Өөрсдийнхөө төлөө үзэл бодлоо илэрхийлэхээ больжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 12

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд болон тэднийг дэмжигч иргэд жагсаал зохион байгуулсан юм. Учир нь маргааш  монголчуудын хувьд шинэ Үндсэн хуулиа баталсны 26 жилийн ойн түүхэн өдөр тохиох юм. Энэхүү өдрийг угтуулан иргэд, зарим Төрийн бус байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэж байгаа аж. Цугларсан иргэд шүгэлтэй байсан бөгөөд шүгэл үлээх нь төрийн эрх баригчдыг эсэргүүцэж байгаагийн нэг илрэл болдог, бид сайн дураараа өөрсдийнхөө ирээдүйн төлөө жагсаалд оролцож байна гэв. Жагсаалын зорилго нь Үндсэн хуулийг хэрэгжүүлэх, хүн бүрт хууль эрх тэгш үйлчлэх хэрэгтэйг Засгийн газар болон эрх мэдэлтнүүдэд сануулахаар цугласан байна. Ингээд жагсаал зохион байгуулагч Б.Батдэлгэр болон жагсаалд оролцогчдын байр суурийг сонирхлоо.

Б.Батдэлгэр:Жагсаалаас ямар нэг үр дүн хүлээхгүй

-Таны зохион байгуулж байгаа жагсаалын гол зорилго нь юу вэ?

-Үндсэн хуулийн долдугаар зүйлд “сурч боловсрох эрхтэй” гэж заасан байгаа. Гэтэл энэ эрхээ эдлэх боломж хомс. Яагаад гэвэл нэг ангид 60-70 хүүхэд гурван ээлжээр хичээллэхээс эхлээд хүний эрхийн 18 зүйл заалт зөрчигдөж байгаа юм. Одоо татварын нэмэгдэл гээд яриад байна. Нийслэл хотын албан татварт согтууруулах ундаанаас татвар  авна гэж заасан байдаг. Гэтэл хүүхдийн шампанскаас хүртэл татвар авдаг. Мөн Улаанбаатар хотын удирдлага, төрийн албан хаагчид эдгээр эрхүүдийг зөрчиж байна гэдгийг анхааруулах нь өнөөдрийн жагсаалын гол зорилго юм.

-Орхон аймагт өнгөрсөн баасан гарагт татвар болоод бусад зүйлсийг эсэргүүцсэн шүгэлтэй тайван жагсаал болж өнгөрсөн үүнтэй холбоотой юу?

-Манай энэ жагсаалын хувьд Орхон аймагт болсон жагсаалтай холбоогүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлд “иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй” гэж заасан байдаг. Тэгэхээр би эрхээ эдэлж энэ жагсаал цуглааныг зохион байгууллаа. Жишээ нь, өнөөдөр долоон төрлийн татвар нэмэгдсэн. Үүнээс гадна нийслэл хотын хэмжээнд тусгайлсан татвар гэж бий бөгөөд Нийслэлийн татварын газар гэж байдаг. Энэ байгууллага нь иргэдээс маш их татвар авдаг нь иргэдэд нэмэлт дарамт болдог. 

-Энэхүү жагсаал цуглаанд хэдэн ТББ, хичнээн хүмүүс оролцож байна вэ?

-Албан ёсны жагсаал цуглаан хийх журмын дагуу дүүргийн Засаг даргад бүртгүүлсэн байгаа. Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудаас 30 орчим нь лав оролцоно. Үүнээс гадна дэмжигч иргэд хэд ирэхийг одоогоор сайн мэдэхгүй байна.

-Энэ жагсаалаас гарах үр дүнг хэрхэн харж байгаа бол. Хэрвээ үр дүнд хүрэхгүй бол цаашид тэмцлийг хэрхэн үргэлжлүүлэх вэ?

