Хятадын “түц”-ний наймаачид Монголын Засгийн газрыг шантаажилж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 13

 

Өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн Тавантолгойгоос Ганц мод боомт хүртэлх  нүүрсний тээврийн урт цуваа оны өмнөхөн журамлагдаж, Засгийн газрын шийдвэр хэрэгжиж эхэлсэн. 100 гаруй км үргэлжлэх цуваа хумигдаж 4-5 км-т хүрч, жолооч нарын хэдэн арван хоногоор дугаарладаг байдал ч багассан байна. Гэвч саяхнаас Хятадын компаниудын эсэргүүцэлтэй тулгарч, уулзалт хэлэлцээр хийхээс өөр аргагүй байдалд хүрчээ. Тэд хилийн боомт дээр машин тэрэгний бөөгнөрөл үүсгэн, зам хааж, хилээр нэвтрэх нүүрсний цувааг саатуулжээ. Тэдний үзэж буйгаар хэдэн арван км үргэлжилдэг цуваа хуучнаараа байх ёстой аж. Хятад эзэнтэй компаниудын үйл ажиллагааг Монголын Засгийн газар илүү дэмжих ёстой юм байх. Хятад эзэнтэй компаний Монгол жолооч нарын нийгмийн даатгалыг төлөхгүй гэдгээ ч давхар илэрхийлж. Монгол Улсын Засгийн газарт энгийн нэг хятад компаний эзэн шаардлага тулгаж суугаа нь арай хэтийдсэн давралт гэлтэй.   


Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар дээрх асуудлаар фэйсбүүк хуудсаараа дамжуулан ингэж бичжээ., “Ганц мод боомтод Урдын дунд хошууны удирдлагууд, боомтын дарга нартай уулзаж үүссэн нөхцөл байдлын талаар санал солилцлоо. Чалко болон Винсвэй компанийн тээвэр хийдэг 400 гаруй машины эзэд шаардлага тавьж улмаар нааш нэвтрэх замыг хаасан байдалтай байна. Тэдний шаардлага үндсэн 4 хэсэг юм байна.
1. Уртын урт тээврийг хуучнаар явуулах
2. Улс хоорондын тээвэр хийх эрхийг Авто тээврийн үндэсний төвөөс хятад эзэнтэй компаниудад нэмж өгөх
3. Монгол жолооч нарын нийгмийн даатгалыг төлөхгүй байх
4. Хятад жолооч тээвэрт явахад визний дэмжлэг үзүүлэх гэсэн асуудлууд байна.
Бидний зүгээс МУ-ын хууль тогтоомж, ЗГ-ын шийдвэрийг танилцуулж, уг шаардлагыг хүлээн авах боломжгүй гэдгийг хэлж тээврийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлэхийг хүслээ. Боомтын удирдлагууд уулзалтын шийдвэрийг тээврийн компанийн удирдлагуудад танилцуулж, уулзалт хэлцэл хийнэ.
Бид ч нүүрс тээврийн үйл ажиллагаа хэвийн болтол аймгийн болон ЗГ-ын түвшинд асуудлыг тавьсаар байх болно. Уулзалт хэлэлцээр дуусаагүй, дараа дараагийн түвшинд үргэлжилнэ.” гэжээ.

 Биелэшгүй, биелүүлэшгүй шаардлага тулгаж суугаа хятад, “сайн найз нар”-ын тэмцэл ч үргэлжилсээр байх нь гарцаагүй. Манайхаар бол хятадын “түц”-ний наймаачид манай Засгийн газрыг шантаажилж сууна.


Л.Ганзул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 35 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gerele(66.181.186.233) 2018 оны 01 сарын 14

Gehdee bodoh wm bna svv zolooc bolgon oor oor masin baridag bolohoor niigmin daatgal tolvvleh gedeg hudlaa svv chalingaa nemvvlel yabahad bno sdee odo chagaan sar bollo bodoh l heregtei

0  |  0
Иргэн(43.250.126.130) 2018 оны 01 сарын 14

Арай ч бүхэл бүтэн нэг улсын хууль тогтоомжийг үл тоож, өөрсдийн эох ашигт зохицуулна гэж юу байсан бэ.Ерөнхийлөгчөө ЕСайдаа та арга хэмжээ аваачээ Хятад улс руу албан ёсоор бичиг явуулж болдоггүй юм уу Энэ чинь бүрэн эрхт улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй гаднын компианууд манай улсын хууль дүрэмд захирагдах ёстой. Эс бөгөөс бүр нүүрс олборлолт гаргалтыг бүр зогсоочих. Нүүрсээ хямд үнээр үхэн хатан ингэж гаргаж яадаг юм. Баялаг минь байж л байг. Бидний хойч үед хэрэгтэй. Дуусдаггүй юм гэж байхгүй шүү...

