Х.Амгаланбаатарын араас С.Эрдэнэ цухалзана

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 12

С.Ганбаатарыг ажлаа өгөөд явснаас хойш унтаж байсан МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нойрноосоо гэнэт сэрэхдээ хардлага дагуулан суниав. Тэрбээр өнөөдөр татварын нэмэгдлийг эсэргүүцсэн жагсаал Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Уг нь тэр таван жилийн хугацаанд бөх гэгч нь нойрсож байсан ч  өнөөдөр гэнэт сэрсэн нь хардлага дагуулах шалтгаан болов. Магадгүй татварын нэмэгдлийг эсэргүүцэн Засгийн газар, УИХ-ыг тараахаар заналхийлж байгаа АН-ын дарга С.Эрдэнийн захиалга биш байгаа гэсэн хардлага хаа хаанаа төрөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд өрнөж байна.

            Түүнээс бус сая мөрдөгдөж эхэлсэн долоон төрлийн татварын нэмэгдлийг аль эрт баталчихсан байсан. Гагцхүү хэрэгжих хугацаагаа л хүлээж байсан шүү дээ. Төр ард түмэн хоёрын дундах гүүр болж байх ёстой МҮЭХ тэгэхэд унтаж л байсан. Тэр ч бүү хэл нэг жил гаруйн өмнө Ж.Эрдэнэбатын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн, тэгэхэд МҮЭХ чимээгүй л байсан. Ийнхүү УИХ-аар шийдвэр гарсан дагуу ОУВС орж ирэхэд МҮЭХ бас л бөх гэгч нь унтаж байсан. Үнэхээр л эсэргүүцэх байсан бол эртнээс тэмцэх ёстой байсан биз дээ. Хамгийн наад зах нь хууль хэлэлцэж байхад ганц ч үг ганхийгээгүй МҮЭХ шүү дээ. Заавал сөрөг хүчний дохио зангаа хүлээж байгаа юм шиг С.Эрдэнийн мэдэгдлийн шилийг дарсан акц зохион байгуулахаар хардахгүй яах юм.  

            ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг нь халамжийн чиглэлд ямар ч мөнгө олгохгүй, олон төрлийн татвар нэмнэ гэсэн үг гэдгийг Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэнээр ч хэлүүлэлтгүй мэдмээр юм. Ингэх л байсан бол татварын хууль хэрэгжихээс өмнө жагсаал цуглаан хийх байсан. Тэр ч бүү хэл ОУВС-г оруулж ирэхийн эсрэг жагсах ёстой байсан бол аль эрт өрнөөд бараг дундаа орчихсон үйл явдлын араас хоосон хашхирч зогсоод байгаагийн цаана заавал нэг шалтгаан байна биз дээ. Тэгээд ч манай улс ОУВС-гийн хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүлж байгаа орон биш. Чадваргүй, сэтгэлгүй үе үеийн эрх баригчдын буянаар гадны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бүсээ чангалж үзсэн үйлтэй түмэн.   

Х.Амгаланбаатарын өөрийнх нь байр суурийг ч харсан нэгийг хэлж хоёрыг бодогдуулна. Тэрбээр “Энэхүү эсэргүүцлийн жагсаал цуглааныг тодорхой зорилготойгоор, тодорхой хүлээлтийн дараа энэ удаагийн жагсаал цуглааныг зохион байгуулж байна” гэжээ. “Тодорхой хүлээлтийн дараа” гэдэг нь С.Эрдэнийн мэдэгдлийн дараа гэсэнтэй агаар нэгэн сонсогдохгүй байна уу.

Мөн цааш хэлэхдээ “Энэ жагсаал цуглааны үргэлжлэл цаашид аймаг бүрт зохион байгуулагдана. Монголын үйлдвэрчний эвлэл тэтгэврийн насны нэмэгдэл, татваруудын нэмэгдлүүдийг эсэргүүцсэн жагсаалыг үр дүнд хүртэл нь тэмцэх болно” гэснээс харвал иргэдийг хуйлруулсан байдлаас эрх баригчдыг буруу харагдуулж сөрөг хүчинд рейтэнг юүлэх гэсэн ажиллагаа гэдгийг анзаарч болно. Түүнээс бус өнгөрөгч таван жилйин хугацаанд ганц ч удаа цалин нэмээгүй гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, цалин тэтгэвэр нэмэхгүй байхад унтаж байсан Х.Амгаланбаатар олон улсын түвшинд онц байдал зарлахдаа тулж оруулж ирсэн ОУВС-г эсэргүүцэх нь зөв үү буруу юу гэдгийг эхлээд тунгаах хэрэгтэй байжээ.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.112.73) 2018 оны 01 сарын 12

ҮЭ-ийн байгууллага одоо л эрх ашигаа хамгаалж тэмцэхгүй бол хэзээ тэмцэх вэ.Оны өмнө цалин нэмэгдүүлэхээр тэмцээд үр дүнд хүрээгүй.Гадны орны ҮЭ-ийн байгууллага ард иргэдийнхээ эрх ашгийг тууштай хамгаалж татварыг 1% нэмсэн ч төр засагтаа шахалт үзүүлж жагсаж үр дүнд хүрч байдаг.Манайд бол худлаа сүр үзүүлчихээд таг болдог.Тэмцэх гэж байгаа бол талбай дээр лозун барьж чанга яригчаар ярих биш өөр тэмцэлийг сонгохгүй бол эрх баригчид тоохгүй байна шүү дээ.Жнь:Галт тэрэг,онгоц зогсоох,нийтийн тээврийг зогсоох г/ м

0  |  0
С. УУГАНБАЯР(124.158.95.14) 2018 оны 01 сарын 12

С. УУГАНБАЯРАА, ЧИ Ч ГЭСЭН МОНГОЛБН 1 ИРГЭН, ТАТВАРЫН НАМАГДАЛ ЧАМАЙГ ТОЙРОХГҮЙ БИЗ ДЭЭ. ЮУ ГЭЭЛ ЭХ БАРИГЧДЫН ТАЛД ОРЖ ПЯЛДАГА ЦАРАЙЛААД БАЙНАА. ЧАМАЙГ ИНГЭЖ ӨМӨӨРЧ БИЧСЭН ГЭДГИЭГ ЧИНЬ М. ЭНХБОЛД, ХҮРЭЛСҮХ ЁСТОЙ НЭГ МЭДЭХГҮЙ ӨНГӨРӨХ БОЛОХООР ЖИРИЙН АРД ИРГЭДИЙН ТАЛД БИЧИЖ БАЙ??? ДУРАКАА, ЖАГСААЛ ХАРИН Ч ОРОЙ БОЛЛОО, ЭРТ Л ХИЙХ БСАН ЮМ. ТЭМЦЭЛ БОЛ ЗӨВ, ДЭМЖИЖ БГАА ШҮҮ, УИХ, ЗГ, 65 МАЛЫГ ТАРТАЛ ТЭМЦЭЕ????

0  |  0
3(66.181.186.15) 2018 оны 01 сарын 12

HEN BH NI YAMAR HAMAA BNAA TEMTSEL NI ZUV SH DE TOR HULGAIGAA BOLIH HEREGTEI

0  |  0
зочин(202.180.218.38) 2018 оны 01 сарын 12

хаха

0  |  0
Top