-Эрх баригчдаас заавал нэг зүйлийг шаардаж байгаа жагсаал биш. Миний хамгийн гол тэмцэж байгаа зүйл бол төрд иргэдийн хяналт байхгүй болчихсон байна. Монголын иргэд өөртөө итгэх итгэлгүй болжээ. Өөрсдийнхөө төлөө үзэл бодлоо илэрхийлэхээ больчихсон. Намайг жагсаал цуглаан хийнэ гэхэд “Ганц мод гал болохгүй, наад хүмүүс чинь чамайг  тоохгүй” гэж зөндөө хүн хэлж байсан. Үүнээс харахад манай иргэд өөрсдийнхөө төлөө үзэл бодлоо илэрхийлэхээ больчихсон, лайк дараад л сууж байдаг болжээ. Үндсэн хуульд ийм эрх байдаг шүү, энэ эрхээ эдэлж чадахгүй байна шүү гэдгийг илэрхийлэх гэж цуглааныг зохиож байгаа. Тийм учраас ямар нэгэн үр дүн хүлээхгүй.

АТОЗ-ийн хэвлэлийн ажилтан Ц.Нарангэрэл:Эрүүл аюулгүй байдлын эрх хамгийн их зөрчигдөж байна

АТОЗ нь иргэн Б.Батдэлгэрийг дэмжиж энэ жагсаалд оролцож байгаа. Маргааш Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдөр тохионо. Үүнийг тохиолдуулаад манай улсад  болон нийслэлд хүний эрх хэрхэн зөрчигдаж байгаа талаар Төр засаг, олон нийтэд хүргэнэ гэж өнөөдрийн цуглааныг дэмжсэн. Иргэд биднийг байр машинаа зээлээр авчих гэж хэлээд байгаа боловч, өнөөдөр ажлын баталгаат байр байхгүй. Цалин хангамжинд хүрэлцэхгүй байхаар энэ хуулийг гаргаж байгаа нь өнөөдрийн амьдралаасаа түрүүлсэн хуулийг батлаад байна гэж ойлгогдож байна. Ажлын байрны хангалтгүйгээс болоод иргэд зээлээ авчихаад дараа нь сэтгэл зүйгээрээ шанална гэдэг бол амь настай нь холбоотой юм. Энэ нь бас хүний эрх зөрчиж байгаа нэг зүйл гэж миний хувьд үздэг. Мөн эрүүл аюулгүй байх эрх хамгийн их зөрчигдөж байгаа учраас нийгэм даяараа сэрж хуулиар олгогдсон эрхээ хамгаалахыг уриалж байна.

Баянзүрх дүүргийн иргэн А.Баясгалан:Ганцхан утаа гэлтгүй бидний амьдрал орвонгоороо эргэжээ

Монгол цустай Монгол хүн л юм бол өөрсдийнхөө эрх, ирээдүй өв соёлынхоо төлөө тэмцэх цаг болчихоод байна. Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ сайн сайхны төлөө зүтгэх ийм цаг иржээ. Ганцхан утаа гэлтгүй бидний амьдрал орвонгоороо эргэжээ. Гээтл төр засаг утаа гэж яриад, бууруулна гэж маш их мөнгө зарцуулдаг. Ямар ч бодлогогүйгээр ард түмний баялгийг хууль бусаар зарж байна. Миний бодлоор оюун ухаантай, эрдэм боловсролтой, эх оронч сэтгэлгээтэй хүмүүс нэгдэх цаг болсон гэж боддог.  

Т.Ариунтунгалаг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
koi(41.85.161.167) 2018 оны 01 сарын 13

Анхаарах мэдээлэл !!! Та үнэхээр бухимддаг юм уу !!!!!!!!!!!!!! Төсөлдөө мөнгө, санхүүжилт хэрэгтэй юу? Та өр төлөхийг хүсч байна уу? Банк таны файлыг татгалзсан уу? Асуудлыг шийдэхийн тулд бидэнтэй холбоо барина уу, бид Айуда Санхүүжилтийг ядуу болон хэрэгцээтэй хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд байгуулж байна. Холбоо барих: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
Зочин(59.153.112.73) 2018 оны 01 сарын 12

Төр засаг ард иргэдээ ядууралд оруулчихаад дээрээс нь татвараар дарамтлаад байхаар ийм жагсаал болж л таараа.Үүнээс ч илүү юм болох байх шүү

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 01 сарын 12

zov umnuud helj baina, harin deer neg ni yamar neg yr dyn hyrehgui gej yu gesen yg ve, yr dynd hyreh gej jagsah estoi shyydee

0  |  0
88888888(45.117.32.4) 2018 оны 01 сарын 12

зөв дэмжээрэй

0  |  0
Top