ГССҮТ-ийн дөрвөн эмч хууль бус ан хийжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 12

 Сэлэнгэ аймагт Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн мэс заслын дөрвөн эмч хууль бусаар буга, хадран загас агнасан байна. Цагдаагийн Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн албан хаагчид  хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тэд буу эзэмших зөвшөөрөлтэй байсан бөгөөд тусгай хамгаалалттай газраас нэг буга, хоёр хадран загас агнасан нь шалгалтаар тогтоогджээ. Тус хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.5.2-т заасны дагуу хариуцлага хүлээх хуулийн заалттай аж. Харин зөрчил гаргасан эмч нар мөрдөн байцаалт өгөхөөс татгалзаж “мэс засал хийж байна” гэх тайлбар өгсөн байна.

“Улсын тусгай хамгаалалттай газар нутагт нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуулинд заасан байдаг байна.

Т.Ариунтунгалаг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.24.20) 2018 оны 01 сарын 12

Хууль хун бурт ижил тэгш шударга уйлчлэх л ёстой хятад уу монгол уу эмч уу еронхийлогч уу эсвэл цэвэрлэгч уу гэдгээс ул хамаараад Хэн ч бай хуулинд л захирагдаж хуулийн хурээнд л амьдарч ажиллах ёстой

0  |  0
zocnin(27.123.212.142) 2018 оны 01 сарын 12

naad emcn nar cnin yah ve ter duraaraa an hiigeed bgaa hujaa naraa ehleed zohitsuulamaar bh ymaa emcn nar maan tsalin mungu bagtai nuuguudvvl cnin mungu ihtei sn dee

0  |  0
X(162.105.113.6) 2018 оны 01 сарын 12

Оточ манал нар бугын чив, хадрангийн сэрвээг эмчилгээнд хэрэглэх гэснээс биш нүгэлт хар гөрөөчин болж шуналтаагүй байх-аа

0  |  0
.(124.158.126.5) 2018 оны 01 сарын 12

Huuliin daguu shiid

0  |  0
9(124.158.109.62) 2018 оны 01 сарын 12

Хууль бус ангийн зургаа л тавина биз, наад эмнэлэг чинь ямар хамаатай юм

0  |  0
Top