Дөрөвдүгээр ДЦС-д шугам дэлбэрч, нэг хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 13

 Энэ сарын 7-ноос 8-нд шилжих шөнө “Дулааны цахилгаан станц 4”-т үйлдвэрлэлийн осол гарч, нэг хүн хүчтэй ууранд түлэгдэж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

Осол гардаг шөнө тус ДЦС-ын нэг хэсэгт уурын өндөр даралт бүхий шугам дэлбэрч, хохирогчийг дуудлагаар очих үеэр дахин өөр шугамд томоохон дэлбэрэлт гарсан байна. Энэхүү дэлбэрэлтэд хохирогч өртөж, 85% түлэгдэж эмнэлэгт хүргэгджээ. ГССҮТ-д яаралтай хүргэгдэн очиход эмч нар амьдрах магадлал бараг байхгүй хэмээн хэлж байсан аж. Хохирогч Д нь анхан шатны эмчилгээ хийлгэж байх үедээ шархаа даалгүй нас баржээ.

Тэрээр 31 настай байсан бөгөөд шугамын цехийн дарга болох гэж байсан ч үйлдвэрийн ослоор ийнхүү харамсалтайгаар нас барсан хэмээн эх сурвалж мэдээлэв. Тус хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Т.Ариунтунгалаг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жирийн иргэн(150.129.140.109) 2018 оны 01 сарын 16

Мэргэжлийн ур чадвар шаарддаг салбарт улс төр маш ихээр орсны уршиг энэ. Дахиж л түмний үрсийн амиар бүү тоглоосой доо

0  |  0
BTs(88.233.57.73) 2018 оны 01 сарын 16

Um sain amgalan boltugai

0  |  0
Иргэн(103.229.122.104) 2018 оны 01 сарын 14

Ум сайн амгалан болтугай Хайран сайхан хүүхэд миний дээс ялгаа юу байхав. Ар эрийнхэнд тун хүнд байгаадаа. Нөхөн олговор сайн л өгөөсөйдөө

0  |  0
er(202.21.106.137) 2018 оны 01 сарын 14

hairan zaluu

0  |  0
иргэн(202.21.106.148) 2018 оны 01 сарын 13

Ум ма ни бад мэ хум.

0  |  0
Top