Цагаачдаа ЦАГААТГАЯ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 12

Бусдын газар амь зууж яваа хүнийг юуны учир цагаач гэж нэрлэх болсныг мэдэхгүй. Гэхдээ хүний газар цагаан, цайлган сэтгэлтэй байж, хэл, хөлөө олох ухааныг дагадаг байснаасаа болж ингэж нэрлэгдсэн байхыг үгүйсгэх аргагүй. Цагаан гэдэг өнгө язгуураасаа муу утга илэрхийлж байсан түүхгүй. Гэтэл сүүлийн үед эх орондоо бууриа сахиж үлдсэн хоёр сая гаруйхан монголчууд харьд яваа нэгнээ муу хэлэх нь хэрээс хэтэрчээ. Үүнийг яг одоо бидний туулж өнгөрүүлж буй “цөвүүн цагийн гаж үзэгдэл” гэж хүлээж авах нь зохистой юм.

Цагаач монголчууд хаа байгаа газраа зодоон цохион үүсгэж эх орныхоо нэр хүндийг унагадаг гэсэн үзлийг гээх цаг болжээ. Алийн болгон үндэстнээ муулах вэ.  Нутгийн оршин суугч буурайн амь насыг аврахаар тэмцэж байгаад харамсалтайгаар амиа алдсан зоригт эгч дүүсийн явдал бидэнд нэгийг санууллаа. Монголчууд ер нь хаана ч, яаж ч ядарч явсан хүний төлөө гэсэн сэтгэлээ алддаггүй нандин чанартай хүмүүс юм байна.

Монголчууд хаана ч явсан аварна, тусална. Бүр өөрийнхөө амийг эрсдэлд оруулаад ч хамаагүй бусдын төлөө зүтгэнэ. Хамт ажилладаг нөхрөө тэнгэр баганадсан барилгаас доош унахад самбаачлан барьж авч, хавиргаа арматурын төмөрт цоо хатгуулсан ч атгасан гараа тавиагүй зоригт эр монгол байлаа. Гал усны гашуун зовлонгоос дөрвөн ч хүнийг гэтэлгэж, ус уух хувь заяаг бэлэглэсэн шижигнэсэн залуус бас л монгол байв. Зогсолтгүй цутган орох бороондүүс үл халширч, хөршийн эмээгээ аврахаар ханцуй шамласан, эцэст нь сайхан сэтгэлээсээ болж амиа харамсалтайгаар алдсан эгч, дүүс бас л монгол байсан юм. Харгис нөхөртөө зодуулж байсан танилаа хамгаалах гээд бусдын гарт үрэгдсэн монгол бүсгүй Д.Ганцэцэг мөн л хүнлэг сэтгэлээ бусдад мэдрүүлсээр одсон бус уу. Иймэрхүү жишээ тоочоод байвал олон.

Зөвхөн Солонгост гэлтгүй барууны ертөнц ч монголчуудын хүнлэг сэтгэл, эр зоригийг нэг бус удаа бахдаж байсан юм. Герман улсад цагаанаар сууж байсан монгол залуус дээрэмчнийг барьжээ. Хөөрхий ядарсан эмгэнийг нэгэн балмад этгээд гэгээн цагаан өдрөөр дээрэмдээд зугтаасан байна. Мөн л төрөлх совиндоо хөтлөгдсөн монгол залуус дээрэмчнийг хөөн барьж аваад цагдаад тушаажээ.  Америкийн жирийн иргэд галт зэвсэг хараад ухаан алддаг. Гэтэл дэлгүүрээс хүнсээ цуглуулж явсан монгол залуус кассыг дээрэмдэж байсан галт зэвсэгтэй гэмт этгээдүүдтэй улаан гараараа тулж, тулаад зогсохгүй ялж, телевизийн дэлгэцээр “Чингисийн Монголын залуус” гэж цоллуулан алдаршиж байв.  

Ядарсан нэгнийг өрөвдөх, туслах нандин чанар бүх монгол хүний дотор бий. Танд ч энэ нандин чанар байгаа. Ямар ч монгол хүн дээр дурдагдсан залуусын оронд байсан бол өөрөөр хийхгүйсэн биз ээ. Эдийн засгийн доройтол, ядуурал монгол хүний сэтгэлийн галыг бөхөөгөөгүй, нандин чанарыг арилгаж чадаагүй байгаа шүү гэдгийг сануулж өгсөн элэг нэгтнүүдээрээ бахархая. Тэднээсээ урам зориг авч ирээдүйгээ өөдрөгөөр харцгаая. Хийж бүтээе, сайхан амьдаръя. Бид тийм эрхтэй, тэнгэрлэг ард түмэн.       

