Налайхын бичил уурхайнуудыг хаах эсэхийг иргэдээр нь шийдүүлнэ

2018 оны 01 сарын 13

Налайх дүүрэгт хууль бусаар нүүрс олборлогчдын асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар ажлын хэсгийн хуралдаан зарлаж зөвлөлдөх уулзалтыг хийлээ.  Холбогдох яамдаас Засгийн газрын хуралдаанд Налайх дүүрэгт хууль бусаар олборлолт явуулж буй нүүрсний цооногуудыг хаах санал ирүүлсэнтэй холбоотойгоор 2017 оны 12 дугаар сард  ЗГХЭГ-ын даргын тушаалаар  Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар нүүрс олборлож байгаа иргэдийн эрүүл мэнд амь нас хохирох явдлыг таслан зогсоох санал зөвлөмж гаргах зорилгоор тус дүүргийн иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж гарсан саналыг илтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм.

Энэ дагуу МХЕГ-аас 16 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын баг Налайх дүүргийн нүүрс олборлогч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж урьдчилсан дүгнэлтийг гаргаад байна. Өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөлтөй 30 аж ахуй нэгж 102 аманд цооног гарган 200 гаруй ажилтантай нүүрс олборлолт явуулж байна. Нүүрс олборлож байгаа ажилчдын албан ёсны тоо 200 гаруй гэх боловч аж ахуй нэгжийн эзэдтэйгээ гэрээ хийх зэрэг байдлаар нийт 1200 гаруй иргэн нүүрсний цооногуудад өдөр тутам ажиллаж байгаа ажээ.

1999 оноос өнөөдрийг хүртэл 237 хүн нас барснаас сүүлийн 10 жилд 103 нь амь насааа алджээ. Иргэдийн амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй, уурхайн үйл ажиллагаа явуулах норм стандарт мөрдөөгүй цооногт  гар аргаар нүүрс олборлосноос агааргүйдэж, нуралт үүссэнээс, татлага ган байхгүйгээс үүдэлтэй юм.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор чиглэл чиглэлээр ажиллаж нэгдсэн санал дүгнэлтээ ирэх долоо хоногт гаргаж, Үндэсний Статистикийн хорооноос Налайх дүүргийн иргэдээс уурхайн цооногуудийг хаах эсэх асуудлаар санал асуулга явуулж танилцуулахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.43.204) 2018 оны 01 сарын 12

Нэг л биш байнадаа. Санал асуувалхариулт нь бэлэн. Тэгвэл бид яаж амьдрах вэ. Тийм болохоор одоо ажиллаж байгаа Зөвхөн Налайхад амьдарч байгаа хичнээн хүн байгаа, тэдний нас хүйс, ажил мэрэгжил гэх мэт нарийн судалгаа хийж яаж ажлын байраар хангах вэ. Яаж амьдралд нь төр тус болох вэ гэдгээ эхлээд өөрсдөөсөө асууж бусадтайгаа зөвлөлд. Ер нь хар бор амьдралын туршлага л манай залуу удирдагч нарт маань дутаад байна. Тэдэнд хийе, бүтээе гэсэн дүүрэн итгэл, эрмэлзэл байна. Аргаа л олохгүй байна. Ямар асуудлыг хэнээс асууж зөвлөх вэ гэдгээ эхлээд маш зөв сонго. Зөвөлсөнөөс авахаа аваад ажиллаад үз

0  |  0
тэнэг даргад ....(139.5.219.112) 2018 оны 01 сарын 12

тэнэг юмуу. Хүнгүй налайх болохгээгүй л юм бол шууд л хаах хэрэгтэй. Хүн орж үхээд байхаад зөвшөөрөл олгоод байдаг бас асууна гэчихжээ....

0  |  0
Чагнаа(162.105.113.6) 2018 оны 01 сарын 12

Олон нийтийн санал дандаа зөв байдагүй. Ялангуяа ”Fake news”-д толгой нь эргэсэн үед бүр байдаггүй. Тэдэнд ирээдүй хэрэггүй, өнөөдөр л хэрэгтэй. Тийм юм бол засаг, төрөөр юугаа хийнэ. Дарга нарын буруугаа бусдад чихэх гэсэн овжин арга.

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 01 сарын 12

haaj orchin toirnoo zevershyylj hotoo hogjyyleh heregtei, hulganii yyr shig end tendgui zoolsoor baigaad ayul osol ih gardag, ailiin ger baishin baigaa gazruud ch ortson um baina lee shdee, hotoo hot bolgoochdee, darga nar ni gej yamar archaagui hymyys baidag umbe, irgedee oor ajliin bairaar hangaachee !!!

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 01 сарын 12

haaj orchin toirnoo zevershyylj hotoo hogjyyleh heregtei, hulganii yyr shig end tendgui zoolsoor baigaad ayul osol ih gardag, ailiin ger baishin baigaa gazruud ch ortson um baina lee shdee, hotoo hot bolgoochdee, darga nar ni gej yamar archaagui hymyys baidag umbe, irgedee oor ajliin bairaar hangaachee !!!

0  |  0
Top