлэл !!! Та үнэхээр бухимддаг юм уу !!!!!!!!!!!!!! Төсөлдөө мөнгө, санхүүжилт хэрэгтэй юу? Та өр төлөхийг хүсч байна уу? Банк таны файлыг татгалзсан уу? Асуудлыг шийдэхийн тулд бидэнтэй холбоо барина уу, бид Айуда Санхүүжилтийг ядуу болон хэрэгцээтэй хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд байгуулж байна. Холбоо барих: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
Зочин(202.179.27.232) 2018 оны 01 сарын 12

Иргэдээ эруул аюулгуй амар тайван элбэг хангалуун амьдрах боломжоор хангасны дараа л тэтгэврийн нас нэмэх асуудлаа ярина биз Одоо Харин цаг нь биш Агаар, Ус,Хорс,Хунс гээд эруул аюулгуй юм нэг ч алга дээр нь иргэдийнхээ ходолморлоод2 насаараа зутгээд авдаг орлогыг харчих ийм бхад эцэст нь энэ сунгасан сунжирсан олон жилийн ард хэн улдэж нийгэмд толсон шимтгэлийнхээ хариуг хуртэхэвдээ хэр удаан хуртэх бол???!!!

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 01 сарын 12

tatvar , tetgeveriin nas nemsen chimeegui allagaa zogsoo !!!!!! hedhen ard tymen chin uheed duusch baina, aluurchidaa

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 01 сарын 12

tatvar , tetgeveriin nas nemsen chimeegui allagaa zogsoo !!!!!! hedhen ard tymen chin uheed duusch baina, aluurchidaa

0  |  0
Top