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
koi(41.85.161.167) 2018 оны 01 сарын 13

Анхаарах мэдээлэл !!! Та үнэхээр бухимддаг юм уу !!!!!!!!!!!!!! Төсөлдөө мөнгө, санхүүжилт хэрэгтэй юу? Та өр төлөхийг хүсч байна уу? Банк таны файлыг татгалзсан уу? Асуудлыг шийдэхийн тулд бидэнтэй холбоо барина уу, бид Айуда Санхүүжилтийг ядуу болон хэрэгцээтэй хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд байгуулж байна. Холбоо барих: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
зочин(103.229.120.154) 2018 оны 01 сарын 12

Хурцтайгаа нийлээд солонгоё руугаа тонилж үз ,,,,,,хурц болд гуай нутаг нэгтнээ хөнөөсөн алчуурчин тэнэг монголчуудыг бүү өөгшүүл новшоо,,,,,,,,,

0  |  0
X(202.179.24.202) 2018 оны 01 сарын 12

BAYAN ULGIIN HUJAANUUDIG ZAILUULAA

0  |  0
зочин (103.26.193.54) 2018 оны 01 сарын 12

Тийм шүү. Аливаа юмыг бараан талаас нь харж, туйлширдаг зангаа өөрчлөх болсон байна.

0  |  0
zochin(116.44.154.116) 2018 оны 01 сарын 12

Hurtsbold chamd Bayrllaa

0  |  0
X(162.105.113.6) 2018 оны 01 сарын 12

Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэдэг байсан цаг өнгөрчээ...

0  |  0
Иргэн(213.55.176.234) 2018 оны 01 сарын 12

Маш их таалагдлаа. Гэхдээ эдгээр зоригтой залуусаа зураг хөрөгтэй нь ярилцлагатай нь тавьбал залуусын хүмүүжилд маш хэрэгтэй, баярлалаа

0  |  0
Үнэн(78.250.68.198) 2018 оны 01 сарын 12

Ард түмнээ сайхан амьдруулж чадахгүй байж хамаг байгалийн баялгийг нь луйвардаж авч баяжсан хэсэг бүлэг нөхдүүдээс болж аргагүй эрхэнд гадагш явж байгаа шүүдээ.Цөөхөн хэдэн монголчуудынхаа аз жаргалыг хулгаалж амьдарч байгаа төр засаг баячуудаас болж ингэж амьдарч явааг энэ томчууд хэзээч ойлгохгүйл дээ харамсамаар өрөвдмөөр

0  |  0
zz(78.250.149.164) 2018 оны 01 сарын 12

bi l lav itgehgui

0  |  0
.(212.253.228.239) 2018 оны 01 сарын 12

Харамсалтай сайнаас нь саар нь л илүү болох юм,дуулдах юм байна шүү дээ.уг нь бол яалт ч үгүй зоригтой,гүргэр хүмүүс л дээ манайхан

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 01 сарын 12

gadnii ornuudad hulgai hiij , arhi uuj bie biedee gai uchruulj eh ornii ner , mongolchuudiig gutaaj baidag ni ynen shdee, ternees bish mongolchuud mini yneheer baharhmaar hymyys shyy….hamgiin gol ni yaj ch yadarsan gemt hereg hiihgui l baih heregtei baina

0  |  0
Mongol(213.162.73.29) 2018 оны 01 сарын 12

Bidnii ene saihan hun chanariig ardchilal gej huzdag ardchilaliin ner barisan heseg hulgaich an man nam geh buleglesen hulgaich nar hori garan jil bidnees salgah gej orildoorildog bsina bid buzar hulgaich Bug bolson iljigdorj baabar gonchigdorj bayar batuul saihanbileg badamjunai av batbold m enhbold battulga dorligjav h battulga lu bold d erdenebat gesen hujaa hunhuuz hulgaich zusarch hoshnogo doloogch shidsen aluurchidaas er zorig hun chanar mongol huniihee Daichin Eremgii temzegch chanariinhaa hucheer salah zag bolson saihan ARD tumend uls gering min samarsan hulgaich nart uhel,.!!!

0  |  0
Top