0  |  0
МОНГОЛХҮҮ(202.179.27.88) 2018 оны 01 сарын 14

Муу новшнуудад заавал өгөх албагүй шүү дээ Манайхан өөрсдөө пялдаг зан гаргаж байгаад давруулсан байна даа

0  |  0
зочин(202.9.41.39) 2018 оны 01 сарын 14

энэ даалгаврыг биелүүлэх гишүүд олон байгаа НЯМДОРЖООС өгсүүлээд олон байгаа

0  |  0
MONGOL(66.181.177.19) 2018 оны 01 сарын 14

HUJAAGIIN HUUHED M.ENHBOLD SHURGUU HIISEN YUM BISH UU

0  |  0
A(150.129.143.124) 2018 оны 01 сарын 14

Archaagvi Bna bid

0  |  0
anguuch(27.123.214.102) 2018 оны 01 сарын 13

Archaagvi tor zasagtai bgaagiin vnen turh ene de.Mgl gj lalariin ulsad yaah gj torow oo

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 01 сарын 13

yhej baisan Tor ni eniig harahgui baimaargui umdaa, ter hyatadiin zasgiin gazart ni medegdeech, naana chin hyatadiin elchin said baigaa bizdee malnuudaa…!!!!

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 01 сарын 13

yhej baisan Tor ni eniig harahgui baimaargui umdaa, ter hyatadiin zasgiin gazart ni medegdeech, naana chin hyatadiin elchin said baigaa bizdee malnuudaa…!!!!

0  |  0
Zochin(99.203.14.94) 2018 оны 01 сарын 13

Unen davarsan bna.hujaa nar mongol jolooch nariig bool gej bodoj bna

0  |  0
ОВОО БОСГООГҮЙ БОЛ(202.179.24.180) 2018 оны 01 сарын 13

ЕРӨНХИЙЛӨГЧ 8 САРД НҮҮРСЭЭ ОРОСООР ДАМЖУУЛЖ ДЭЛХИЙД ЗАРНА ГЭСЭН БИЗ ДЭЭ?

0  |  0
bki(182.160.37.252) 2018 оны 01 сарын 13

oyu tolgoin teewriig adilhan zogsoochih naad talaas ni.tegwel adilhan tohiroltsoh biz

0  |  0
b(27.123.212.137) 2018 оны 01 сарын 13

arai denduu yumaa

0  |  0
арчаагүй төр(66.181.190.117) 2018 оны 01 сарын 13

Арчаагүй ТАРтэй байхын зовлон энэ юм даа Оюутолгойн луйврыг илчилсний төлөө дэд сайдаа халж байгаа сайд энэ хятадуудын эсрэг арга хэмжээ авна гэдэг юу л бол

0  |  0
Их монгол улсын иргэ(103.212.116.180) 2018 оны 01 сарын 13

Хятадын компаниуд МУЗГазарт шаардлага тавьж шахдаг болоо юу, уучлаарай л бна шүү, ИХ МОНГОЛ УЛС ШҮҮ,

0  |  0
Батаа(66.181.161.120) 2018 оны 01 сарын 13

Аль юманд бууж өгдөг юм,болих хэрэгтэй.Төмөр замаа тавих хэрэгтэй,нэг хэсэгтээ нүүрсээ зөөхөө больчих.2 дох худалдан авагчийг хайх хэрэгтэй.Нүүрснээсээ хий ялгах асуудлаа хурдавчил.

0  |  0
Munkh(27.123.214.106) 2018 оны 01 сарын 13

Mongo l oldvol nen orchin zevseg,tehnik avch huuhed zaluusaa bagaas ni surgaad yavj baiedoo , Israel shig

0  |  0
naraa(122.201.31.21) 2018 оны 01 сарын 13

odoo bvr amar wm boljee hujaa golognvvde bvv davar manai 76 shalaabcig sain ogc chadna svv bvv durgvi hvrge

0  |  0
ЗОЧИН(124.158.95.14) 2018 оны 01 сарын 13

ХУЦ БИТГИЙ ДАВАР ХУЖАА НАРАА??? БИТГИЙ ТЭР ЗӨВШӨӨРӨЛ, ВИЗ МИЗИЙГ НЬ ОЛГО. НҮҮРС АВАХАА БОЛИХ Л ГҮЙ ЮУ???

0  |  0
иргэн(27.123.212.141) 2018 оны 01 сарын 13

энэ засаг төрыг татан буулгаж гаж бодолтой новшнуудаас ял асуудаг за аг төртэй тогтолцоотой болмоор ба.

0  |  0
Ард(103.57.95.159) 2018 оны 01 сарын 13

ХЯТАДЫН ХАРЪЯАТ БОЛЧИХОО АМАР ХИЛЭЭ ТАТАЖ АВАХ ҮЛДЭЖЭЭ

0  |  0
Zochin(112.72.11.114) 2018 оны 01 сарын 13

Ene odoo yu bolj bna, dawran dawran gehed dendeed hoimor garch suuh nee taminee

0  |  0
MONGOL(66.181.177.19) 2018 оны 01 сарын 13

HUJAAGIIN HUUHED M.ENHBOLD ERUNHIILUGCH BOLJ CHADAAGUI BOLHOOR HUJAANUUD BOOJ UHEH GEED BAINA DAA!!!!! MONGOL YALSAN

0  |  0
Irgen(223.39.188.47) 2018 оны 01 сарын 13

Ene bol manai jenkogoos bolj bgaa yam tumur zamaa tavisan bol yu gej ene olon mashin baigali suitgej toos shoroo bosoh bilee dee

0  |  0
Top